Өнгөрсөн лхагва гаригт Өмнөд Солонгосын эрэг орчимд живсэн хөлөг онгоцны ослын улмаас амиа алдагсдын тоо цаг тутам нэмэгдсээр байна. Одоогийн байдлаар 64 хүн амиа алдсан мэдээлэл ирсэн бөгөөд ослын газарт аврах ажиллагааг үргэлжлүүлж, хөлгийн дотор алсын удирдлагатай тусгай робот оруулжээ.
Аврагчдын өгүүлснээр хөлөг онгоцноос гаргаж авсан ч амиа алдсан хүмүүсийн зарим нь аврах хантаазтай байсан гэнэ. Хөлөг онгоцыг орхиход бэлэн байсан хүмүүсийг яагаад аварч чадаагүй нь хөлгийн багийнхан эргийн хамгаалалтынхантай ярьсан бичлэгээс тодорхой байгаа гэнэ. Ахмад нүүлгэн шилжүүлэх тухай шийдвэр бие даан гаргах ёстой байсан ч хугацаа алджээ.
Эргийн хамгаалалтынхантай ярьсан бичлэгийг сийрүүлвэл:
Диспетчер: 15 минутын дараа эргүүлийн хөлөг онгоцууд очно. Зорчигчиддоо аврах хантааз өмс гэж зарла.
Ахмад: Одоо зарлах боломж алга.
Диспетчер: Та зарлаж чадахгүй бол гараад зорчигчиддоо аврах хантааз өмсөхөд нь тусалж, аль болох их хантааз тараана уу.
Ахмад: Бид зорчигчдоо онгоцноос нүүлгэн шилжүүлвэл та нар тэднийг аварч чадах уу?
Диспетчер: Тэднийг хувцасгүй гаргаж болохгүй. Аврах хантааз өмсүүл. Бушуухан наанаасаа гарга.
Ахмад, “Ямар нөхцөл байдал үүсээд байгааг тодруулах боломжгүй байна. Эргийн хамгаалалт, бусад хөлөг онгоцнууд биднээс 50 метрийн зайтай байна. Хүмүүсийг зүүн талаар гаргахыг оролдож байна. Би нүүлгэн шилжүүлэлт зарласан. Гэхдээ хөлгийн зүүн хэсэгт хүрэх боломжгүй" гэснээр энэ яриа дуусчээ.
Харин ахмад хамгийн түрүүнд хөлөг онгоцыг орхисон хүмүүсийн дунд байсан юм. Түүнийг хариуцлага алдсан зэрэг хэд хэдэн зүйл ангиар буруутгаад байгаа бөгөөд бүх насаар нь хорих ял оногдуулж магадгүй байна. Эргэн сануулахад хөлөг онгоцонд 500 орчим хүн байснаас ердөө 176 хүнийг аварч чадсан юм. Харин хоёр зуу гаруй хүн ор сураггүй болсонд тооцогдож байна.