gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     5.15
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 10
Зурхай
 5.15
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 5.15
Валютын ханш
$ | 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эрдэм шинжилгээний шилдэг залуу ажилтан, судлаачдыг шагналаа

Б.Чимэг
Боловсрол
2015-12-01
0
Twitter logo
Б.Чимэг
0
Twitter logo
Боловсрол
2015-12-01

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүр шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардуулдаг уламжлалтай билээ.

Энэ 2015 оны шагналын эздээр Шинжлэх Ухааны Академийн Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Д.Лхагвасүрэн, Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б.Дэжидмаа, “Нэпко” хэвлэлийн газрын ажилтан, судлаач Д.Хүрэлхүү нарыг тодруулсан байна.

Тэдний шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр гардуулан өгөв.

Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртээх тухай Төрийн тэргүүний зарлигт “Хүний өөрийнх нь эсийн генийн идэвхийг зохицуулагч хэсгийг удамшлын гаралтай өвчний эмчилгээнд ашигладаг вируст суулгаж, түүний анагаах чадварыг хүний биеийн дотор урт хугацаанд хадгалах шинэ арга зүйг нээж өгсөн “Ген эмчилгээний аргыг сайжруулж, ашиглах боломжийг нэмэгдүүлсэн нь” сэдэвт суурь судалгааны шилдэг бүтээл туурвисан Шинжлэх Ухааны Академийн Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Дамдиндоржийн Лхагвасүрэн,

Монгол оронд өргөн тархсан эмийн ургамлаас хүний шархны эдгэрэлтийг түргэсгэх, түлэнхийн нөхөн төлжилтийг дэмжих, сорвижилтийг багасгах үйлдэлтэй “Калвацин” хэмээх эмийг гарган авч, импортын ижил төрлийн эм бэлдмэлийг орлуулах эдийн засгийн үр ашигтай шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эмчилгээнд нэвтрүүлсэн Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Буянтогтохын Дэжидмаа,

Британника-Монгол хэлний тайлбар толь, Дэлхийн нэн шинэ атлас болон Шинжлэх ухааны түүхийн нэвтэрхий толь зэрэг танин мэдэхүй, судалгааны бүтээлээр шинжлэх ухаан, боловсролын салбарт хувь нэмэр оруулсныг нь үнэлж “Нэпко” хэвлэлийн газрын ажилтан, судлаач Доржпаламын Хүрэлхүү нарт шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2015 оны шагналыг хүртээсүгэй” гэжээ.

Шагнал гардуулсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ "Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хүн бүр хийж чадах ажил биш юм. Монгол Улсын хөгжил, дэвшил нь эрдэм шинжилгээ, судалгааны ажилд суурилсан байх ёстой. Та бүхний Монгол Улсынхаа шинжлэх ухаан, боловсролын салбарын хөгжилд оруулж буй үнэтэй хувь нэмрийг Монгол Улсын Ерөнхийлөгч өндрөөр үнэлж, шагналаа хүртээж буйд баяр хүргэе. Та нарын баярыг хуваалцаж байгаа гэр бүл, хамт олон, найз нөхдөд нь мөн чин сэтгэлийн баяр хүргэе.

Монгол Улсын ирээдүй бол өндөр оюунтай, эрдэм мэдлэгтэй залуу үе, та нар шиг хүмүүсээс хамаарна. Та бүгдийн хийсэн ажил ШУА, эрдэм шинжилгэний ажил хийж байгаа бүх хүмүүст үлгэр дуурайлал үзүүлж байгаа. Та бүхэнд дахин баяр хүргэж, цаашдын чинь амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Баярлалаа” гэлээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан