Энэ жил ОХУ-д Аугаа эх орны дайны 69 жилийн ой тохиосон. Эх орныхоо төлөө амиа хайрлалгүй тэмцэж, ялалт авчирсан ахмад дайчид энэ арга хэмжээний хамгийн хүндтэй хүмүүс.
Тэгвэл ОХУ-д хичнээн ахмад дайчин амьд сэрүүн байгаа бол. Харамсалтай нь сүүлийн хэдэн жилийн хугацаанд маш олон ахмад дайчин нас барсан бөгөөд Москва хотод амьдардаг ахмад дайчдын тоо жилээс жилд цөөрч, Ялалтын баярын жагсаалд оролцох дайчдын тоо багассаар...
Ахмад дайчдыг Дэлхийн II дайнд оролцсон ахмад дайчид болон ажилчид-ахмад дайчид гэсэн хоёр ангилалд үздэг байна.
ОХУ-д Дэлхийн хоёрдугаар дайны 3.4 сая ахмад дайчин амьдардаг гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Татьяна Голикова мэдээлсэн.
Түүний хэлснээр Дэлхийн II дайнд оролцогчдын ихэнх нь Волга мөрний эрэг дагуу, улсын Төв болон Баруун хойд бүс нутгуудад амьдарч байгаа гэнэ.
3.4 сая ахмад дайчны 32 хувь нь 80-аас дээш насныхан бөгөөд өнгөрсөн жил 503 ахмад дайчин 100 насны босго алхжээ.
Сонирхуулахад амьд сэрүүн буй дайчдын хамгийн ахмад нь 2013 онд 116 нас хүрсэн бөгөөд тэрбээр Бүгд Найрамдах Дагестан улсад амьдардаг аж.
2012 оны судалгаанаас үзэхэд Москва хотод 340 мянгаас дээш ахмад дайчин энх тунх амьдарч байна. Тэдний хамгийн залуу нь өдгөө 80 настай. Тэдний 133 335 нь буюу ихэнх нь ажилчид, дайнд оролцсон дайчид нь 25 282, хөгжлийн бэрхшээлтэй иргэд 6324, нас барсан цэргийн бэлбэсэн эхнэрүүд 43.699 гэсэн тоон үзүүлэлт гарч байгаа юм.
Ялалтын баярын уламжлалт баярын ёслолд оролцохоор дараа жил хэдэн ахмад дайчин ирэх бол?
Эх орны дайнд гар бие оролцож явсан ахмад дайчид хүнд хэцүү дайны жилүүдийн талаарх дурсамжаа хойч үеийнхэндээ хуучлах, эх оронч үзэл хүмүүжил, алдар гавьяаг Зэвсэгт хүчний залуу офицер, ахлагч түрүүч, байлдагч нарт өвлүүлэн үлдээдэг сайхан уламжлалтай. Гэвч зогсоож болдоггүй цагийн аяс тэдний тоог цөөрүүлсээр...