Байгалийн чулуугаар “Жалам хар” эгшиглүүлэх эдгээр сурагчид Баянхонгор аймгийн Баянлиг сумынх. Сурагчдын төлөөлөл болгон С.Анужин охинтой ярилцлаа. Тэрээр Баянлиг сумын “Эрдмийн ундраа” ахлах цогцолбор сургуулийн гуравдугаар ангид суралцдаг юм.
-Та нар хэзээнээс чулуун хөгжмөөр тоглож эхэлсэн бэ?
-Өнгөрсөн жилийн есдүгээр сараас эхлэн чулуугаар хөгжимдөх болсон. Манай аймагт төдийгүй Монголын хаана ч ингэж тоглодоггүй гэдэгт итгэлтэй байна.
- Чулуугаар хөгжим тоглохыг хэн санаачилсан юм бол?
-Манай сургуулийн дуу хөгжмийн багш Эрдэнэцэцэг санаачилсан. Эрка багш хөдөөнөөс чулуугаа сонгож түүгээд л бидэнд ялгаж өгдөг. Тэгээд чулуугаа хөөсөнцөр дээр байрлуулаад скочоор тогтоодог юм.
-Чулуунуудаа бас их нарийн байрлуулдаг бололтой. Бас чулуу тус бүр дээр до, ре, ми гээд ялгаад биччихэж?
-Тийм ээ. Хөгжмийн багш өөрөө чулуунуудаа тогшиж үзээд бичиж өгдөг. Үүний дагуу нотоо хараад тоглочихдог. Чулуугаа зөв байрлуулчихсан байхад ямар ч аяыг тоглочихно. Гэхдээ хэн нэгэн нь алдаж болохгүй. Миний хувьд “Жалам хар”, “Маамуу нааш ир” дууны аяыг тоглох дуртай. Зөв, буруу байрлуулахыг багш л мэднэ ээ.
-Цохиуруудын харахад өөр, өөр юм аа. Өөрсдөө бэлддэг бололтой?
-Савх, харандаа, балны гадна талыг ашиглана. Тэгээд хойд талд нь үсний боолтынхоо бондгор бөмбөлөг хэлбэртэй зүйлийг нааж өгнө. Төмрөө улайсгаж байгаад бөмбөлөг зүйлээ хатгаад л тогтооно. Модтой чихэр шиг л харагдаж байгаа биз дээ. Чулуу цохидог болохоор удаан тэмдэггүй юм оо. Сайн улайлгавал бат бөх тогтоно.

-Чулуун хөгжмөө та нар юу гэж нэрлэдэг вэ?
-Нэр өгч амжаагүй байгаа. Ямар нэр өгөх вэ гээд л ярьцгаадаг л одоо хүртэл байхгүй.
-Сумаасаа өөр газар чулуун хөгжмөө тоглож сонирхуулсан уу?
-Аймагт нэг удаа тоглосон. Хүмүүс их сонирхсон л доо. Миний хувьд сумаасаа өөр газар төгөлдөр хуур, ятга тоглож байсан.
-Чи тэгвэл мундаг авъяастай юм аа. Гэр бүлийнхэн нь ийм авъяастай юу?
- Манай хамаатны эгч болох Урнаа, Марлаа нар урлагийн авъяастай. Би бол айлын ганц охин л доо. Хөгжмөөс илүү бүжгийн авъяастай. Хоёр, гуравдугаар ангидаа дараалан бүжгээр алтан медаль хүртсэн. Хотод очоод бас түрүүлсэн.
-Том болоод миний дүү урлагийн хүн болох уу?
-Үгүй ээ. Бүжигчин болно гэж бодож байсан л даа. Гэхдээ эмч болно. Ээж минь өөд болчихсон л доо. Тийм учраас олон хүний амь насыг аврахыг тулд эмч болно. Аав хотод ресторанд тогооч хийдэг. Манай аав Энэтхэг хүн л дээ. Манай аав Монголоор болон ямар ч хэлээр ярьдаг ш дээ. Намайг анх хотоос ирэхэд сумын хүүхдүүд “америк хүүхэд” гэдэг байсан. Би хотод төрсөн л дөө. Нэгдүгээр ангид хотод байхад ээжийн бие өвдөөд агаартай гээд энд ирсэн. Тэгээд ээж минь өөд болж би энд өвөө, эмээ дээрээ үлдсэн дээ. Зун болохоор аав дээрээ очдог.
-Сумын төв, хот хоёрын аль нь гоё вэ?
-Сумын төв. Амьсгалахад гоё санагдахгүй байна уу танд.
-Тиймээ. Гоё байна. Хүүхдийн баяраар хотод байх уу?
-Хичээл тарчихсан байвал хотод баярлах байх даа.