Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр /2014.10.15/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн барилаа.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн Дашзэвэгийн Зоригтыг; Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдаар Лүндэгийн Пүрэвсүрэнг; Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай, эрчим хүчний сайдаар Рэнцэндоогийн Жигжидийг томилон ажиллуулахаар өргөн мэдүүлэв.
Түүнчлэн Чүлтэмийн Улааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын үүрэгт ажлаас Лувсанвандангийн Болдыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдын; Цэвэлмаагийн Баярсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга хот байгуулалтын сайдын; Амаржаргалын Гансүхийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайдын; Даваажавын Ганхуягийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайдын; Нямжавын Батбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайдын; Мишигийн Сономпилийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдын албан тушаалаас тус тус чөлөөлүүлэхээр өргөн барилаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
РЭНЦЭНДООГИЙН ЖИГЖИД
Боловсрол:
- 1967 - 1977 онд 10 жилийн 24-р дунд сургууль
- 1977 - 1980 онд МУИС-ийн физикийн анги
- 1980 - 1985 онд Япон улсад Нэхмэлийн дээд сургууль
Ажилласан байдал:
- 1985 - 1989 онд Ноосон эдлэлийн Говь комбинатад инженер, үйлдвэрлэлийн дарга, хэлтсийн дарга
- 1989 - 1990 онд Төлөвлөгөө, Эдийн засгийн хороонд гадаад харилцааны асуудал эрхэлсэн мэргэжилтэн
- 1990 - 1996 онд Гадаад харилцааны яамны Ази, Африкийн газарт II нарийн бичгийн дарга, зөвлөх
- 1996 - 2000 онд Монгол улсаас Япон улсад суугаа ЭСЯ-нд зөвлөх
- 2000 - 2004 онд Гадаад хэргийн Яамны Ази Америкийн газарт зөвлөх
- 2004 - 2006 онд Монгол улсаас Япон улсад суугаа ЭСЯ-нд Элчин зөвлөх
- 2006 - 2011 онд Монгол улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд
- 2012 оны 9 сараас Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга
ЛҮНДЭГИЙН ПҮРЭВСҮРЭН
1964 онд Говь-Алтай аймагт төрсөн.
Боловсрол:
1989 онд Москвагийн ОУХДС-ийг Баруун Европ судлалын чиглэлээр төгссөн.
Ажилласан байдал:
1989-1991 онд ГХЯ-ны Захиргааны хэлтэст атташе
1991-1993 онд Улаанбаатар дахь Германы ЭСЯ-нд орчуулагч
1993-1995 онд ГХЯ-ны Европ, Америкийн газарт атташе
1995-2000 онд Бонн дахь ЭСЯ-нд Хоёр болон Нэгдүгээр нарийн бичгийн дарга
2000-2009 онд ГХЯ-ны Европын газарт Нэгдүгээр нарийн бичгийн дарга болон зөвлөхөөр ажилласан.
Л.Пүрэвсүрэн 1993 онд ХБНГУ-ын ГХЯ-ны дэргэдэх Зүүн Европ болон Төв Азийн залуу дипломатуудад зориулсан дамжаа, 2000-2001 онд Шинэ Зеланд Улсын Веллингтон хотын Викториа их сургууль, 2003 онд АНУ-ын Хавай дахь Аюулгүй байдлын асуудлаарх Ази, Номхон далайн төв зэрэг газруудад гадаад харилцааны чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн байна.
ДЭШЗЭВЭГИЙН ЗОРИГТ
Төрсөн он 1959 он
Боловсрол:
1982 он ЗХУ-ын Ростовын Их Сургуулийг Инженер –эдийн засагч мэргэжлээр төгссөн
Ажилласан байдал:
- 1982-1986 он - Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны “Комплекс импорт” нэгдэлд мэргэжилтэн
- 1986-1989 он - Монгол барилга нэгдлийн орлогч дарга
- 1989-1991 он -“Материал импекс” нэгдлийн нэгдүгээр орлогч захирал
- 1991- 1996 он - “Одод” ХХК-ийн захирал
- 1996-1999 он - Төрийн өмчийн агентлагийн дарга
- 1999-2000 он - Төрийн Өмчийн Хорооны дарга
- 2000-2008 он - “Монгол шуудан” банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга
- 2008 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
Сайд нарын томилгооны талаарх видео мэдээг эндээс хүлээн авна уу. Видео мэдээг mpa.mn