gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Их спортын ихэр тамирчид

Спорт
2007-08-29
0
Twitter logo
0
Twitter logo
Спорт
2007-08-29

Спортын ертөнцөд нэр алдраа дуурсгасан ихэр тамирчдын тухай уншигчдадаа товчхон хүргэе. Хорвоод хэдхэн хормын зайтай мэндэлж, ялгахын аргагүй дүр төрхөөрөө үзэгчдийг будилуулдаг шилдгүүдийн сонгосон спорт, заримынх нь хувьд амжилтын замнал нь адилхан байдаг ажээ.

Алтинтоп
Хамит болон Халил нар Туркийн хөлбөмбөгчид. Гэхдээ тэд шигшээ багт дуудагдахдаа л Туркэд очдогоос Германд төрж, тэнд өсч хүмүүжсэн. Алтинтопууд 1982 оны арванхоёрдугаар сарын 8-нд Германы Гелзенкирхенд төрсөн ба 2000 онд хоёул “Ваттеншид”-тэй гэрээ байгуулж, мэргэжлийн хөлбөмбөгчний замналаа эхэлж байв. Өдгөө хагас хамгаалагч Хамит Мюнхены “Бавари”-д, довтлогч Халил “Шальке”-д алба хашдаг. Халилийн хувьд 2005 онд Бундеслигт 20 гоол оруулж, мэргэн буучийн жагсаалтад гуравдугаарт бичигдсэн.

Арвелазе
Арчил, Шота нар 1973 оны хоёрдугаар сарын 22-нд Тбилисид төржээ. Арчил нь 1993 онд нутгаасаа гарч, Турк, Голланд, Германд хэдэн жил тоглоод 2003 онд Тбилисийн “Динамо”-д эргэн ирж байв. Харин Шота Арвелазе Голландын “Аякс”-т 1997-2001, Шотландын “Рейнжерс”-т 2001-2005, “АЗ Алкмаар”-т 2005-2007 онд хүчин зүтгэж, энэ улирлаас Испанийн”Леванте”-д тоглож байна. Тэрбээр Турк, Гүрж, Голландын лигт мэргэн буучаар тодорч, шигшээ багийнхаа бүх цаг үеийн шилдэг довтлогчийн хэргэмийг эзэмшдэг. Тэдний ах Реваз “Кёльн”-д тоглож байжээ.

Белоглазов
Олимпийн хошой, дэлхийн зургаан удаагийн аварга Сергей Белоглазов, “Москва-80” олимп болон дэлхийн гурван удаагийн аварга Анатолий Белоглазов нарыг бид монгол бөхчүүд шигээ мэднэ. Хэрэв Соц орнууд “Лос-Анжелес-1984”-ийг бойкотлоогүй бол тэдний амжилтад дахин нэг олимпийн медаль нэмэгдэх байсан нь дамжиггүй. Белоглазовууд 1956 оны есдүгээр сарын 16-нд Калининград хотод төрсөн.

Бэддели
Британийн шилдэг теннисчид Херберт, Вилфред Бэддели нар 1872 оны нэгдүгээр сарын 11-нд төрсөн. Тэд хамтдаа “Уимблдон”-ы хос төрөлд 1891, 1894-96 онд аваргалж байв. Мөн Вилфред нь ганцаарчилсан төрөлд 1891, 1892, 1895 онд түрүүлсэн, шаггүй теннисчин юм.

де Бур
Голландын ихэр де Бурыг манай спорт сонирхогчид андахгүй биз ээ. “Аякс”, “Барселона” зэрэг Европын шилдэг клубүүд болон шигшээ багтаа мөр зэрэгцэн тоглож явсан Франк, Рональд нар 1970 оны тавдугаар сарын 15-нд Голландын Хоорн хотод төрсөн. Аваргуудын лигт түрүүлж, Европын болон дэлхийн АШТ-д мөрөө гаргасан тэд хөлбөмбөгчний замналаа өндөрлөхөөр Катарын “Аль-Райян”-д очжээ.

Брайан
Роберт Чарльз буюу Боб, Майкл Карл буюу Майк нар өдгөө АТР-гийн эрэгтэйчүүдийн хос төрөлтөд чансаагаараа тэргүүлдэг теннисчид. 1978 оны дөрөвдүгээр сарын 29-нд Калифорнийн Камарильод төрсөн тэд хамт АТР-гийн 25 тэмцээнд түрүүлсний дөрөв нь “Их дуулга”. 2005 онд дөрвөн “Их дуулга”-д бүгдэд нь финалдсан. Боб мэргэжилд шилжихийнхээ өмнөхөн NCAA-д ганцаарчилсан, хос, багийн төрөлд аваргалж, “хет-трик” хийн ховорхон амжилтыг үзүүлсэн. Харин Майк холимог хосын төрөлд “Их дуулга”-д хоёр түрүүтэй.

Бюрге
Хайди, Хедер нар дэлхийн хамгийн өндөр эмэгтэй ихрээр өргөмжлөгдөж байв. Нурууны чацаа ашиглан сагсан бөмбөгт амжилттай тоглож, WNBA-г хөлөө олоход зохих үүрэг гүйцэтгэсэн хүмүүс. “Лос-Анжелес Спаркс”-т харьяалагдаж байсан тэд гэмтлийн улмаас зодог тайлжээ. Ихэр Бюргегийн амьдрал, спортын амжилтын талаар “Walt Disney” кино компани “Double Teamed” нэртэй кино бүтээсэн. “Ихэр цамхаг” 1971 оны арваннэгдүгээр сарын 11-нд Калифорнийн Палос Вердест  төрсөн.

Коллинз
“Юта Жаз”-д тоглодог Жэррон, “Нью Жерси Нетс”-д алба хашдаг Жэйсон нар 1978 оны арванхоёрдугаар сарын 2-нд Нортриж хотод төржээ. Жэйсон нь Стэнфордын Их сургуулийн бүх цаг үеийн оновчтой шидэлтийн (60,9 хувь) тэргүүн. NBA-д элссэн жилдээ “Нью-Жерси”-г түүхэндээ анх удаа финалд гарахад зохих хувь нэмрээ оруулсан.

Деген
Швейцарийн шигшээгийн баруун жигүүрийн хамгаалагч Филипп, хагас хамгаалагч Давид нар 1983 оны хоёрдугаар сарын 15-нд Базельд төрсөн. Төрөлх хотынхоо клубт 2001-05 онд хамт тоглосон ба Филипп “Борусси.Д”, Давид “Борусси.М”-д очжээ. Хоёул “GERMANY-2006”-д шигшээгийнхээ бүрэлдэхүүнд багтаж байв.

Эванс
“Лос-Анжелес-1984” олимпийн наадамд сэлүүрт завины эрэгтэйчүүдийн найман хүнтэй багийн төрөлд канадчууд аваргалсан. Тус багийн бүрэлдэхүүнд Марк, Майкл гэсэн ихрүүд байжээ. Тэд 1957 оны наймдугаар сарын 16-нд Онтариод төрсөн.

Галакси
Мэргэжлийн боксын түүхэнд анхны ах дүү, мөн цорын ганц ихэр аваргууд бол Каокор, Галакси, Хаосай Галакси нэрээрээ алдаршсан Тайландын Нироте, Сура Саенкам нар юм. 1959 оны тавдугаар сарын 15-нд Петчабун хотод төрсөн. Ихэнх тайчуудын адил кикбоксоор хичээллэж эхэлсэн тэд хожим зөвхөн нударгаараа тулалддаг болжээ. Каокор нь 1985 оноос мэргэжлийн бокст хүч үзэн, хөнгөн жинд WBA-гийн аварга цолыг хоёр удаа хүртэж байв. Харин Хаосай арай өмнө мэргэжлийн бокст хөл тавьж, ихэнхдээ хүнд цохилтоор ялдаг тул “тай Тайсон” хоч авчээ. Супер хөнгөн жинд дэлхийн аварга Ватанабе түүнтэй зодолдохоос татгалзсанаар 1984 онд Эйсебиотой эзэнгүй бүсийн төлөө тулалдаж ялан, WBA-гийн аварга болсон. Улмаар долоон жилийн хугацаанд 19 удаа цолоо хамгаалсан байна. Энэхүү амжилтаараа тэрбээр 1999 онд олон улсын боксын алдрын танхимд орсон юм. Зодог тайлснаасаа хойш нутагтаа шоу ертөнцөд хөл тавин, өндөр амжилтад хүрсэн.

Грант
“Чикаго Буллз”-ын сэргэн мандалтын үеийн төлөөлөгч Хорас Грантыг сагсан бөмбөг сонирхогчид сайн мэднэ. Тэрбээр “Бухнууд”-ын хамтаар эхний гурван түрүүг нь авч, “Орландо”-г О`Нилтой шувтаргын тулаанд хүргэн, хожим “Лейкерз”-д дахин нэг аваргын бөгж зүүсэн шаггүй тоглогч. Хоёр удаа “Бүх оддын тоглолт”-д оролцож, NBA-гийн хамгаалалтын II багт дөрвөн удаа нэрлэгдсэн нь муу үзүүлэлт биш. Түүний ихэр Харви Грант 1988 оны драфтын ¹20-оор “Вашингтон”-д очиж, 1991 онд “Амжилт нь ахисан тоглогч”-ийн шагналд нэр дэвшин, аман хүзүүдэж байв. Ихэр Грант 1965 оны долдугаар сарын 4-нд Аугуста хотод төржээ.

Гулликсон
Тим, Том нар 1951 оны есдүгээр сарын 8-нд Висконсин мужийн Ла Крус хотод төрсөн. Мэргэжлийн теннист хамтран, АТР-гийн 10 тэмцээнд түрүүлж байв. Том нь холимог хосын төрөлд “US Open”-д аваргалсан. Хоёул зодог тайлсныхаа дараа дасгалжуулагчийн албанд шилжсэн ба Тимийн гараас Пит Сампрас, Томын удирдлагаас Энди Роддик нарын одод төрөн гарчээ. Тим Гулликсон 1996 онд хорт хавдрын улмаас таалал төгссөн.

Хэмм
Пол Хэмм бол АНУ-ын гимнастикийн түүхэнд бүх дасгалын нийлбэрээр олимп, дэлхийн аварга болсон анхны эрэгтэй тамирчин. Түүний ихэр Морган Хэмм Сидней, Афины олимпод оролцож, 2004 онд багийн тэмцээнд олимпийн мөнгөн медаль хүртэж байв. Тэд 1982 оны есдүгээр сарын 24-нд Вукеша хотод төржээ.

Харрисон
Олимпийн наадмын түүхэнд буухиа уралдаанд аваргалсан анхны ихэр тамирчид бол Элвин, Кэлвин нар юм. 1974 оны нэгдүгээр сарын 20-нд төрсөн тэд Америкийн дундын зайн шилдэг гүйгчид. Элвин нь 1996, 2000 онд, Кэлвин 2000 онд олимпийн алтан медальт 4 х 400 метрийн буухианы багт багтсан.

Лундквист
Швед ихрүүд NHL-д хүчин зүтгэдэг. Хенрик “Нью-Йорк Рейнжерс”-т хаалгач, Жоэль “Даллас Старз”-д довтлогчоор тоглож байна. 1982 оны гуравдугаар сарын 2-нд төрсөн тэд NHL-д тоглосон гурав дахь ихэр ажээ.

Мэйр
1957 оны тавдугаар сарын 10-нд АНУ-ын аялал, жуулчлалын хот Якимад төрсөн Филипп, Стивен нар багаасаа цанатай нөхөрлөж өсчээ. Филийн хувьд уулын цанын дэлхийн цомын 27 гараанд түрүүлж, олимпоос алт, мөнгө, ДАШТ-ээс алт, мөнгөн медаль хүртсэн. Харин Стивен Мэйр дэлхийн цомын долоон гараанд түрүүлж, “Сараево-84”-т слаломын төрөлд Филээс 0,21 секундээр хоцрон мөнгөн медаль зүүж байв. Мөн 1982 онд дэлхийн аварга болсон.

Невилл
“МЮ”-д олон улирлыг өнгөрүүлж, энэ жилээс “Эвертон”-д тоглох болсон Фил Невиллийн ихэр Трэйси нь Английн нетболын шигшээгийн шилдэг тамирчин ажээ. Тэдний дүү Гэри “Улаан чөтгөрүүд”-ийн ахлагчийн үүргийг гүйцэтгэдэг. Трэйси 1993 оноос Английн эмэгтэйчүүдийн шигшээд багтаж, 1998, 2002 оны Хамтын нөхөрлөлийн орнуудын наадамд оролцож байв.

Огивара
Цанын хоёр төрөлтийн шилдэг тамирчин Кэнжи, Цүгихарү нар 1969 оны арванхоёрдугаар сарын 20-нд төрсөн. Кэнжи 1992, 1994 оны олимпод түрүүлж, ДАШТ-ээс дөрвөн алт, нэг хүрэл медаль хүртсэн. Тэрбээр “Нагано-98”-ын нээлт дээр тамирчдыг төлөөлөн тангараг өргөж байв. Цүгихарүгийн хувьд 1995 оны ДАШТ-д багийн тэмцээнд түрүүлсэн Японы шигшээгийн гишүүн. Наганогийн олимпод хувийн оргил амжилтаа үзүүлж, зургадугаар байрт орсон.

Седин
NHL-ийн “Ванкувер Кэнакс”-т тоглодог Даниэль, Хенрик нар 1980 оны есдүгээр сарын 26-нд Шведийн Орсколдсвик хотод төрсөн. 1999 оны драфтын 2,3-аар “Кэнакс”-т очсон тэд хаалгач, хамгаалагчдын зүрхэнд шар ус хуруулсан довтолгооны шилдэг хослол юм. Турины олимпод  Шведийн шигшээг түрүүлэхэд ихрүүдийн гүйцэтгэсэн үүрэг их.

Саттер
NHL-д нэг эхээс мэндэлсэн зургаан хөвгүүн тоглосон нь давтагдашгүй ховор үзэгдэл бөлгөө. Ах, дүү Саттеруудын Рон, Рич нар ихэр. 1982 оны драфтад хамт орон Рон ¹4-өөр “Филадельфи”, Рич ¹10-аар “Питтсбург”-т очиж байв. Ихэр Саттер 1963 оны арванхоёрдугаар сарын 2-нд төрсөн бөгөөд Рон Саттер ах дүү зургаагаас хамгийн сүүлд зодог тайлсан.

Веласко
Филиппиний шилдэг боксчин Роэль, Мансуэто нар 1972 оны зургадугаар сарын 26-нд төржээ. Роэль нь “Барселона-92”-т 48 кг-ийн жинд хүрэл зүүн, 1997 оны ДАШТ-д мөнгөн медаль хүртсэн. Харин Мансүэто “Атланта-96”-д 48 кг-д үзүүрлэн, 1994 оны Азийн наадамд аваргалж байв.

Зикарски
1996 оны Атлантын олимпод эрэгтэйчүүдийн 4 х 100 метрийн чөлөөт сэлэлтийн буухиад германчууд гуравласан. Энэхүү багт Бенгт, Бьорн Зикарски гэсэн ихрүүд багтжээ. Бьорн Зикарски нь  “Сөүл-88”-д Баруун Германы нэр дээр уралдаж байв. Тэд 1967 оны долдугаар сарын 17-нд төрсөн.
Спортын ертөнцөд мөрөө гаргасан ихэр тамирчид цөөнгүй ажээ. Гаргасан амжилтаараа олонд танигдсан ихрүүдийн заримаас онцлон, товч танилцуулав. Лодойн Энхбаяр, Эрхбаяр, Авирмэдийн Энхээ, Тайван нарын ихрүүд Монголын чөлөөт бөхөд 1980-аад онд гялалзаж, тив, ДАШТ-д медаль хүртэж явсныг эцэст нь өгүүлэхэд илүүдэхгүй болов уу.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан