Оюутолгой компаниас халагдах мэдэгдэл авсан ажилтнууд ҮЭ-д хандсан юм. Энэ асуудлаар Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбоо өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлалаа.
“Өмнө нь бид Оюутолгойн асуудлаар хэвлэлд хандан, тус компанийн удирдлага яг хичнээн хүн, яаж цомхотгох талаар албан ёсны мэдээлэл өгөх шаардлага тавьсан. Гэвч одоог хүртэл хариу өгөөгүй” гэж Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны дарга С.Ганболд хэлсэн юм.
Түүнчлэн энэ үеэр Оюутолгойгоос ажилчиддаа өгсөн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг танилцуулсан юм.
Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл
Оюутолгой ХХК-ийн бизнесийн үйл ажиллагааны нөхцөл байдлын улмаас компанийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулж, орон тоо хасагдаж, ажилтны тоог цөөрүүлсэнтэй холбогдуулан 2012 оны наймдугаар сарын 13-ний өдөр тантай байгуулсан хөдөлмөрийн гэрэг Хөдөлмөрийн тухай Монгол Улсын хуулийн 40.1.1-д заасны дагуу цуцлах болсныг танд дуулгаж байна байгаадаа харамсаж байна.
Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай энэ мэдэгдлийг Хөдөлмөрийн тухай Монгол Улсын хуулийн 40.5-д заасны дагуу урьдчилан хүргүүлж байгаа бөгөөд тантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ 2014 оны долдугаар сарын 14-ны өдрөөр цуцлагдах болно.
Энэхүү мэдэгдлийн хугацаанд таныг ажиллахыг шаардахгүй бөгөөд таны үндсэн цалинг зохих журмын дагуу олгох болно.
Тантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдахад танд дараах бичиг баримтыг хүлээлгэн өгнө.
-Хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай захирлын тушаал
-Цалингийн хуулбар. Үүнд: мэдэгдлийн хугацааны цалин, ажлаас халагдсаны тэтгэмж, ээлжийн амралтын олговрын тухай
-Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн талаарх мэдээлэл
-Ажлын газрын тодорхойлолт
-Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр
Компаниас олгосон ажлын зориулалтаар ашиглаж буй тоног төхөөрөмж, хэрэгслийг та холбогдох ажилтанд хүлээлгэн өгөх үүрэгтэй.
Хөдөлмөрийн гэрээ цуцлах шийдвэр нь танд багагүй хэмжээгээр нөлөөлнө гэдгийг бид ойлгож байна. Бид таныг ажилд эргүүлэн авах боломжийг судлах бөгөөд хэдийгээр хүн бүрийг ажлын байраар хангах баталгаа өгч чадахгүй ч боломжтой ажлын байр бий болсон үед танд уламжлах болно. Иймд та өөрийн холбоо барих утас, хаягаа ажил хүлээлгэн өгөх өдрөө баталгаажуулахыг хүсье. Ажилд орохтой холбоотой асуудлаар otrecruitmentteam@ot.mn хаягаар холбогдоно уу.
Хүний нөөцийн хэлтсээс хант холбогдох багц мэдээллийг хүргүүлэх болно. Хүний нөөцийн хэлтсийн ажилтнууд энэхүү өөрчлөлтийн үеэр таны асуултанд хариулахад бэлэн байна. Та дараах и-мэйл хаягаар холбогдож болно: HRGeneralist@ot.mn
Энэхүү мэдэгдлийн хугацаанд та Оюутолгой ХХК-ийн ажилтан хэвээр байх тул компанийн аливаа бодлого, журмыг дагаж мөрдөх үүрэгтэй. Үүнд: Бидний ажлын арга барил, Кэмпийн дүрэм, Мансууруулах бодис ба согтууруулах ундааны хэрэглээг зохицуулах журам, Хөдөлмөрийн гэрээ болон бусад дүрэм, жухам орно. Компанийн бодлого, журам, хөдөлмөрийн гэрээний "нууц мэдээллийг үл задруулах" тухай заалтыг зөрчих мөн өөрийгөө болон бусдыг аюулд учруулах үйлдэл гаргасан тохиолдолд ажлаас халагдсаны тэтгэмж танд олгогдохгүй болно.
Таны оруулсан хувь нэмэрт талархаж буйгаа Оюутолгой ХХК-ийн нэрийн өмнөөс илэрхийлье.
Дээр дурдсанчлан ажилчдаас ажиллахыг шаардахгүй бөгөөд үндсэн цалинг зохих журмын дагуу олгоно гэж заасан ч ажилчид маш их хохирч байна гэж Эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбоо үзэж байна. Учир нь эдгээр ажилчид 45 хоног ажиллавал хээрийн нэмэгдэл, шөнийн нэмэгдэл, илүү цагийн хөлс авдаг аж. Тэгэхээр энгийнээр тооцоолоход хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл хүлээн авсан ажилчид хичнээн төгрөгөөр хохироод байгаа нь ойлгомжтой гэж байв.
"Өнөөдөр Монголын нийгэмд цалингийн зээлгүй нэг ч хүн байхгүй гэж хэлэхэд хилсдэхгүй. Эдгээр хүмүүс зээлээ яаж төлөх вэ хэмээн сэтгэл санааны дарамтад байна. Хэрэв компанийн бодлого, журам, хөдөлмөрийн гэрээний “нууц мэдээллийг үл задруулах” тухай заалтыг зөрчвөл ажлаас халагдсаны тэтгэмж олгохгүй гэсэн ийм заалтуудтай гэрээ өгчихсөн болохоор мэдэгдэл авсан Оюутолгой ХХК-ийн ажилчид хаана ч хандаж чадахгүй байна. Энэ бол хууль бус үйлдэл" хэмээн С.Ганболд үзэж байгаа юм.
Оюутолгой ХХК-иас энэхүү мэдэгдэлдээ хариу өгөхийг ахин шаардаж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, холбогдох яам, агентлагууд энэ асуудлыг онцгой анхааралдаа авч ажиллахыг хүсэж байна хэмээн Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн хобооны дарга С.Ганболд хэлсэн юм.