Монгол улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээс хойшхи хугацаанд аж ахуйн нэгжийн (ААН) тооллогыг таван удаа явуулсан байх юм.
Yндэсний статистикийн газар ААН-ийн анхны тооллогыг 1991 онд, удаах тооллогуудыг 1994, 1998, 2006 онуудад улс орон даяар явуулж байжээ. Хамгийн сүүлд 2011 оны дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15-н хүртэл тооллого явуулж энэ сард дүнг олон нийтэд танилцуулсан юм.
“Энэ удаагийн тооллого үндэсний хэмжээнд мөрдөн ажиллахаар шинэчлэн батлагдсан эдийн засгийн үйл ажиллагааны стандарт ангиллыг нэвтрүүлж, олон улсын стандартад нийцсэн статистик нэгжийг байгуулан тооллогын үр дүнгээр газар зүйн мэдээллийн санг анх удаагаа бүрдүүлснээрээ онцлог” болсон гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
НИЙТ 66.5 МЯНГАН АЖ АХУЙН НЭГЖ ТООЛОГДЖЭЭ
Улсын хэмжээнд тооллогын дүнгээр нийт 66.5 мянган аж ахуйн нэгж тоологджээ. Үүний дотор 56.4 мянган аж ахуйн нэгж, төсөвт дөрвөн мянган байгууллага, төрийн бус зургаан мянган байгууллага тооллогод хамрагдсан байна.
Манай улсын хувьд аж ахуйн нэгж, байгууллагын төвлөрөл нь бүс нутгаар нэлээд ялгаатай байгаа бөгөөд энэ нь хүн амын нягтралтай шууд хамааралтай байгааг дараах графикаас харж болно.

Улсын хэмжээнд тоологдсон нийт аж ахуйн нэгжийн 68.6 хувь буюу 45.6 мянга нь нийслэл Улаанбаатар хотод байрлаж байгаа бөгөөд Нийслэлийн газар нутаг манай улсын нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзэлдэг боловч хүн амын 45.0 хувь нь нийслэл хотод амьдарч байгаа нь аж ахуйн нэгж, байгууллагын төвлөрөлд шууд нөлөөтэй байгааг харуулж байна.
2011 оны тооллогоор хувийн хэвшлийн аж ахуйн нэгж өмнөх тооллогоос 58.6 мянга буюу 2.2 дахин, гадаад 100 хувийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж 2.1 мянга буюу 2.4 дахин нэмэгджээ.
Аж ахуйн нэгж, байгууллагын тоог хариуцлагын хэлбэрээр авч үзвэл төрийн өмчит үйлдвэрийн газар 42.2 хувь, хувьцаат компани 30.3 хувь, хязгаарлагдмал хариуцлагатай компани 2.4 дахин нэмэгдэж, бусад төрлийн аж ахуйн нэгжийн тоо 16.2-24.2 хувиар буурсан байна.

Аж ахуйн нэгж, байгууллагын тоо, хариуцлагын хэлбэрээр, тооллогын онуудаар

ААНБ-ын тоог ажиллагчдын тооны бүлгээр авч үзвэл хоёр тооллогын хооронд бүлгүүдэд 1.5 - 2.1 дахин өссөн хэдий ч нийт аж ахуйн нэгжид бүлэг бүрийн эзлэх хувь 1-9 ажиллагчидтай нэгжийн хувийн жин 4.2 пунктээр нэмэгдэж, харин 10-аас дээш ажиллагчидтай нэгжүүдийн хувьд 0.8-2.2 пунктээр тус тус буурсан байна. Жижиг аж ахуйн нэгжүүд хэмжээний хувьд нэмэгдэх хандлагатай байгааг энэхүү үзүүлэлт харуулж байна.

Аж ахуйн нэгж, байгууллагын тоо, ажиллагчдын тооны бүлгээр

Тооллогын дүнгээр дээрх 66.5 мянган аж ахуйн нэгж, байгууллагад нийт 559.7 мянган ажиллагчид ажиллаж байна. Ажиллагчдын тоонд албан бус секторт өрхийн үйлдвэрлэл эрхлэгч болон хөдөө аж ахуйн салбарт өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа малчид, газар тариалан эрхлэгч хамрагдаагүйг энд тэмдэглэж байна. Нийт ажиллагчдаас 363.5 мянга буюу 64.9 хувь нь аж ахуйн нэгжид, 157.1 мянга буюу 28.1 хувь нь төсөвт байгууллагад, 39.1 мянга буюу 7.0 хувь нь төрийн бус байгууллагад хамрагдаж байна.
Дээрх 2011 оны тооллогыг ерөнхийд нь харахад манай улсад нэг аж ахуйн нэгж дэх ажиллагсдын тоо маш бага байдал ажиглагдаж байгаа юм. Тухайлбал, нийт ААН-үүдэд 50-с дээш ажилтантай байгууллага ердөө 1849 буюу нийт АНН-ийн 2,8 хувийг эзэлж байгаа бөгөөд 1-9 ажилтантай байгууллага 85,1 хувийг эзэлж байх жишээтэй. 2001 оны тооллогоор энэ тоо 80,9 хувь байжээ.
Ажиллагчдын тооны бүлгээр авч үзвэл нийт төсвийн буюу төрийн байгууллагын ажилчдын тоо 28,1 хувь байна. Олон улсын түвшинд төрийн буюу төсвийн байгууллагын ажилчдын тоо нийт ажиллагсдын 10 орчим хувь байх нь зохистой харьцаа гэж үзэх тохиолдол бий. Энэ жишгээр бол манай төрийн албан хаагчийн тоо 2.8 дахин илүүдэлтэй байна гэж харж болохоор байна.
Гэхдээ ажилтай хүмүүсээ цомхотгож байснаас төрөөс хувийн хэвшлийг дэмжиж ажиллагсдын тоог нэмэгдүүлэх замаар эдийн засгийн зохистой харьцааг бий болгох боломжтой юм.
Ч.Болор