Хооллолт нь таны эрүүл мэндийн толь гэдэгтэй маргах хүн үгүй болов уу. Хэрэв илүүдэл жинтэй, чихрийн шижин, зүрх судасны өвчин зэрэг халдварын бус ямар нэг өвчний онош сонссон бол та хооллолт болон амьдралын хэв маягтаа өөрчлөлт хийх цаг болжээ. Мөн дэргэдээ шулганах бяцхан үрсээ эрүүл чийрэг бие бялдартай хүн болгон өсгөхийг хүсэхгүй хэн байв вэ. Тэгэхээр хоолны цэсдээ багахан өөрчлөлт оруулахад амьдралд ямар их эерэг өөрчлөлтүүд гардгийг тэнцвэртэй хооллолт зөвлөгч Б.Оролмаа өөрийн хичээл зүтгэл туршлагаар нотолж, тэнцвэртэй ашиг тустай хооллолтын талаар зөвлөх болжээ. Түүнтэй уулзаж, эрүүл тэнцвэртэй хооллолтын талаар зөвлөгөө мэдээлэл авснаа уншигч тантай хуваалцаж байна.
-Тэнцвэртэй хооллолт гэдэг ойлголтыг Та ярьж, хүмүүст зөвлөгөө өгөх юм. Яаж хоолловол тэнцвэртэй хооллолт гэж хэлэх вэ?
-Цагийн хуваарийн дагуу таван цагийн зарчмаар хооллохыг би хүмүүст зөвлөдөг. Жишээ нь, өглөөний цайг 07-08.30 цагийн хооронд, 11 цагт хөнгөн зууш, 13 цагт өдрийн хоол, 16 цагт дахин нэг хөнгөн зууш, 19 цагт оройн хоолоо идэх хэрэгтэй. Энэ цагуудыг барьж хоолловол хүний биеийн бодисын солилцоо сайжирч, бие организм эрүүлжих үйл явц эрчимжинэ. Эрүүл мэндээ зөв хоолоор дэмжиж өгвөл эрч хүчтэй, ажлын бүтээмж ч өндөр болдог.
Хүүхдийг багаас нь цагийн хуваарийн дагуу зөв хооллуулж сургавал насан турш эрүүл амьдрах суурийг нь бат бөх тавьж өгнө, тэд хэзээ юу идэхээ мэддэг болно. Хамгийн хүнд буюу илчлэг өндөртэй хоолыг өдөр идэхэд илүү тохиромжтой. Бид өдрийн хоолоо 80 хувь хүртэл задалж чаддаг. Харин оройн цагаар мах ихтэй, өөх тос өндөр хүнд хоол идвэл хоол боловсруулах үйл явц удааширч, хоолны шингэцэд муугаар нөлөөлдөг. Унтахаар хэвтсэн ч орой нойр хүрэхгүй хөрвөөгөөд сэрүүн хэвтдэг нь ходоод амарч чадахгүй ажиллаж байгаатай холбоотой юм.
-Өдрийн цагааар ихэнх хүмүүс ажил дээрээ байдаг учир хамгийн шимтэй, чанартай хоолыг идэж чадах эсэх нь эргэлзээтэй. Яаж зохицуулах нь зөв бэ?
-Гадуур хооллож болно л доо. Гэхдээ миний бодлоор гэртээ хоолоо бэлдэж, савлаад авч явж болно шүү дээ. Нийтийн хоолны газруудад баталгаатай, шим тэжээлтэй хоол хийж байгаа эсэхийг мэдэхгүй. Эрүүл хоол хийдэг газар цөөхөн болов уу. Үнэхээр эрүүл хооллохыг хүсвэл хоолныхоо бүх орц найрлагыг өөрөө мэдэж, тухайн хоолноос ямар илчлэг авч буйгаа мэдэх хэрэгтэй.
Тухайн үед манайх эрүүл хооллолтын талаар ямар ч ойлголтгүй, ажил ихтэй өглөө эрт хоолтой хоолгүй гараад, гадуур хооллодог, орой ирээд махан хоол идээд л унтдаг маш буруу зуршилтай байв.
Нөгөө талаар хоол хийх процесс зөв байх ёстой юм. Нийтийн хоол бол хийгээд тавьчихдаг, удаан хадгалдаг учир шим тэжээллэг чанар нь алдагдах магадлалтай. Миний хувьд өглөө 06.00 цагт босоод хэдэн минут дасгал хийсний дараа өглөөний цай, өдрийн хоолоо бэлдэж савлаад, орой хийх хоолныхоо материалыг хөргөгчинд хийгээд гардаг.
-Та ямар мэргэжилтэй вэ. Эрүүл хооллолтын талаар яагаад судлах болов?
-Би бизнесийн удирдлагын менежмент мэргэжилтэй. Гэхдээ зоогийн газар, зочлох үйлчилгээний салбарт 19 жил удирдах ажил хийсэн. Би 2015 оноос эхлэн эрүүл хооллолтын талаар судлах шаардлагатай болсон. Гэр бүлийн хүн маань чихрийн шижингийн маш хүнд хэлбэрээр өвдсөн. Тухайн үед би ийм өвчин байдгийг сонсооч үгүй явлаа. Чихрийн шижингийн үед зарим хүн жин нэмнэ, зарим нь жин хасдаг. Манай нөхрийн хувьд жин хасаад байхад нь эмнэлэгт үзүүлтэл чихрийн шижингийн шоконд орсон явсан. “Магадгүй, долоо хоног явсан бол зүрх зогсох байж” гэж эмч хэлж билээ. Чихрийн шижин хүндэрвэл зүрх, тархи, нүд, хөл, захын мэдрэл, бөөр, элэг гэх мэтээр олон эрхтэн системийг гэмтээдэг.
Тухайн үед манайх эрүүл хооллолтын талаар ямар ч ойлголтгүй, ажил ихтэй өглөө эрт хоолтой хоолгүй гараад, гадуур хооллодог, орой ирээд махан хоол идээд л унтдаг маш буруу зуршилтай байв. Чихрийн шижин өвчний үед хооллолт хамгийн чухал хүчин зүйл байсан учир би нөхрийнхөө хоолыг зохицуулах гэж судалж эхлэхдээ баланс буюу тэнцвэрийг барьж хооллох нь хамгийн зөв юм байна гэдгийг ойлгосон. Тэгэхээр өвдсөн хойноо биш, эрүүл байхдаа тэнцвэртэй хооллож сурах боломж хүн бүхэнд бий.
Манай нөхөр эхний гурван сар эрчимтэй эмчилгээ хийлгэж, жил орчим эм уусны дараа хоёр дахь жилээс эмээ зогсоож, цусан дахь сахарын хэмжээг зөвхөн хоолоороо зохицуулах болсон. Хоолоо тохируулаад, сахарын хэмжээгээ хянуулахын зэрэгцээ спортоор хичээллэсэн. Одоо чихрийн шижинтэй гэх боловч ийм оноштой хүмүүс дундаа эрүүлд нь тооцогдоно. Эхлээд зөв хооллолтын дадал хэвшүүлэхэд нь би тусалсан. Одоо миний оролцоогүйгээр өөрөө хоолоо зохицуулж сурсан.
-Чихрийн шижингийн өвчлөл эрс ихэссэнийг эмч нар хэлж анхааруулж, зохистой хооллолтын талаар сануулсаар байдаг?
-Далд хэлбэрийн чихрийн шижингээр өвдсөнөө мэдэхгүй хүмүүс их байгаа. Ийм өвчний онош сонсоход хүн бүр маш хүндээр хүлээж авдаг юм билээ. Илүүдэл жинтэй, хөдөлгөөн багатай, хэвлийн тойрог нь эрэгтэй нь 90 см – ээс дээш, эмэгтэй нь 80 см-ээс дээш хэмжээтэй гэх мэт эрсдэлт хүчин зүйлтэй хүмүүс сахарын гурван сарын дунджийн шинжилгээг өгөх, ЧШӨ-ий архаг болон цочмог хүндрэлд ороогүй байхдаа хооллолтоороо зохицуулаад эрүүлжих бүрэн боломжтой.
БИД ЭРҮҮЛ МЭНДЭД АШИГГҮЙ ХҮНСЭНД ИХ МӨНГӨ ЗАРЦУУЛДАГ
-Та гэр бүлийнхээ хооллолтод хийх өөрчлөлтийг юунаас эхэлсэн бэ?
-Юун түрүүнд махаа багасгасан. Хоолны мах багасаад ирэхэд нөхөр эхэндээ дургүй л байсан. Чихрийн шижингийн үед хоолны дэглэм нарийн барих хэрэгтэй, их уйтгартай амт муутай хоол иднэ л дээ. Түүндээ хямраад эхлэхэд нь би хоол судалж эхэлсэн хэрэг. Хоолны мах нь багассан ч бусад шимт найрлагыг нь нэмэгдүүлснээр эргээд хоолондоо маш дуртай, “энийгээ л хийж өгчих” гэдэг болсон доо.
Жишээ нь, манайх ам бүл гурвуулаа. Анх өвөл нь бүтэн үхэр, хоёр хоньтой идэш хийдэг байв. Хооллолтоо өөрчилснөөр жилдээ 11-р сараас зун 6-р сар хүртэл өрөөл үхрийн мах л иддэг болсон. Оронд нь загас, тахианы махан хоол хийнэ, цагаан махан хоолыг долоо хоногт 1-2 удаа л хийнэ.
Хооллолтоо өөрчилснөөр жилдээ 11-р сараас зун 6-р сар хүртэл өрөөл үхрийн мах л иддэг болсон.
-Монгол эрэгтэйчүүдийн хувьд махан хоол маш чухал. Хүн өдөрт хэдэн гр мах идэх нь зохистой бол?
-Нэг хүн нэг удаагийн хоолонд 100 гр мах идэхэд өдөрт авах уургийн хэмжээ хангагдана. Гэтэл бид манайхан бараг 200-300 гр мах иддэг. Манайх махны хэрэглээг ингэж бууруулсан. Нэг хүний идэх мах 100 гр гэж тооцвол гурван ам бүлтэй айл дунджаар 300 гр махыг нэг удаагийн хоолонд хэрэглэнэ гэсэн үг. Эрүүл хооллолтыг эхлүүлж байгаа бол гэртээ хэмжүүрийн халбага болон жин авчихвал зүгээр, миний хувьд одоо багцаатай болсон.
Нэг судалгааг дурьдахад 2011-2016 онд монгол судлаачид олон улсын судлаачдын хамтарсан “Монгол улсын насанд хүрэгчдийн дунд зарим шим тэжээлийн дутагдал болон жингийн илүүдэл түгээмэл байгааг судлан тодорхойлох нь” хэмээх судалгаагаар монгол эрэгтэйчүүдийн махны хэрэглээ өдөрт дунджаар 455-533 гр байна. Гэтэл ДЭМБ-аас улаан махны хэрэглээ долоо хоногт 500 гр байвал зохистой гэж зөвлөдөг. Бусад үед нь загас, тахиа зэрэг цагаан мах хэрэглэж болно. Тэгэхээр бид өдөрт хамгийн ихдээ 150 гр мах хэрэглээд, орой махгүй хоол идэх нь тохиромжтой. Урьдчилан бэлдэж хөлдөөсөн ясны шөлөн дээрээ ногооны зутан хийж болно. Жимс ногооны смүүти болон төрөл бүрийн ногооны зууш хийгээд идэж болно шүү дээ.
ӨДРИЙН ХООЛ: ХҮРЭН МАНЖИНТАЙ ШӨЛ
Хүрэн манжин удаан болдог учир нарийхан хэрчинэ. Ногоогоо 1 амны халбага буюу 10 гр оливын тосонд 2 минут хуурна. Тос дөнгөж халангуут эхлээд сонгино, саримсаа хуурна. Хуурч байхдаа орхиж явахгүй зөөлөн гал дээр тасралтгүй хутгана. Сонгино саримсын ааг үнэртэж эхлэхэд дараагийн ногоонуудыг тус бүр 1-2 минутын зайтай нэмж үргэлжлүүлэн хутгана. Хуурч дуусаад шөлөө нэмнэ. Дээр нь хэрчсэн махаа хийх бөгөөд махыг хуурах шаардлагагүй.
Махан дээрээ бага зэрэг ус нэмээд, дээр нь урьдчилан бэлдэж хөлдөөсөн ясны шөлийг хийнэ. /Амралтын өдрөөр болон цаг завтай үедээ ястай мах чанаж, ясны шөлийг их хэмжээгээр гарган авч, өдөр өдөрт хэрэглэх хоолны хэмжээгээр хуваан хөлдөөж бэлтгэнэ/
Шөлөө буцалгахдаа амтлагчаа хийнэ. 2-3 ширхэг хар перец, хатаасан яншуй, 1 ширхэг лаврын навч, шанцай нэмэх ба давсыг хамгийн сүүлд буюу хоол болохоос 2 минутын өмнө хийнэ. Шөлөө 15 минут буцалгахад л болно. 15 минутаас хэтэрвэл ногоонууд нь амин дэмлэг чанараа алддаг.
Хоёрдугаар хоолны хуурах процесс мөн ийм зарчмаар явна, 2 минут хуурахад ногооны амин дэмүүд дотроо түгжигддэг. Хоолны минутыг барьж хийвэл эргээд эм болно. Бүх хүн шөл хийж чадна. Хамгийн гол нь технологийн дагуу хийвэл ногоонууд амт чанараа алдахгүй. Хоолоо тавагласны дараа дээр нь халбага цөцгий дусаан идэж болно. Энэ шөлийг өдрийн цагаар идэхэд тохиромжтой.
-Давсыг хамгийн сүүлд хийдэг нь ямар учиртай вэ?
-Манайхны нэг алдаа нь давсаа хамгийн түрүүнд хийдэг. Давсны амт нь бүх ногоонд шингэж, ногоо тус бүрийн өвөрмөц амтыг таниулдаггүй. Дээрх зарчмаар хоолоо хийвэл ногоо бүхэн яг өөрийн амтаар амтлагддаг юм.
ХӨНГӨН ЗУУШ: ХҮРЭН МАНЖИН, ОВЪЁОСНЫ НАЙРЛАГА БҮХИЙ ЭНЕРГИЙН БӨМБӨЛӨГ
Тэнцвэртэй хооллох таван зарчмын талаар дээр өгүүлсэн. Өглөө, өдрийн хоолны дараа 11, 16 цагт идэхэд тохиромжтой хөнгөн зууш буюу снак хийх жорыг зааж өгье.
Орц:
- 70 гр хүрэн манжин
- Тал аяга овъёос
- 50 гр арвайн гурил
- 50 гр чихэргүй тараг
- 2 амны халбага кокосын тос
- 2 амны халбага зөгийн бал
- 1 ц/халбага нимбэгийн хальсны үйрмэг
- 50 гр кокосын үйрмэг
Хийх арга: Чанасан хүрэн манжинг нухшилж бэлдээд дээр нь овъёос, арвайн гурилаа нэмж сайтар холино. Овъёосыг блендэрт хийж жижиглэж болно. Ингээд кокосын тос, зөгийн бал, тараг зэргийг нэмж сайн холиорой. Ингээд алган дээрээ өнхрүүлж бөөрөнхий хэлбэрт оруулна. Хэвлэсэн бөмбөлгийг кокосын үйрмэг, овъёосны үйрмэгт өнхрүүлж бүрнэ. Энэ снакийг бэлтгэхэд нэг цагийн хугацаа зарцуулна.
Бэлэн болсон бөмбөлгийг хөлдөөгчинд 1 цаг байлгаад, хөргүүрт шилжүүлэн хадгалж долоо хоногийн турш хэрэглэнэ. Хүрэн манжингийн оронд шар лууван, какао, чихэрлэг төмс зэргийг орлуулж болно.
Энэхүү бөмбөлгийг завсрын цагуудад өдөрт хоёр ширхэгийг идэхэд тохиромжтой бөгөөд тархины үйл ажиллагааг дэмжих, цусан дахь сахарыг тогтворжуулах зэрэг олон талын ач холбогдолтой. Энергийн бөмбөлгөөс хоёр ширхэгийг ажилдаа болон хүүхдэдээ өгч явуулбал өлсөхгүй бөгөөд хүүхэд хичээлдээ анхаарал төвлөрүүлж, сурлагын амжилтад эергээр нөлөөлөх, сургуулийн ойр орчмоос ашиггүй калортой амттан, түргэн хоол авч идэх шаардлагагүй юм.
-Эрүүл хоол нь амттай гэхээс илүү чанар, агуулга нь чухал байдаг учир хүүхэд тэр бүр дурлаж идэхгүй байх шиг санагддаг. Та юу гэж бодож байна вэ?
-Ээжүүд яг тэгж хэлдэг. Идээд сурчихвал хүүхэд маш дуртай болдог. Бид буруу хооллолтдоо дасчихсан байгаа. Хүний бие организм дутагдаж байгаа шим тэжээлт хүнсийг нэхдэг. Гэтэл бид өлсөж байна гээд таарсан хоолоо иддэг. Шим тэжээллэг, тэнцвэртэй хооллож эхэлбэл хоол идэх дуршил багасна. Хоол хүнсээр дамжуулан зөв зохистой, шимтэй хүнс аваад эхлэхэд биед дутагдах зүйлгүй болно.
Миний хувьд хоол хүнсийг шинжлэх ухаанч талаас нь илүү судалж байна. Зөв хооллодог болон гадуур их хооллодог, түргэн хоол идэх дуртай хүүхдүүдийн зан характер хүртэл тэс өөр. АНУ-д хийсэн нэг судалгаанаас харахад эрүүл хооллолттой хүүхдийн сэтгэн бодох чадвар сайн, аливаа мэдээллийг хүлээн авахдаа хурдан, хүлээцтэй тайван. Харин маш их амттан, түргэн хоол иддэг хүүхдүүд уур уцаартай, сурлагын амжилт тааруу, тогтож суухдаа муу байна гэсэн судалгааны үр дүнг танилцуулсан байдаг.
БООРЦОГ ЗЭРЭГ ГУРИЛАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ӨДӨРТ ХОЁР ШИРХГЭЭС ИЛҮҮ ИДЭХ ШААРДЛАГАГҮЙ
-Манайд хүнсний бүтээгдэхүүний үнэ өндөр болсон энэ үед эрүүл мэндэд тустай хүнс, жимс, нарийн ногоо сонгоход өртөг ямархуу тусаж байна вэ?
-Миний хувьд долоо хоногт хийх хоолныхоо цэсийг гаргаад, тэр дагуу хүнсээ базаадаг. Тэгж төлөвлөсөн байхад илүү зүйлд мөнгө зарцуулахгүй, харин ч хэмнэх боломжтой. Жишээ нь, долоо хоногийн снакийг амралтын өдрөөр хүүхэдтэйгээ хамт бэлдчихнэ.
Бид эрүүл хооллолтын ач холбогдлыг ойлгоогүй байх үедээ магадгүй эрүүл мэндэд ашиггүй, илчлэг ихтэй хүнс, амттанд их мөнгө зарцуулдаг. Жишээ нь, дэлгүүрийн бэлэн боорцог авахад ямар тосонд хуурсныг мэдэхгүй, чихэр орлуулагч ч хийсэн байж болно. Удаан хадгалах нөөшилсөн бэлэн бүтээгдэхүүн их хэрэглэж байна шүү дээ. Гурилан бүтээгдэхүүн их хэрэглэвэл хэвлийн өөх л нэмэгдэхээс өөр ач тус байхгүй. Боорцог, төрөл бүрийн гурилан бүтээгдэхүүнийг өдөрт хоёр ширхгээс илүү идэх шаардлагагүй юм. Эрүүл мэндэд ашиггүй чихэрлэг хүнс авдаг төсвөө эрүүл хүнсэндээ зарцуулахад хоол хүнсний зардал их нэмэгдэхгүй.
-Ямар хоолыг эрүүл хоол гэж хэлэх вэ?
-Эрүүл хоол хийхэд дараалал, технологи л чухал. Хугацаа минутад нь зөв боловсруулсан, нэг тавагт орох шим тэжээлт хүнсний бүлгүүд бүрэн багтсан байх хэрэгтэй. Нэг үеийг бодоход монголчууд эрүүл хооллолтын талаар ойлголттой болжээ. Харин хэрхэн хийх тал дээр туршлага дутаж байх шиг санагддаг. Эрүүл хооллолтыг хэвшүүлэхэд хамгийн багадаа 21 хоног, уртдаа 156 хоног зарцуулахад хүнд зөв дадал зуршил тогтдог.
-Та эрүүл, тэнцвэртэй хооллолтын талаар сургалт явуулдаг юм байна. Сургалтаас ямар эерэг өөрчлөлтүүд гарч байна вэ?
-Монголчууд бид буруу хооллолтын улмаас их өвчилж байна. Тиймээс өөрийнхөө судалж, сурсан зүйлийг бусад ээжүүдэд дуулгая гээд сургалт явуулж эхэлсэн юм. Ковидын хөл хорионы үед эрүүл хооллолтын 21 хоногийн сургалт явуулсан. Өглөө бүр 07.00 цагт лайваар сургалтаа хийнэ. Энэ хугацаанд ээжүүдэд зөв хооллолтын дадал суусан.
Сургалтад хамрагдсан ээжүүд маань дараагийн сургалтаа авмаар байна гэдэг. Эрүүл хооллолтыг хэвшүүлснээр зүрх нь өвддөг хүн өвдөхөө больсон, жингийн илүүдэл нь багассан гэх мэтээр эхнээсээ эерэг өөрчлөлтүүд гарсан. “Манайх жилдээ бүтэн үхрийн идэш хийдэг байлаа. Таны сургалтад сууснаар идэшний тал нь үлддэг боллоо” гэж хэлдэг. Тэгэхээр маханд зарцуулах мөнгө хэмнэгдэж, оронд нь загас, тахиа зэрэг цагаан мах, хүнсний ногоо жимс идэх боломжтой.
Эрүүл хооллолтыг хэвшүүлснээр зүрх нь өвддөг хүн өвдөхөө больсон, жингийн илүүдэл нь багассан гэх мэтээр эхнээсээ эерэг өөрчлөлтүүд гарсан.
Миний сургалтад 110 кг жинтэй нэг эмэгтэй ирэв ээ. Тэр хүн “Би хоол хийж сурах гэж ирээгүй, жин хасах л зорилготой. Би хоол хийдэг төрлийн хүн биш, манай хоолыг нөхөр хийдэг” гэж хэлж байсан. Насаараа дарга хийсэн эмэгтэй байсан. Тэр хүн дөрвөн сарын дараа надтай “Багш аа, баярласан шүү. Би хоол хийж чаддаг юм байна” гэж билээ. Тухайн үед 4 кг жин хаясан байсан.
Жилийн дараа “Би 80 кг жинтэй болсон” гэж бичсэн. Жилд 20 кг жин хасна гэдэг маш зөв жин хаялт юм. Сард 2-2.5 кг жин хасахыг эрүүлээр жингээ хассан гэж үздэг. Энэ бол өөртөө зөв дадал хэвшүүлснээр гарч буй үр дүнгүүд. Бид ямар нэг эм тан уугаагүй, үнэтэй бүтээгдэхүүн хэрэглээгүй зөвхөн тэнцвэртэй хооллосноор эрүүлжиж байгаа юм.
-Та энэ их хоол бэлдэхэд хэр их цаг зарцуулдаг вэ?
-Эхэндээ хамаг цагаа гал тогоонд өнгөрүүлдэг байсан. Хүн өөртөө анхаарал тавих, цаг гаргах хэрэгтэй. Тиймээс зөвхөн амралтын хоёр өдөр долоо хоногийн хоолоо бэлддэг болсон. Долоо хоногийн хоолны мах, ясны шөл, ногоо, хөнгөн зууш зэргийг бэлдсэн байхад ажлын өдөр хоол хийхэд маш бага хугацаа зарцуулдаг.
Эхний нэг жил би бүх хоолоо өөрөө хийдэг байв. Харин одоо миний байхгүйд манай гэрийнхний хэн байгаа нь хоолоо энэ зарчмаар хийчихдэг. Тэнцвэртэй хооллож эхлэхэд жин хасагдаж, өөрийн стандарт хэвийн жиндээ зөвхөн хоолоо эрүүлжүүлснээр очно.
-Монгол хоолны нэр төрөл тийм олон биш, голдуу мах ихтэй хоол байдаг. Та хоолны шимт чанарыг бодолцож, төрөл бүрийн найрлага бүхий өглөөний цай, хөнгөн зууш, амттан, хоолны жоруудтай ном гаргажээ. Энэ номонд орсон жоруудыг Та өөрөө зохиосон уу?
-Тийм ээ. “Тэнцвэр- Бидний аз жаргал” номоо би 2022 онд гаргасан. 2015 оноос эхлэн эрүүл хооллолтын талаар судалж, гадаадын болон дотоодын хоол судлаач мэргэжилтнүүдийн туршлагыг судалсны үндсэн дээр шинэ жоруудыг гаргасан. Номондоо оруулсан бүх хоол, амттанг өөрөө хийж, зурагийг нь авч, шим тэжээлийн найрлагыг нь тооцсон бөгөөд дан хялбархан хийж болох хоолнуудын санааг багтаасан. Энэ бүхнийг эхлүүлэхэд эхэндээ хэцүү санагдаж болно, залхуугүй туршаад байвал хурдан гарт орно. “Эрүүл хоол идэж байна” гэдэг мэдрэмж нь хүнд сэтгэлийн аз жаргал өгдөг.
-Монголын нөхцөлд органик хүнсний ногоо зун, намрын цагт л элбэг. Өвлийн турш хэрэглэх ногоогоо Та хэрхэн бэлддэг вэ?
-Намар оройхон хөлдөөж болохыг нь хөлдөөж, хатааж болдгийг нь хатаагаад авна. Чихэрлэг төмс, хүрэн шар манжин, лууван, байцаа, чинжүү, цагаан цэцэгт байцаа, брокколи гээд бүгдийг хөлдөөж болно. Хөлдөөхөд ногооны чанар бүрэн хадгалагдахгүй ч ногооны витаминлаг чанарыг аль болох сайн хадгалахын тулд ногоогоо буцалж байгаа усанд 2 минут шалзлаад авахад ногооны амин дэмүүд дотроо түгжигдэж хадгалагдана.
Шууд хэрчээд шалзлаагүй хөлдөөсөн ногоог болгоход хугацаа их ордог бөгөөд удаан чанахын хэрээр амин дэмээ илүү алдана. Харин амин дэмээ хадгалсан ногоог бэлэн болсон шөлөндөө хоёр минут буцалгахад л хангалттай.
-Таны зөвлөснөөр оройн хоолыг 19 цагт идэх боломж Улаанбаатарчуудын хувьд хомс. Энэ үед хүмүүс ажилтай, эсвэл гэртээ харих замдаа түгжирч таардаг шүү дээ?
-Тийм бол хамгийн ойр дэлгүүрээс тараг аваад л уучих. Хүний бодисын солилцоо 22 цагаас шөнийн 02.00 цагийн хооронд унтаж байх үед, шингэн орчинд хамгийн эрчимтэй явагддаг. Тийм учраас ус сайн уух хэрэгтэй. Цагийн хуваарийн дагуу зөв хооллоод эхлэхэд хүүхдийн өсөлт хөгжилтөд ч сайнаар нөлөөлнө. Хүүхдээ эрүүл чийрэг бие бялдартай, зөв хооллолт, эрүүл амьдралын хэв маягтай хүн болгон төлөвшүүлэх нь эцэг, эхчүүд бидний үүрэг. Тэгж сурсан хүүхэд гэрээсээ хол явсан ч санаа зовох хэрэггүй. Манай зарим залуучууд Америкт бургер гэх мэт түргэн хоол идсээр жин нэмэгдээд ирдэг тал бий.
Хоол нь зөв болоод ирэхэд эрхтэн системийн үйл ажиллагаа тэнцвэржиж, хүн аяндаа маш сайн чанартай унтаж амарч чаддаг. Сэтгэл санаа ч амгалан тайван болдог юм.
-Эрүүл мэндэд маш тустай зөвлөгөө өгсөн Танд баярлалаа.
Гэрэл зургуудыг Г.Өнөболд