Цэвэр графит нь нүүрстөрөгчийн талст бүтэцтэй олон хавтангуудаас бүрддэг.
АНУ-ын Охайогийн их сургуулийн судлаачдын баг жирийн нүүрсийг графит (бал чулуу) нүүрстөрөгчийн нано хоолой зэрэг илүү үнэ цэнтэй, хүлэмжийн хийн ялгарал багатай материал болгон хувиргах цуврал симуляц туршилт хийжээ.
Судлаачид “Pittsburgh Super computing Center”-ийн “Bridges-2” системийг ашиглан нүүрс-графитын хувиргалыг виртуал орчинд гүйцэтгэсэн байна. Өмнө нь хангалттай өндөр температур, даралт бүхий орчинд нүүрсийг графит болгон хувиргах нь онолын хувьд боломжтойг эрдэмтэд мэддэг байжээ.
Цэвэр графит нь нүүрстөрөгчийн талст бүтэцтэй олон хавтангуудаас бүрддэг бөгөөд “үнэрт нэгдэл” гэх тусгай химийн нэгдэл нь тэдгээр хавтангуудыг хооронд нь холбодог байна. Үнэрт нэгдлийн “пи” электронууд талстаас талстын хооронд, хавтангаас хавтангийн хооронд чөлөөтэй хөдөлдөг учраас графит нь хэдийгээр металл биш ч гэсэн цахилгаан дамжуулах давуу талтай байдаг.
Харин нүүрс нь химийн бүтцийн хувьд илүү эмх замбараагүй бөгөөд гурван хэмжээст холбоостой гэдгээрээ зөвхөн хоёр хэмжээст шинжтэй байдаг графитаас ялгаатай.
Дэвид Драболдын удирдсан судлаачдын баг туршилтынхаа эхэнд зөвхөн нүүрстөрөгчийн атомуудаас бүрдсэн “хялбаршуулсан нүүрс”-ийг бүтээжээ. Нүүрсийг ойролцоогоор 3000 кельвиний температур болон өндөр даралттай орчинд байрлуулснаар графитын хувиргалын эхний алхам хийгдэх юм.