Хүнсний зах, дэлгүүрийн лангуун дээр хурц тод өнгөтэй жимс, гоёмсог хайрцаг, баглаа боодолтой амттан алаглах нь хэний ч анхаарлыг татдаг.
Монголчууд өдөр тутмынхаа хүнсний хэрэглээнд мах, гурил, будаа гэсэн цөөхөн төрлийг хэрэглэж дадсан болоод ч тэр үү хүүхдүүдээ амттан, чихэр жимсээр эрхлүүлдэг зуршилтай. Үр дунд нь том жижиггүй шүд нь цоорч, элдэв харшилтай болчихсон.
Сүүлийн үед ургийн гаж хөгжилтэй нярай мэндэлж байгааг хүнсний аюулгүй байдал алдагдсантай холбон тайлбарлах нь ч бий. Ямартаа л хяналтанд орохоор очсон жирэмсэн эмэгтэйд эмч нь "Маслотай талх, сүү тараг, мах гурилаа л идээрэй. Хятадын ногоо жимс хэрэглээд хэрэггүй шүү" гэсэн зөвлөгөө өгч байх вэ дээ. Манай улсад хүнсний аюулгүй байдал гэдэг нэг иймэрхүү л дүр зурагтай байгаа юм.
Уг нь хүүхэд хөгшиддөө жимс, хүнсний ногоо хэрэглүүлмээр байдаг. Гэтэл өмнөд хөрш БНХАУ-аас импортоор орж ирсэн жимс, хүнсний ногоо, цагаан будаа гарал үүсэл, чанарын баталгаа нь тодорхойгүй учраас аюултай зөвлөгөө өгч, алдаа гаргахыг хүсээгүй эмчийн зөв л дөө.
Дэлхийн хэмжээнд хүнсний аюулгүй байдлыг хангах асуудал хурцаар тавигдаж байгаа өнөө үед ОХУ-ын Засгийн газар ард иргэдийнхээ хүнсний аюулгүй байдалд ихээхэн анхаарч, нэн тэргүүнд эрх зүйн зохих орчин бүрдүүлэх арга хэмжээ авчээ. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийг оросууд анх 1992 онд баталж, хүнсний аюулгүй байдалтай холбоотой нэмэлт заалт оруулан 2007 оны аравдугаар сарын 25-ны өдөр шинэчлэн баталсан байна.
Тэр ч байтугай 2006 онд Москва хотын хүнсний аюулгүй байдлын тухай хуулийг батлан гаргажээ. Энэ хуулиар Москва хотыг аюулгүй хүнсээр хангахад чиглэгдсэн асуудлыг зохицуулах зорилготой юм байна. Түүнчлэн Москва хотын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалax, ард иргэдэд хүнсний чанар, барааны талаар тодорхой үндэслэлтэй мэдээлэл авах боломжоор хангах, сонголтыг сайжруулах үүднээс мөн 2007 онд Москва хотын хүнсний aюулгүй байдлыг хангах нэмэлт арга хэмжээ авах тухай тогтоолыг баталжээ.
Хэрэглэгчдийн сонголт хийх боломжийг өргөжүүлэх, хүнсний бүтээгдэхүүний талаар үнэн зөв мэдээлэл өгөх үүднээс 2007 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хүнсний төрлийн зарим бараанд генийн өөрчлөлтгүй хүнсний бүтээгдэхүүн буюу не содержит генно-модифицированный организм /без ГМО/ гэсэн нэр томьёотой шошго хэрэглэж байхаар тогтсон байна.
Учир нь даяаршиж буй өнөөгийн дэлхийд замбараагүй тархаж буй ГМО-той буюу хүмүүсийн хэлж заншсанаар генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн орос үндэстнийг мөхөөх аюултай гэж тэд үзжээ. Без ГМО буюу англиар No GМО гэсэн тэмдэглэгээтэй хүнсний бүтээгдэхүүн манай улсад импортоор орж ирсэн бараанд хэр байдгийг сонирхлоо.
Дэлгүүрүүдийн лангуун дээрээс хайж хайж ОХУ-д үйлдвэрлэсэн цайны жигнэмэг, молоко, супер контик дээрх тэмдэглэгээг хараад баярласан гэдэг жигтэйхэн. Орос ах нар маань бас ч гэж хүн чанартай загнадаг бололтой, хөөрхий.
Харин нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалж "Бас орос масло дээр бий. Маргарин биш масло дээр шүү. Манай зарим хэрэглэгч маргарин, масло хоёрыг ялгахгүй авчихдаг юм, Тэгээд "Snickers", "Twix", "Marc", "Coca-cola", "Pepsi", "Sprait", "Lipton", "Хайнз", NESTLE-ийн цай, кофе бүгд ГМО бас GMO шүү дээ" гэсэн юм.
Мөн Хятадаас оруулж ирдэг жимс, хүнсний ногоо, цагаан будаанд ГМО агуулагдаж байдаг аж. Генийн өөрчлөлттэй амьд биет агуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэсэн хүний ген өөрчлөгдөж, гаж хөгжил буюу мутаци үүсдэг гэж зарим эрдэмтэн үздэг байна, Харин нөгөө нэг хэсэг нь "Хүний биед сөрөг нөлөөтэй нь нотлогдоогүй" гэж гүрийсээр байгаа юм.
Хариуд нь "Уучлаарай, генийн өөрчлөлттэй хүнс аюултай харшлуудыг шинээр үүсгэж, хүнсний хүнд хэлбэрийн хордлого, хавдар үүсэх шалтгаан болоод зогсохгүй хүний бие эрхтэн, үр хөврөлийг гаж хөгжүүлж, антиобиотикт мэдрэмжгүй болгох эрсдлийг нэмэгдүүлж байна" хэмээн анхааруулж, түгшүүрийн харанга дэлдсээр...
ХЭТЭВЧНИЙ ХЭМЖЭЭ Ч БАС ХАМААТАЙ
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага 1979 оноос хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зорилгоор Дэлхийн хүнсний өдрийг тэмдэглэж иржээ. Жил бүрийн аравдугаар сард тохиодог эл өдрийг энэ жил "Хүнсний үнэ хямралаас тогтвортой байдал" руу уриан дор тэмдэглэлээ. Байгалийн гаралтай, эрүүл, аюулгүй хүнс чанараа дагаад генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнээс өндөр үнэтэй байх нь тодорхой.
Гэхдээ хүнсний үнийн хөөрөгдөл үүсч болзошгүй. Үүнээс урьдчилан сэргийлэх, үүссэн нөхцөл байдлыг зохицуулах эрх зүйн орчин шаардлагатай.
Манай улсад Хүнсий аюулгүй байдлын тухай хуулийг ирэх хаврын чуулганаар хэлэлцэж батална. Хэлэлцэх ч гэж дээ, сонгуулийн хуулийн дуулиан, шуугианд сүр нь дарагдаж, ёстой "халтуур"-ны хууль гарах биз, Тэгээд дэлхийд байдаггүй монгол жишгээр гуравхан хоногийн настай хууль хэрэгжихгүй л болов уу даа.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын "Хүнсний баталгаат байдлыг сайжруулах" төслийнхөн Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Баянхонгор, Архангай, Дундговь, Сэлэнгэ, Дорнод аймгийн 15 сум, нийслэлийн нэг дүүргийг хамруулан өрхийн хүнс, хоол тэжээлийн бодит нөхцөл байдлыг тогтоох судалгааг хийжээ. Судалгаанд хамрагдсан нийт өрхийн 72,3 хувь нь амжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой, 96,4 хувь нь гэр болон хашаа байшинд амьдарч буй юм байна.
Өөрөөр хэлбэл, судалгаанд хамрагдсан өрхийн дийлэнх нь сард 100 мянган төгрөг хүрэхтэй, үгүйтэй орлогоор амжиргаагаа залгуулж, 40 хувийг нь хоол хүнсэндээ зарцуулдаг, Мөнгө, санхүүгийн хүрэлцээ муутайгaac есөн өрх тутмын нэг нь хоосон хонодог бол хоёр өрхийн нэг нь өдөрт нэг удаа халуун хоол иддэг аж.
Харин хүмүүсийн орлого нэмэгдэхийн хэрээр мах, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ өсдөг нь ажиглагджээ. Энэхүү судалгаагаар хоол хүнсний хүрэлцээ хангамж, цаашлаад чанар, аюулгүй байдал маш хүнд байгаа нь харагдаж байна.
Манай улсад генетикийн шинжилгээний лаборатори байдаггүй учраас импортоор орж ирж байгаа жимс, ногоо, хүнсэнд генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн байгаа эсэхийг тодорхойлох шинжилгээ хийдэггүй аж.
Нөгөөтэйгүүр, хүнсний бүтээгдэхүүнийг ганзагаар зөөх нь хамгийн аюултай зүйлийн нэг. Гэвч иргэд эдийн засгийн эмзэг байдлаасаа шалтгаалж өмнөд хөршөөс орж ирсэн чанарын баталгаагүй, хямд үнэтэй бүтээгдэхүүнийг сонгож, хоёр идэхгүй, хоосон хонохгүйгээр өдөр хоногийг аргацаадаг байна. Гэтэл эрүүл монгол удмын төлөө аюулгүй хүнсийг сонгомоор байна!
Г.Ганчимэг