Өнөөдөр Хэвлэлийн Хүрээлэнд "Байгаль орчныг хамгаалахад орон нутгийн оролцоо" сэдэвт дугуй ширээний уулзалт болно. Уулзалтаар уур амьсгалын өөрчлөлт нь биологийн олон янз байдал, экосистемд хэрхэн нөлөөлж байна вэ, энэ нь орон нутгийн иргэдийн аж амьдралыг өөрчлөх үү, нутгийн удирдлагын хэрэгжүүлж болох үйл ажиллагааны тухай хэлэлцэх юм байна.
Энэ хэлэлцүүлэгт НҮБ-ын “Экосистемд түшиглэсэн дасан зохицох нь төсөл”, НҮБ-ын “Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх нь” төсөл, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Оюу толгой ХХК, Эй Си Эф Олон улсын байгууллага, Дэлхийн байгаль хамгаалах сангийн мэргэжитнүүд оролцоно.
Хэлэлцүүлгийг Хэвлэлийн Хүрээлэнгийн Байгаль орчны сэтгүүлчдийн "Ногоон дэлхий" клубээс санаачлан, зохион байгуулжээ.