gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     6.02
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 16
Зурхай
 6.02
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 6.02
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Төрийн ордон хорих ангитай болсон уу?

Улс төр
2011-06-25
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2011-06-25
Төрийн ордон хорих ангитай болсон уу?
Төрийн ордонд сэтгүүлчдийг хорьсон үйл явдал хоёр дахиа болов.

Мөнгө төгрөгөө хямгадаж, эд зүйлээ барьсан тавьсанаа санадаггүй зарим нэгэн маанаг хүмүүсээс болж парламентын сэтгүүлчдийн нэр хүнд унах боллоо. Засгийн газар Азийн хөгжлийн банкыг Улаанбаатарт 450 мв-ын хүчин чадалтай дулааны V цахилгаан станцыг төрийн болон хувийн хэвшлийн түншлэлээр байгуулах ажлын зөвлөхөөр сонгожээ.

Зөвлөгөө өгөх хэлэлцээрт гарын үсэг зурах арга хэмжээ Төрийн ордонд өчигдөр болов. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нар Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт хариуцсан тэргүүлэх мэргэжилтэн Шейн Розентал нар гарын үсэг зурсан юм. Арга хэмжээ дуусч сайд Д.Зоригт, дарга Д.Сугар нарыг гарсны дараа Азийн хөгжлийн банкны мэргэжилтний орчуулагчаар ирсэн н.Уянга хэмээх бүсгүй хоёр сая төгрөг цүнхэлж явсан чинь алга болчихлоо хэмээн бөөн сүр дуулиан тарив.

Aрга хэмжээнд оролцож гарын үсэг зурсан Шейн Розентал, Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Цэрэнпүрэв, газрын дарга нар, хэдэн сэтгүүлчдийн хамт мөнгө хулгайлсан хэрэгт сэжиглэгдэж хоригдов. Мөнгөө хямгадаж чаддаггүй унхиагүй хүүхний балгаар 20 орчим хүн хоёр цагийн турш хоригдож ажлаа алдлаа. Цаг, наргүй ажилладаг сэтгүүлчид бүтэн хоёр цагийн ажлаа алдсан гээд боддоо.

Төрийн ордны хамгаалалтын алба сэтгүүлчдийг саатуулж, Сүхбаатар дүүргээс хоёр цагдаа ирж нэгжлэг хийх гэтэл өнөөх хүүхний мөнгө нь ажил дээрээ байна гэж ажлын газраас нь утасдав. Төрийн ордонд хүний цүнх ухаж суудаг завтай сэтгүүлч байдаггүй гэдгийг н.Уянга мэдэж авах хэрэгтэй.

Салан баавгай шиг барьсан тавьсанаа санадаггүй түүнээс болж сэтгүүлчдийн нэр хүнд ч уналаа. Телевизүүдийн их үдийн мэдээний цагаас хоцорсон зарим сэтгүүлч Төрийн ордны хорих ангид хоригдсон тухайгаа дарга нартаа утсаар дуулгасан ч цаана нь ард түмэн мэдээллээс хоцорч байгааг н.Уянга та бодож үзээрэй.

Н.Заяа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан