Баянхонгор аймгийн төв, Галуут, Баян-Овоо сумдад холбосон өндөр хүчдлийн шугамын дагуу 300 гаруй шонхор, хон хэрээ, сар, бүргэд, тас зэрэг шувуу үхжээ.
Сумын удирдлага үхсэн шувуудыг цуглуулан устгасан байна. Дээрх шувуудын 70 орчим хувь нь шонхор шувуу байсан.
Дэлхийд нэн ховор зүйлд тооцогдох шонхор шувуу ийнхүү зүй бусаар хорогдож байгаа нь харамсалтай.
Шонхор шувууг Монголын үндэсний бахархалт шувуугаар баталсан. Ингэснээр манай улс үндэсний бахархалт шувуутай дэлхийн 88 дахь орон болсон.
Үүний дагуу Баянхонгор аймгийн удирдлагууд шонхор шувууны зүй бус хорогдолд даруй арга хэмжээ авч мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллахаар төлөвлөжээ.
Манай улс 2000-2010 онд 2700 гаруй идлэг шонхор гаргасан байдаг байна.
Сүүлийн таван жилийн байдлаар гадаадад идлэг шонхор шувуу гаргасны төлбөр, хураамжийн орлогоос төсөвт 11 сая гаруй ам.доллар оржээ.
Идлэг шонхор манай улсад хэвийн тархалттай шувууны нэг бөгөөд 2010 онд хийсэн судалгаагаар 6800 толгой байгаа гэсэн тоо гарчээ.