Монгол Улсын Их Сургууль нь 2017 оноос эхлэн Стартап лаб хөтөлбөр хэрэгжүүлсэн.
МУИС-ийн багш, оюутнуудын судалгааны үр дүн, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, салбар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, гарааны компани байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Багш, оюутны стартап 2.0” хөтөлбөрт гурван жилд 90 сая төгрөгийн санхүүжилт олгожээ.
Жил бүр 60-80 багш, 8-10 оюутны баг мэдээллийн технологи, хими, биотехнологи, инженерчлэл болон хүрээлэн буй орчин зэрэг асуудлаар хамтарсан судалгаа, технологийн хөгжүүлэлт хийдэг байна.
Инновац, технологи дамжуулах төвийн эрхлэгч Д.Лхагвасүрэн “Багш, оюутны стартап 2.0 хөтөлбөр 2020-2022 онд хэрэгжсэн. 2020 онд тус хөтөлбөрт 11 багийн 79 багш, оюутан хамрагдсан юм. 2021 онд 8 багийн 51 багш, оюутан, 2022 онд 9 багийн 53 багш, оюутнууд хамтран оролцжээ.” гэв.
Тус хөтөлбөрийн эхний шатыг амжилттай хэрэгжүүлсэн гэж үзээд хамтын ажиллагааг үргэлжлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. Тус гэрээнд 2023 оноос эхлэн гурван жилийн хугацаанд “Багш, оюутны стартап 3.0” хөтөлбөрийг хэрэгжүүлж, “Рио Тинто” Монгол ХХК 300 сая төгрөгийн санхүүжилт олгохоор тусгасан байна.
Гэрээ байгуулах үйл ажиллагаанд Стартап хөтөлбөрийн оролцогчдын төлөөлөл болж гурван төслийг танилцууллаа.
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын биологийн тэнхимийн дэд профессор Ө.Энэрэлт “Tradininsight” байгалийн гаралтай үрэвсэл, түлэнхийн шархны эсрэг нано түрхлэгт тос хөгжүүлэх төсөл бичжээ. “Манай төслийн эхэлсэн шалтгаан гэвэл Монголд ахуйн нөхцөлд түлэгдэх нь маш их байна. Гэтэл хуучирсан технологиор бүтсэн бүтээгдэхүүнийг ашигладаг. Мөн монголчууд эмнэлэгт хандахаас илүү ахуйн нөхцөлд өөрсдөө эмчлэх тохиолдол их. Харин гэмтлийн эмнэлгээс санал болгож буй эмчилгээ нь мөнгөжүүлсэн тос.
Энэ тосыг импортолдог. Тиймээс энэ төслөөрөө мөнгөжүүлсэн тосыг дараагийн шатанд гаргаж, мөнгөний партикал болгон хувиргасан. Уг технологиор дамжуулж, эх орныхоо түүхий эдийг ашиглан бүтээгдэхүүн гаргах зорилготой ажиллаж байна. Онцлог нь манай бүтээгдэхүүний түүхий эд олдоц ихтэй. Энэ асуудлыг дэвшүүлж, манай багийн долоон гишүүд хэрэгжүүлж эхэлснээр гурван жил орчим болж байна.” гэсэн тайлбар өглөө.
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын биологийн тэнхимийн доктор Т.Сувдмаа “Aroma” модны үртэс, самрын яснаас байгалийн гаралтай үнэртүүлэгч гарган авах төсөл бичсэн.
Хаягдал түүхий эдийг ашиглаж, ямар нэг импортын бараа орлох бүтээгдэхүүн гаргах зорилгоор манай багийхан ажилласан юм.
Нэг оюутан машиндаа модны үртэс хонуулаад маргааш нь авсан ч модны үнэр машинд нь шингэж үлдсэн байснаас бидэнд энэ санаа төрсөн.
Одоо бид зургаан хүний бүрэлдэхүүнтэй.
Хаягдал модны үртэснээс эфирийн тосыг ялгаж, машины үнэртүүлэгч хийж байна.” гэлээ.
МУИС-ийн Хэрэглээний шинжлэх Ухаан, Инженерчлэлийн сургуулийн дэд професор Э.Пүрэвдалай “M-col” нарны дулааны коллекторын систем, түүний удирдлагын төхөөрөмжийн хөгжүүлэлт төслөө танилцуулав.
Тэрээр “Нарны дулааны коллектор гэдэг төхөөрөмж нь нарнаас дулааныг хадгалан авч, түүнийгээ халаалт, халуун ус ашиглахад зарцуулдаг.
Энэ төслийг сонирхон 2010 оноос хойш хөгжүүлж байна. Эрчим хүч, түлш зэрэг хэрэглээний бүтээгдэхүүний үнэ өссөөр байна.
Мөн бид улсаараа эрчим хүчний чадлын дутагдалд орлоо. Манай улсад төвийн шугам сүлжээнээс хол 562 мянган айл бий.
Жишээ нь Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байх “Ерөө тур” амралтын газар төвийн шугам, сүлжээнд холбогдоогүй. Манай төхөөрөмжийг ашиглаад төвийн сүлжээнд холбогдоход зарцуулах зардлаа 15 дахин багасгасан.” гэв.
Стартап лаб хөтөлбөрийн зорилго нь ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх, хөгжүүлэхийн тулд оюутнуудад практик туршлага, тусгайлсан сургалтын боломжоор хангах юм.
Мөн хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, дэлхийн бизнесийн ирээдүйн манлайлагчдыг бий болгож, Монгол оюуны авьяасыг дэлхийд гаргах юм байна.