Ноолууран хувцасны хөнгөн, торгомсог чанар ялимгүй өөрчлөгдөж байна. Энэ нь мэдээж үндсэн түүхий эд бол ноолуур түүний ширхэгтэй шууд хамааралтай. Ноолуурын чанарын өөрчлөлтийн талаар Мал аж ахуйн хүрээлэнгийн “Ноолуурын ямааны төслийн шинэ удам” шинжлэх ухаан технологийнн төслийн удирдагч, Төрийн соёрхолт, Доктор, профессор Ё.Загдсүрэнгээс тодруулсан юм.
-Сүүлийн жилүүдэд ноолуурын микрон бүдүүсэх хандлагатай байна. Ямар нөлөөнөес болж ингэж өөрчлөгдөх болов оо?
-Өнгөрсөн онд эдийн засгийн дөрвөн бүсээр явж хэд хэдэн үйлдэр, омгийн
ямнаанаас 1000 гаруй дээж авч шинжилгээ хийсэн. Шинжилгээний дүнд
ноолуур 1996 оны үеийнхээс 1.5 микроноор бүдүүссэн нь байна. Үүний гол
шалтгаан нь сүрэгт эзлэхэрямааны тоо эрс өссөнтэй шууд холбоотой. Энэ
тоо толгой 1990-ээд оноос хойш бараг зургаа дахин нэмэгдсэн баримт бий.
-Эр ямааны өсөлтөөс болоод ноолуурын чанарт сөргөөр нөлөөлж байна гэсэн үг үү?
-Гурав ба түүнээс дээш насны эр ямааны тоо нэмэгдсэн. Ямааны ноолуур
насаа дагаж бүдүүсдэг. Ямааг борлонгоос нь эхэлж самнадаг бегөөд
борлогийн ноолуур харьцангуй нарийн, ойролцоогоор 14-16микрон байдаг.
Нас ахих тусам ноолуурын ширхэг 0.2-1.4 микроноор бүдүүрдэг. Тиймээс
нас бие гүйцсэн эр ямааны тоо өссөнөөс ноолуурын ширхэг бүдүүрч байгаа
юм.
-Ойрын жилүүдэд ган зуд тохиож өвс ногооны шим муудсан энэ нь ноолуурын чанарт нөлөөлөх үү?
-Идэш тэжээл төдийлөн нөлөөлөхгүй.
-Ноолуурын чанар муудсан нь энэ төрлийн бүтээгдэхүүний чанарт нөлөөлөх л байх даа?
-Монгол ямааны ноолуурын ширхэгийн голч дунджаар 18-н микроноос бүдүүн
болчихвол бүтээгдэхүүний чанарт сөргөөр нөлөөлнө. Боловсруулах
үйлдвэрүүд ноолуур бэлтгэхдээ чанарын шинжилгээг урьдчилан хийлгүй
зөвхөн хялгас шороо тоосыг нь хараад л авчихдаг нь учир дутагдалтай. Ер
нь худалдаж авчихаад шинжилгээ хийх бус авахаасаа өмнө шинжилүүлэх
хэрэгтэй. Дээр нь нэмж хэлэхэд нарийн, уртлаг ноолуурыг өндөр үнээр
авах нь зүйтэй. Гэтэл сайн муу чанартай ноолуурын хоорондын үнийн зөрүү
өчүүхэн байгаа юмаа. Ийм учраас малчид чанарыг эрхэмлэлгүй аль болох
жин дарах ноолуурын чиглэлийн ямааг өсгөх сонирхолтой болжээ.
-Малчид эр ямаагаа өсгөх сонирхол нь мэдээж ноолуурын үнэ ханштай л холбоотой юу?
-Эм ямаагаас ойролцоогоор 250-350 грамм, эр ямаанаас 500 граммаас дээш
ноолуур самнадаг. Тэгэхээр малчид эр ямаагаа хотондоо байлгаад байна.
-Эр ямаа буюу сэрхний тоог яаж зохицуулах вэ ?
-Зохицуулах хэрэгтэй л дээ. Жишээ нь, эр ямааны махаар хиам, зайдас
болон махан бүтээгдэхүүн хийгээд боломжийн үнээр борлуулах юм бол
малчид эр ямааг байлгаад байхгүй биз.
-Ер нь дэлхийн зах зээл дээр ноолуурын микрон бүдүүрсэн үү?
-Хятадын ямааны ноолуурын ширхэг манайхыг бодвол харьцангуй нарийн
байдаг. Учир нь тэд эр ямааг бариад байдаггүй. Сүүлийн жилүүдэд Европын
зах зээл дээр нийлүүлдэг Хятадын ноолуурын ширхэг 16 микрон гаруй
болтлоо бүдүүсчихээд байна. Энэ нь байран маллагааны тэжээлтэй
холбоотой байж магадгүй.
-Ямааны тоо толгойн энэ өсөлт бэлчээрийн даацад маш сөргөөр нөлөөлдөг, энэ тал дээр….?
-Ямаа энэ янзаараа өсөөд байвал манай бэлчээр улам доройтно, яваандаа
бэлчээргүй болно гэсэн үг. Энэ бол хамгийн том аюул. Бэлчээртэй байж л
мал байна шүү дээ. Иймээс төр, засаг орон нутгийн засаг захиргааны
байгууллага малчид энэ аюулаас одооноос эхэлж сэрэмжилж шаардлагатай
бүхий л зохицуулалтыг хийх ёстой. Жилдээ 4-5 сая эр ямааг хүнсэд
хэрэглэнэ гэж үзвэл нэг жилдээ 4-5 сая га бэлчээр хэмнэнэ гэсэн үг.
- Манай улсын ямаа өсөөд хэд хүрчихээд байна вэ?
-1990 оноос Монголын ямааны тоо гурван гаруй дахин өсчихөөд байна. 4.5 сая ямаатай байсан.
-Ямааны махыг сэрүүн чанартай гэдэг. Энэ нь эрүүл мэндэд нөлөөлдөг үү?
-Сэрүүн чанартай нь үнэн. Ямааны мах нь холестерин багатай учраас хүний
эрүүл мэндэд тустай. Тэр ч бүү хэл говь нутгийнхан ямааны махаар
амаржсан эхчүүддээ шөл хийж өгдөг. Нэг хоёр настай ямааг бордоод гадаад
руу гаргаж болно. Жишээ нь Арабын орнууд залуу ямааны махыг хүнсэндээ
өргөн хэрэглэдэг уламжлалтай.
Н. Өнөр