Хавдар судлалын үндэсний төвийн Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн эмч, анагаах ухааны магистр Ц.Батболдтой умайн хүзүүний хорт хавдрын талаар болон түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа.
-Умайн хүзүүний хорт хавдар болон өвчний тархалт, өвчлөл манай орны болон дэлхийн хэмжээнд ямар байна вэ?
-Умайн хүзүүний хорт хавдар буюу умайн хүзүүний өмөнгийн тухай ярихын өмнө умайн хүзүүний тухай товч дурьдах нь зүйтэй. Умайн хүзүү нь 3-4 см урттай, 2.5см голчтой бортгон буюу шовх хэлбэртэй, гадна сүв нь үтрээнд нээгддэг, дотор сүв нь умайн хүзүү, умайн нийлэх хэсэгт нээгддэг эрхтэн юм. Умайн хүзүүний суваг нэг эгнээт бортгон хучуур эсээр, үтрээний хэсэг нь олон давхар хавтгай хучуур эдээр хучигдсан байдаг. Умайн хүзүүний бортгон эс, олон давхар хучуур эдийн уулзвар хэсгийг шилжилтийн бүс гэдэг. Шилжилтийн бүсэд умайн хүзүүний хорт хавдрын 98% нь үүсдэг гэж үздэг. Дэлхийд жил бүр 500.000 шинэ тохиолдол бүртгэгдэж, үүний 80% Африк, Латин Америк, Зүүн Өмнөд Азийн улс зэрэг орнуудад тохиолдол бүртгэгдэж, Европд 33.000 орчим шинэ тохиолдол нь бүртгэгдэж байна. Монголд 10.000 хүн тутамд 24.3 тохиолдол бүртгэгдэж байна. Умайн хүзүүний хорт хавдар манай орны эмэгтэйчүүдэд бэлэг эрхтэний хорт хавдрын бүтцэд нэгт орж байна. Ер нь зонхилон тохиолддог таван байрлалын хорт хавдар ордог.
-Умайн хүзүүний хорт хавдар ямар эрсдэлт хүчин зүйлээс болж үүсдэг вэ?
-Дэлхийн түвшинд хөгжиж буй орнуудад умайн хүзүүний өмөнгийн тохиолдол өндөр байна. Үүнд хоол хүнсний байдал, эрт илрүүлэлтийн хамрах хүрээ бага, чанар муутай байгаа болон бусад нөхөн үржихүйн хүчин зүйлүүд нөлөөлж байна гэж үздэг. Умайн хүзүүний өмөнгийн эрсдэл нь бэлгийн амьдралын хэв маягаас, тухайлбал бэлгийн хавьтагчийн тоо ба тэдгээр нь олон бэлгийн хавьтагчтай байх, анх бэлгийн хавьталд орсон нас, бэлгийн замаар халдах халдвар (хламиди) зэрэгтэй холбоотой.
Хүний папиллома вирус (ХПВ) нь умайн хүзүүний хучуур эдийн эмгэг цаашлаад өмөн үүсэхэд хамгийн их нөлөө үзүүлдэг хүчин зүйлд тооцогддог. Умайн хүзүүний өмөнгийн тохиолдол өндөртэй орнуудад ХПВ-ийн халдварын тархалт мөн өндөр байдаг.
Умайн хүзүүний өмөнгийн ихэнх тохиолдол ХПВ-ийн янз бүрийн омгоор үүсгэгдэж байна. Энэ вирусийн 30 гаруй өмөн үүсгэгч омог, 70 гаруй өмөн үүсгэдэггүй омог байдаг. Өмөн үүсгэгч эдгээр омгуудаас ХПВ-16 ба ХПВ-18 хэлбэр нь умайн хүзүүний цөмлөн түрсэн өмөнгийн 70%-ийг үүсгэдэг. Мөн ХПВ-ын 31, 44, 45 омог нь өмөн үүсгэх өндөр эрсдэлтэй. Эдгээр омог нь бэлгийн хавьтлын замаар халддаг ба гэр бүлээс гадуурх бэлгийн хавьтлыг тэвчсэнээр урьдчилан сэргийлэх боломжтой. Бэлгийн идэвхтэй амьдралтай хүн бэлгэвч хэрэглэн аюулгүй бэлгийн харьцаанд орсноор умайн хүзүүний хавдрын урьдал өвчин (дисплази) эрсдэлийг бууруулж болно.
Бусад эрсдэлт хүчин зүйлд өмнө нь үтрээ, умайн хүзүү, бэлгийн уруулын хавтгай эсийн дисплазитай байсан, эрхтэн шилжүүлэн суулгасаны дараа ба дархлалын олдмол дутлын хамшинжийн үед үүсдэг дархлаа дарангуйлагдсан байдал орно.
Тамхи татах нь умайн хүзүүний өмөн үүсэх эрсдэлийг ( харьцангуй эрсдэл 1.7 дахин их) ихэсгэдэг.
Хэрэглэж буй хоол хүнсэнд фолийн хүчил, каротин, Ц аминдэм дутагдах нь мөн эрсдэлийг ихэсгэнэ.
Жирэмсэнээс хамгаалдаг дааврын бэлдмэлийг удаан хугацаанд ууж хэрэглэх нь эрсдэлийг мөн адил ихэсгэдэг(10-аас дээш жил ууж хэрэглэсэн бол харьцангуй эрсдэл 2.2 дахин их) бөгөөд булчирхайлаг эсийн өмөнг илүү үүсгэдэг.
-Энэ өвчиний үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Умайн хүзүүний хавдрын урьдал эмгэг (дисплази) болон хавдарын эрт үед ямар нэгэн зовиур шинж тэмдэг илэрдэггүй. Умайн хүзүүний хорт хавдрын хожуу үеэс эмнэл зүйн шинжүүд илэрнэ. Үүнд:
-Бэлгийн харьцааны дараа цус гарах
-Үтрээнээс гарах ялгадасын хэмжээ, өнгө, үнэр өөрчлөгдөх
-Нөхөн үржихүйн насны эмэгтэйд мөчлөгийн бус цус алдах
-Ууц нуруугаар өвдөх хэвлий доогуур өвдөх
-Өтгөн болон шээс хяналтгүй гарах зэрэг шинжүүд илэрдэг
-Умайн хүзүүний хавдрыг яаж оношлох вэ?
-Эмэгтэйчүүд маань урьдчилан сэргийлэх үзлэгт жил бүр хамрагдаж байх ёстой. Хоёр жил тутамд умайн хүзүүнээс эсийн шинжилгээ өгч байх хэрэгтэй. Эсийн шинжилгээгээр хавдрын урьдал болон хавдар илэрвэл эмч умайн хүзүүг дурандаж, эдийн шинжилгээ авдаг. Умайн хүзүүний хавдрын оношийн эцсийн дүгнэлтийг эдийн шинжилгээгээр тавьдаг.
-Энэ хавдар төгс эмчлэгддэг өвчин мөн үү?
-Умайн хүзүүний хорт хавдар эрт үедээ оношлогдвол бүрэн төгс эмчлэгддэг өвчин. Эрт үеийн үндсэн эмчилгээ нь мэс засал юм. Харамсалтай нь манайд умайн хүзүүний хорт хавдрын 70% нь хожуу үедээ оношлогдож байна. Нэг ёсондоо хожуу үед эмнэлэгт хандаж байна гэсэн үг. Хожуу үеийн хавдарт, хими, туяан, хөнгөвчлөх эмчилгээний хосолсон аргуудыг хэрэглэдэг. Хэдий өвчтөн хожуу эмнэлэгт хандана төдий чинээ эмчлэгдэх боломж тодорхой хувиар буурна гэсэн үг.
-Эмэгтэйчүүд маань умайн хүзүүний хорт хавдраас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
1. Эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлж мэдлэг мэдээллээр хангагдсан байх ёстой. Эрсдэлт хүчин зүйлүүдээс зайлсхийх.
2. Бэлгийн зан үйлийг өөрчлөх
- АВС (А-тэвч, В-үнэнч бай, С-бэлгэвч хэрэглэ) стратегийг баримтлах
3. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах, умайн хүзүүний эсийн шинжилгээ өгөх
4. Дархлаажуулалт (вакцин)
-Хавдар үүсгэгч вирусын эсрэг вакцины талаар?
-Өмөн үүсгэгч ХПВ-16 ба 18-р омгууд умайн хүзүүний өмөнгийн тохиолдлын бараг 70%-д илэрдэг. Энэ хоёр омгийн эсрэг хоёр төрлийн вакцин байдаг. Эдгээр вакцин нь гаж нөлөө багатай, өндөр үр дүнтэй байгаа ба 100 гаруй орны эмийн агентлагаас (FDA зэрэг) хэрэглэж болно гэж зөвшөөрсөн. Одоогоор Мэрк компанийн Гардасил , Глаксо Смит Клайн компанийн Серварикс гэсэн хоёр төрлийн вакциныг бэлгийн харьцаанд ороогүй, 9-14 насны охидод хийхийг зөвлөж байна. Зарим орны туршлагаас харахад дунд сургуулийг түшиглэн, улсаас санхүүжүүлэн вакцинжуулалт хийж байгаа.
-Манай орны хувьд?
-Манай орны хувьд Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төсөлд умайн хүзүүний хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэлт, оношлогоо, эмчилгээ, хяналт тусламж, сургалт сурталчилгаа, судалгааны том баг ажиллаж байна. Энэ баг маань маш их ажил хийж байна. Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслөөс 10-14 насны охидыг (ойролцоогоор 10%) вакцинжуулалтанд хамруулахаар судалгаагаа гарган шийдсэн. Удахгүй ХПВ-ын эсрэг дээр дурьдсан вакцинууд хийгдэж эхэлнэ.
С.Дуламсүрэн