-Монголын үрс маш олон болог-
“Том хүүхдүүдээ санаж байна уу” гэсэн асуултанд нүдэнд нь нулимс цийлэгнэн “саналгүй яахав” хэмээн хариулах энхрий дөлгөөн, хайраар бялхсан эх хүнтэй уулзлаа.
Одоо 27 настай залуухан бүсгүй Ө.Ундармаа эхийн I одон авна. Дөрвөн настай том эр таван дүүгээ ээжийнхээ хамт асарч хамгаалах томоохон үүрэгтэй болсон. Харин ой гаруйтай ихэр хүүхдүүд болох охин, хүү хоёр нь одоо “моодноос” гарч гурван дүүгээ өсгөлцөнө.
Хүн болох ховорхон заяанд гурвуулаа хөтлөлцөн ижийдээ хайр асгаж, мөөмөнд нь сүү ивлүүлэн ирсэн гурван бяцхан гүнж эсэн мэнд бойжиж байна.
Фэйсбүүкээр танилцан Ө.Ундармаа бүсгүйд туслахаар сэтгэл нэгдсэн ээжүүдтэй бид Нялхсын клиникийн гадаа болзлоо. “Энэ ертөнцийн гурван баяны нэг нь үр хүүхэд байдаг юм. Ийм залуугаараа зургаан хүүхдийн эх болсон энэ ээж биднээс илүү баян хүн. Их билэг дэмбэрэлтэй үйл явдал тул тун их билэгшээж байна” хэмээн тэнд очсон ээжүүд ам булаалдан ярьж байлаа.
Нээрээ л өнөөдөр эдийн засгийн хувьд хэцүүхэн байгаа ч үр хүүхэд гэдэг эмэгтэй хүнд хамгийн их жаргал авчирдаг билээ. Тиймээс ч хожмын өдөр дөрвөн охин, хоёр хүүгээрээ хөлөө хучуулах буянтай ээж Ө.Ундармаа яах аргагүй мөн ажээ.
Түүнд туслахаар цугласан ээжүүд мөнгөө нийлүүлж сүү, живх, өлгий, ээжид нь дулаан хувцас зэргийг авсан байлаа. Мөн аж ахуйн нэгжүүд ч тусламжийн гараа сунгажээ. “Чамд туслахаар цуглуулсан мөнгийг хүүхдүүдээ хоолтой, дулаахан байлгахад л зарцуулаарай. Энэ хүмүүс түүнийг л хүсч чамд тусалсан юм” хэмээн энэ үйл ажиллагааг зохион байгуулсан С бүсгүй /өөрийнх нь хүсэлтээр нэрийг нь үл дурьдав/ аминчлан захина.
ОН ГАРСНААС ХОЙШ ГУРВАН ИХЭР ХҮҮХЭД ДОЛОО ТӨРЖЭЭ
Бид Нялхсын клиникийн эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Д.Туяагаас тодруулга авснаа хүргэе.
-Гурван ихрийн бойжилт, эхийн тэнхрэлт хэр байна?
-Гурван ихэр маань 13-нд төрөөд, манай сувилалд 19-нд ирсэн. Хоёр нь шарлалттай, нэг нь цус багадалттай байсан. Хүүхдүүдийн биеийн байдал гайгүй байна. Охид 2,1 кг ирсэн нь 2,2 кг болсон, 2,5 кг ирсэн нь 2,525 болсон, 2,6 кг ирсэн хүүхэд маань 2,750 болсон байна. Ер нь дутуу нярай хүүхэд хоногтоо 20 грамм орчим нэмдэг. Ээжийнх нь бие бас дажгүй сайн тэнхэрч байна. Сувиллаас хоол ундыг нь сайтар бэлтгэн өгч байгаа.
-Ер нь танай сувиллын үйл ажиллагаа хэр явагдаж байна?
-Манай хүүхдийн төв сувилалд дутуу нярайг торинуулах 15 ортой тасаг байдаг. Өнөөдрийн байдлаар 9 хүүхэд байна. Он гарсаар манайд гурван ихэр хүүхэд долоо ирлээ. Манай сувилал хүнд өвчтэй хүүхэд эмчлэхгүй, зөвхөн дутуу жинтэй хүүхдийн асаргаа сувилгаа, торинуулах үйл ажиллагаа эрхэлдэг. Жин дутуу, шарлалттай, хөхний сүүгээ амлаагүй ирсэн хүүхдүүдийг сувилгаа асаргаагаар нөхөж, эхчүүдэд нь эрүүл мэндийн боловсрол олгодог. Тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан боломжийн үйлчилгээтэй газар.
Ө.Ундармаа хүүхдүүдийн хамт тус сувилалд 21 хоног хэвтэх ажээ. Мөн түүнийг нутагтаа очиход нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумынхан анхаарал тавин ажиллах биз ээ.
“Би ийм зүйл болно гэж ёстой санасангүй” хэмээн Ө.Ундармаа бүсгүй ярьсан. Энд нэг зүйлийг онцгойлон дурьдах учиртай бөгөөд тэр нь Ө.Ундармаа бүсгүй өөрөө хэзээ ч тусламж гуйгаагүй юм. Харин түүнд туслах үйл ажиллагааг зохион байгуулж буй С бүсгүй Эх нялхасын эх барих эмчийн эгч нь гэж эх сурвалж бидэнд хэлсэн. Улмаар Ө.Ундармаа бүсгүйг Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд төрөхөд нь эмч дүүгээсээ мэдээлэл авч гурван ихрийн ээжид туслах аяныг фэйсбүүкийн найзуудын хүрээнд эхлүүлсэн нь өнөөдөр ийнхүү бидний анхааралд өртөж, сурвалжлага хийсэн хэрэг билээ.
HiTone үйлчилгээнээс “Хүүхдийн ертөнцөд хөг нэмье” аяныхаа хүрээнд 300 мянган төгрөгийг гурван ихэрт хандивласан. Тус үйлчилгээ нь тавдугаар сарын турш HiTone-оос татсан дуу бүрээс 40 төгрөгийг Хүүхдийн төлөө сайн үйлсэд зориулах аянг зохион байгуулжээ.
Мөн та буян хийж, хүүхдүүдэд тусламж хандив өгөхийг хүсвэл 5890538605 гэх Хаан банкин дахь Ө.Ундармаагийн дансанд хандаж болох юм.