Хотын төвд өчигдөр монгол гэр бослоо.
Гэрийн эзэд нь 14, 15 насны сурагчид. Хэдийгээр баруун хатавчны хананаас эхлэн ханаа нар зөв дугуйлан босгох уламжлалтай ч сурагчид хоёр хоёроороо ханаа зэрэг тойруулав.
Ирэх намраас хонь муулах цагаар ахлах ангийн охидыг малын гэдсийг цэвэрлэж сургахаар төлөвлөөд байгаа. Ирэх ням гаригт манай сургуулийн 200 сурагч Чингисийн талбайд ардын бий биелгээг олон түмэнд сонирхуулна.
Энэ зуур хоёр сурагч гэрийн голд суун тооно, баганаа нийлүүлнэ. Сурагчдын хувьд ханын ам нийлүүлэх амаргүй байгаа бололтой. Зарим нь “нохой ам” нийлүүлчихээд учраа олохгүй дараагийн хана руу ухасхийв. Зөв нийлүүлсэн ханаа уях гэж бас л багагүй будилав.

Зөв нийлүүлсний дараа хаалгаа ханатай бэхлэхээр гэрийн эзэд бөөгнөрөв. Хаалгыг хоёр талын ханын хошлонгоор бэхлэх учиртай. Гэвч өмнө нь хэд хэдэн удаа гэрээ босгож байсан ч энэ удаа тэд учраа олохгүй хэдэн янзаар бэхэлж үзлээ. Оновчгүй туршилтуудын дараа сая л нэг “онолоо”.
Тооноо босголоо. Тооно нь хаалга голлоогүй байсан бололтой дөрвөн талд нь униа өлгөх гэтэл зарим нь дутаж, зарим унийн толгой илүүдчихэв.
Гэрийн эзэд хоорондоо зөвлөлдсөөр униа өлгөөд цаваг, туурга, дээврээ амархан гаргачихлаа. Бүрээсээ нөмөргөж, бүслүүрээ татан хамгийн сүүлд өрхөө гаргалаа. Бяцхан эзэд дөрвөн ханатай гэрийг нэг цаг орчмын хугацаанд босгочихов. Энэ бол “Хобби” сургуулийн 10, 11 дүгээр ангийн сурагчдын монгол гэр барих уралдаан байв.
Сургуулийн удирдлагууд энэ жилээс эхлэн сурагчдынхаа дунд “Монгол эрдэм ухаан” аяныг санаачлан хэрэгжүүлж байна. Аяны хүрээнд зохион байгуулсан арга хэмжээнүүдийн нэг нь ахлах ангийн хөвгүүд монгол эр хүн болох бэлтгэлээ базааж гэр барих эрдэмд хэрхэн суралцсанаараа уралдсан юм.
Өмнө нь тэд жижүүр багшийнхаа удирдлагад гэрийг хэдэнтээ барьж, буулгаж үзжээ. Энэ удаа таван баг болж аль багийн хөвгүүд богино хугацаанд гэрийг зөв дараалалтай барьж, буулгахыг үеийнхэн болон багш нартаа харуулах байв.
Уралдааны үед сурагчид гэрийн модыг зөв дараалалтай босгож байсан ч багагүй цаг зарцуулсан үйлдэл нь ханын толгой нийлүүлэх байв. 11-Б ангийн сурагч С.Чингүүнбилэг хотын унаган хүүхэд. Сургуулийн сурагчид бүгд түүний л адил. С.Чингүүнбилэг зуны амралтаараа хөдөө гардаг ч гэр барьж үзээгүй. Сургуульдаа анх удаа гэрийн мод босгож байгаа нь энэ.
Сурагчид монгол гэрийг барих ёсонд суралцахаас гадна шагайн наадгай, монгол ардын дуу бүжгийн урлагийг өөрийн хэмжээндээ эзэмшиж амжжээ.
Түүний хувьд ханын толгой нийлүүлэхээс хэцүү үйлдэл нь оосор бүч, уяаг зөв тааруулж уях гэнэ. Харин түүний багийн гишүүн М.Святослав гэх орос хүүгийн хувьд гэр барих бүх үйлийг эзэмшээд авчихжээ. 10 орчим жил Монголд амьдарч байгаа болохоор манай улсын ёс заншлыг идэвхийлэн судалсан гэнэ.
Харин монгол гэрийг сургуулийн орчинд анх удаа барьж үзсэн ч барих ёс уламжлалыг сайн эзэмшсэн гэж ам сайтай байна. Сурагчид монгол гэрийг барих ёсонд суралцахаас гадна шагайн наадгай, монгол ардын дуу бүжгийн урлагийг өөрийн хэмжээндээ эзэмшиж амжжээ. Монголын хамгийн анхны хувийн сургууль хэмээн овоглогддог “Хобби” бүрэн дунд сургууль англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай. 780 орчим сурагчтай тус сургуульд гадны олон орны багачууд боловсрол олж авч байна. 20 жилийн түүхтэй тус сургууль энэ жилээс монгол ёс уламжлалаар амьсгалж байгаа нь захирлынх нь санаачилга. Ингээд тус сургуулийн захирал, Урлаг судлалын ухааны доктор, хөгжим судлаач Д.Оюунцэцэг дараах мэдээллийг сонирхууллаа.
-Орон сууцанд өсч хүмүүжиж байгаа хүүхдүүд гэр барьж сурч байгаа нь сайшаалтай юм. Энэ арга хэмжээ таны санаачилга гэв үү?
-Сургуулийн бодлогоор англи-монгол хэлийг хүүхдүүдэд эзэмшүүлье гэтэл сүүлийн жилүүдэд сурагчдын англи хэлний мэдлэг давамгайлаад монгол хэл, монгол сэтгэхүй багасаж байгаа нь ажиглагдсан. Тиймээс энэ жилээс эхэлж монгол дуу бүжиг, жүжгээр урлагийн наадмаа зохиохоор шийдсэн. Ахлах ангийн эрэгтэй сурагчдыг монгол эр хүн болгохын тулд гэрээ барьчихдаг байх эрдмийг зааж байгаа нь энэ.
Монгол ухаан алдагдаж байгаа нь зөвхөн сурагчдын ч биш миний ч амьдралаас харагдаж байгаа үйл явц. Энэ сургуулийг удирдаж байгаа хугацаанд сурагчдад англи хэлээс гадна монгол ухааныг суулгахыг эрмэлзэнэ.
-Хөвгүүд гэр барьж сурах бол охидод ямар үйлийг уламжлах вэ?
-Ирэх намраас хонь муулах цагаар ахлах ангийн охидыг малын гэдсийг цэвэрлэж сургахаар төлөвлөөд байгаа. Ирэх ням гаригт манай сургуулийн 200 сурагч Чингисийн талбайд ардын бий биелгээг олон түмэнд сонирхуулна. Энэ арга хэмжээ бас л сурагчдадаа өвлүүлж байгаа монгол ухааны нэг юм.