Хуримын цагаан даашинз бол эмэгтэй хүний хамгийн нандин гоёл. Амьдралдаа ганцхан удаа тохиох энэ баярт өдөр хамгаас онцгой сайхан харагдахыг бүсгүй хүн бүр мөрөөддөг болов уу.
Чамин тансаг чимэглэлтэй, гоёмсог даашинзаар гоёод хайртай хүнийхээ гараас хөтлөн алхах сэтгэл догдлуулсан тэр мөчийг эмэгтэй хүн үргэлж санан дурсах болно.
GOGO.mn мэдээний агентлаг найр хурим давхацсан энэ өдрүүдэд хуримын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг цувралаар хүргэж буй.
Тухайлбал, хуримын зохион байгуулалт хийдэг байгууллагуудын талаар "Хуримаа ямар өртгөөр, хэрхэн тэмдэглэхээ мэдэхгүй байвал..." мэдээллээр, хуримын найр хийх зоогийн газруудын талаар "Хуримын хүлээн авалтын нэг хүний хоолны цэс 30000-200000 төгрөгийн үнэтэй" нийтлэлээр хүргэсэн юм.
Тэгвэл төгс хуримыг цогцлооход хамгийн санаа зовоодог асуудлын нэг бол бүсгүй хүнд биеийн галбирт тохирсон гоёмсог даашинзаа сонгох байдаг. Энэ удаагийн цувралаар нийслэлд хуримын даашинз худалдаалдаг дэлгүүрүүдийн талаарх мэдээллээ хүргэхээр зорилоо.
AOLISHA wedding shop
Тус дэлгүүрт AOLISHA брэндийн хуримын даашинз, гивлүүр болон дагалдах гоёл чимэглэл, эрэгтэй ёслолын хувцас, праг, нярайн болон хүүхдийн ёслолын хувцас, гоёлын болон гэрчийн даашинз, гутал худалдаалдаг байна.
Хуримын даашинзнууд нь 350 мянгаас 2 сая төгрөгийн үнэтэй юм билээ. Брэнд гэхээрээ л бүгд үнэтэй байдаггүй. Боломжийн үнэтэй ч гоёмсог даашинзнууд олон бий гэж тус дэлгүүрийн эзэн хэлж байв. Aolisha дэлгүүр нь Maxmall-ын 3 давхарт байрладаг.
Габаяа Гламур Бутик
Выставка буюу "Сарны титэм"-ийн хоёр давхарт байрладаг Габаяа Гламур Бутикт мөн л хуримын даашинз дагалдах гоёл чимэглэл, гэрчийн болон үдшийн гоёлын даашинзнууд, хүүхдийн гоёлын даашинзнууд худалдаалж байлаа. Габаяа Гламур дэлгүүрт хуримын даашинз авбал гоёлын даашинз бэлэглэх гэнэ. Та GabayaGlamour- ийн Фэйсбүүк хуудсаар зочлоорой.
ХУРИМЫН ЗУУЧ САЛОН
Хуримын зууч салон нь даашинз худалдаалдгаас гадна түрээсийн үйлчилгээ үзүүлдэг юм билээ. Эднийх даашинз санал болгохоос гадна сүйт бүсгүйн үс засалт, нүүр будалт хийж өгдөг ба хуримыг эхнээс нь дуустал зохион байгуулдаг юм байна. Бидний нэрлэж заншсанаар Сиси даашинзнаас гадна энгийн бөгөөд чамин харагддаг торгомсог материалтай даашинзнууд худалдаалдаг.
SISTA дэлгүүр
Төмөр замын 63-р байранд байрлах хуримын даашинзны Sista дэлгүүрийн даашинзнуудаас сонирхуулж байна. Энэ дэлгүүр хуримын даашинз худалдаалж, түрээслүүлэхээс гадна дагалдах гоёл чимэглэл, болон бусад дагалдах хэрэгслүүд худалдаалдаг байна. Та Sista хуримын салон фэйсбүүк хуудсаар зочлоорой.
АЛТАН ХУРИМ
Хуучнаар хүүхдийн 100 дугаар дэлгүүрийн баруун урд байрлах 44-р байрны 1 давхарт хуримын даашинз болон дагалдах гоёл чимэглэл, гивлүүр гэх мэт бүхий л зүйлсийг худалдаалж, түрээсэлдэг "Алтан хурим" дэлгүүр ажиллаж байна. Та "Алтан хурим" фэйсбүүк хуудсаар зочилж, даашинзны зургаас үзэн сонголтоо хийх боломжтой.
Эдгээр дэлгүүрүүдэд даашинз дунджаар 400-900 мянган төгрөгийн үнэтэй худалдаалж байлаа. Ихэвчлэн торгомсог, торон хээтэй, бидний нэрлэж заншсанаар Сиси хормойтой эсвэл бие барьсан хэрнээ урт гоёмсог хормойтой даашинзнууд байв.
Энгэрийг нь шигтгээгээр чимэглэсэн, нарийн чимхлүүр гар аргаар хийсэн мэт харагдана. Даашинзнуудад тэр бүр нарийн хэмжээ байдаггүй юм байна. Учир нь нуруундаа корсет маягийн оруулгатай учир өөрийн биеийн галбирт тохируулан тааруулах боломжтой гэж дэлгүүрийн худалдагчид хэлж байлаа.
Хуримын даашинзаа сонгосны дараа гивлүүр болон бусад чимэглэлүүддээ ихээхэн ач холбогдол өгөх хэрэгтэй. Газар шүргэм урт гивлүүр үнэхээр тансаг харагдах юм билээ. Харин даашинз нь урт хормойтой бол богино гивлүүр зүүх, эсвэл бүр зүүхгүй байсан ч болно.