Шүүмжлэл нь хэмжээ хязгаартайгаар, үнэхээр нүдээ олсон л байвал хүнд хэрэгтэй зүйл. Гэтэл өөрт нь огтхон ч гэм хийгээгүй, эсвэл тухайн хүний амьдралыг бүрэн дүүрэн мэддэггүй хэрнээ бусдыг шүүмжилдэг “хоббитой” болчихсон хүмүүс байдаг. Нэг ёсондоо атаархлын шинж чанартайгаар, хэнд ч хэрэггүй шүүмжлэлийг бий болгодог.
Тэдэнд энэ нь гэм биш зан болчихсон гэлтэй хэн нэгнийг газар доор ортол муулж байж санаа нь амардаг, өөрт нь заавал таалагдах ёстой мэт аливаа зүйлийг нь өөнтөглөн шүүмжлэх хандлагатай байдаг. Гэвч энэ нь нийгэмд сөрөг хандлагыг бий болгож хийж бүтээх гэсэн хүний хүсэл зоригийг мохоодог.
Танд ч мөн хэн нэгнийг хааяахан шүүмжилчих гээд байдаг сул тал анзаарагддаг уу. Хэрэв тийм бол доорх долоон хандлага танд тусална.
1. Бодлоо эргэцүүлж бай
Энэ бол хамгийн эхний алхам. Хэн нэгнийг шүүмжлэхээсээ өмнө эргэцүүлж байх хэрэгтэй. Учир утгагүй, хүнийг гомдоох шүүмжлэлийг хэлснээр та найз нөхөд, баяр баясал, бусдаас ирэх хүндлэл зэргээ алдаж болно. Бид нэг гариг дээр, нэг агаараар амьсгалж адилхан бие махбодиор амьдарч байгаагаараа ижил ч дотоод сэтгэл, бодол санаагаараа ялгаатай байдаг. Тиймээс үүнийг ухамсарлаж бусдыг шүүмжлэх гэсэн хандлагаасаа салах хэрэгтэй.
2. Өөрийгөө шүүмжилж бай
Өөрийнхөө толгой дээрх бухлыг харахгүй байж хүний толгой дээрх нэг өвсийг харах хэрэггүй гэсэн үг байдаг.
Бусдаас өө хайж шүүмжлэхээс урьтаад “би энэ асуудалд хэрхэн хандах байсан бол, би юу хийж чадлаа” гэж нэг бодоод үзээрэй.
Өөрөөр хэлбэл өөртөө байнга асуулт тавьж түүндээ хариулах гэж хичээдэг байх хэрэгтэй.
3. Уучлал
Бусдыг шүүмжлэх нь нэгэнт гэм биш зан болчихсон байвал үүнийгээ шууд болино гэдэг амаргүй даваа. Харин шүүмжлэлээ уучлал, талархлаар солихыг хичээх нь илүү үр дүнтэй. Өөрөөр хэлбэл үнэхээр өөрт таалагдахгүй байгаа зүйлээ эерэг хандлагаар хэлж сурах хэрэгтэй юм. “Чи үүнийг ингэчихсэн байсан бол илүү гоё /сайн/ байх байлаа. Дараагийн удаад хичээгээрэй” гэх мэт зөвлөгөө маягаар хэлэх хэрэгтэй.
4. Та түүний гутал биш гэдгээ сана
Өссөн гэр бүл, зан чанар, амьдралыг үзэх үзэл гээд хүн бүрт өөрийн өөрийн гэсэн амьдрал байдаг. Туулж өнгөрүүлсэн замаа тэр хүн зөвхөн өөрөө л төгс мэднэ. Харин гудамжаар зөрсөн нэгний, олны танил эрхмийн, магадгүй бүр хайртай хүнийхээ талаар та хэзээ ч төгс мэдлэгтэй биш. Учир нь та тэдний байнга өмсдөг, үргэлж хамт байдаг гутал нь биш гэдгийг санаарай. Хэн нэгний амьдралыг бүрэн дүүрэн мэдэхгүй хэрнээ “их мэддэг” царайлж шүүмжилж муулах нь буруу юм.
5. Муу зуршлаасаа салах туйлын зорилготой бай
Аливаа муу зуршлаасаа салж гэмээнэ та өөрийнхөө хэр их хүчирхэг болохоо мэдрэх тэр мэдрэмж гайхалтай байдаг. Тиймээс хэн нэгнийг мэр сэр шүүмжилж муулчих гээд байдаг муу зуршлаасаа салах зорилго тавин хичээх хэрэгтэй. Өөрийгөө завгүй байлга, бусдын талаарх муу бодлоосоо аль болох зугтаж бай, харин үүний оронд тухайн хүний давуу талыг олж харж, бодохыг хичээ.
6. Танд шүүмжлэх шалтгаан байхгүй
Учир шалтгааныг нь ч мэдэлгүй шүүмжлэхээ урьтал болгодог хүмүүс байдаг. Хэрэв та худалч, хэн нэгнийг гүтгэгч нэгэн шиг харагдахыг хүсэхгүй л байгаа бол шалтгаангүй шүүмжлэлээ зогсоох хэрэгтэй. Танд хамааралгүй, ямар нэгэн хор нөлөө үзүүлээгүй л бол бүүр ч хэрэггүй юм.
7. Өрөвдөх сэтгэлтэй бай
Та өрөвдөх, энэрэнгүй зан чанарыг сул дорой байдалтай андуурч болохгүй. Энэ бол муу хүний ч дотоод сэтгэлд ил гардаггүй хэрнээ нуугдан байдаг, байгалиас заяасан шинж чанар юм. Өрөвч зөөлөн сэтгэлтэй байснаар хэн нэгнийг шүүмжилж буруушаахаас илүүтэй түүнийг эерэг талаас нь харахыг өөрийн эрхгүй хичээх болно. Нэг үгээр энэ нь шүүмжлэх гээд байдаг муу зуршлыг анагаах эм юм. Өрөвдөхийн хажуугаар тухайн хүний оронд өөрийгөө тавьж эргэцүүлэн бодох хэрэгтэй.