gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.08
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.08
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.08
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Автобус ухаажихын өмнө...

Нийгэм
2015-09-24
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2015-09-24
Автобус ухаажихын өмнө...

НЗДТГ, Нийслэлийн тээврийн газар
Энэ байгууллага бол нийтийн тээврийн бодлогыг тодорхойлогч, зохицуулагч. Гэхдээ Автобусны компаниуд хийгээд “Улаанбаатар смарт карт” ХХК, цаашилбал кондукторууд, оюутан, сурагчдын холбоо зэрэг талуудын зөрчил тэмцлийг зогсоох талаар дорвитой арга хэмжээ аваагүй л байна.

Автобусны компаниуд
Үнэн хэрэгтээ өдийг хүртэл Улаанбаатарын нийтийн тээврийн ачааг тэд л үүрч ирсэн. Ухаалаг автобусны төсөлд хамгийн ихээр “нэрвэгдсэн” нь тэднийг гэх. Харин өөрсдөө нийтийн тээврийн энэхүү шинэчлэл арай эрт эхэллээ гэдэг тайлбарыг хийж буй.

Автобусны кондукторууд
Он гараад цалин, тэтгэмжийн асуудлаас болж жагсч, тэмцээд байсан автобусны жолооч, кондукторууд “ухаалаг “ төсөл хэрэгжиж эхэлснээс хойш хамгийн ууртай байгаа хүмүүс. Жолоочид зорчигчдыг хянах үүрэг оноосон бол кондукторыг бараг үүрэггүй болсон. Дашрамд дурдахад сар гаруйн өмнө автобусны нэгэн жолооч, кондуктор хоёр зорчигчдын төлбөрийн хайрцагнаас мөнгө туусан нь баригдаж байв.

Оюутны холбоо, Сурагчдын холбоо
Товчхондоо, энэ үйл ажиллагаанд дайны хажуугаар дажин болсон байгууллага. Оюутнуудыг, сурагчдыг автобусаар зорчуулах ажлыг гүйцэтгэдэг. Гэхдээ зүгээр ч нэг бус дундаас нь “юм” цохичихдог байж магадгүй гэх мэдээлэл гараад дарагдсан. Харин энэ асуудлыг хэн нэгэн эцэслэж тогтоогоогүй билээ.

“Улаанбаатар смарт карт” ХХК
Нийтийн тээврийг ухаалагжуулах төслийг гүйцэтгэгч компани. Солонгосын 100 хувийн хөрөнгө оруулалтаар автобусанд цахим төхөөрөмж суурилуулахаас эхлээд бүх ажлыг хариуцаж байгаа. Улсын болон Улаанбаатарын төсвөөс нэг ч төгрөг таталгүй хэрэгжүүлж байгаа гэдгээрээ онцлогтой. Харин зөвхөн гүйцэтгэгч компани атал кондукторуудыг ажилгүй болгосон, Автобусны компанийн эрх ашгийг хөндсөн. Тэр ч байтугай сүүлд шинээр хэрэгжсэн богино эргэлт бүхий шинэ чиглэлийн “автор” болчихоод тууж яваа.

Нийтийн тээврийг ухаалагжуулах төсөл хэрэгжиж эхлээд хэдэн сар болж буй. Өнөөдөр Улаанбаатарчууд үүнд дасч, зорчих картаа авч, цэнэглүүлээд нийтийн тээврийн үйлчилгээ авдаг болсон. Автобусанд ороод хайрцагт нь мөнгөө хийчихдэг болоод байна.

Гэвч нийтийн тээврийг ухаалаг болгох ажлын оролцогч талууд болох төрийн болон төрийн бус байгууллагуудын зөрчил “ухаалаг нийтийн тээвэр”-ийг бараг унагах шахаад байна. Бие биеэ “муулцгааж”, буруутныг хайсан таван субъект бий. Чухам юунаас болж тал талд гарч, ухаалаг нийтийн тээврийг хүссэн төрийн үйлчилгээг гацаав. Энэ талаар тоймлон хүргэе.

ШИНЭЧЛЭЛ

Бид яагаад бусад улсын жишгээр хөнгөн, стресс багатай амьдарч болохгүй гэж. Нэг л удаа картаа худалдаж авна. Түүнчлэн эко талаас нь харвал хог хаягдал багасч, тасалбар хэвлэх зардлыг хэмнэнэ. Өөр олон сайн талуудыг дурдаж болох юм.

Алдаа дутагдалгүй, төгс төгөлдөр зүйл гэж үгүй. Гэхдээ талууд ойлголцон хамтран ажиллах нь чухал. Харамсалтай нь энэхүү шинэчлэл цагаа олсон, олоогүй, тохиромжтой цаг хугацаа мөн эсэх талаар оролцогчид өөр байр суурьтай байгаа юм. Нийтийн тээврийнхний хэлж буйгаар “Зөв алхам, зөв шийдэл. Бид бага багаар ахиж дэвшиж байна. Гэхдээ энэ удаагийн ухаалаг нийтийн тээвэр цагаа олоогүй шинэчлэл байсан” гэснээс өөр тайлбар хэлсэнгүй.

Нийтийн тээврийг шинэчлэх тухай олон жил ярьсан. Учир нь автобус компаниуд алдагдалтай ажиллаж байгаа гэдгээс энэ сэдэв эхлэлтэй. Хоёр жилийн өмнө “Тэнүүн-Огоо” компанийн захирал А.Ганхуяг “Бид энэ салбарыг шинэчлэн дэлхийн жишигт хүргэх ёстой. Тэгээгүй цагт маргаан, хардалт тасрахгүй. Үүний тулд туршлага судлан, ард түмэнд таниулах хэрэгтэй” гэж байсан юм. Тиймдээ ч ухаалаг нийтийн тээвэртэй болохыг автобус компанийнхан дэмжиж байсан биз ээ. Гэвч энэхүү ажил цаг хугацаагаа буруу сонгосон юм уу гэх сэтгэгдлийг учир мэдэх хүмүүс дайж байлаа.

ДАСАН ЗОХИЦОХ ЧАДВАРТ НАЙДАВ

Ухаалаг нийтийн тээвэртэй улсын нийслэл болох ажил эхлүүлснийг хүмүүс сайшаалтайгаар хүлээж авсан. “Иргэд цахим картаа 3600 төгрөгөөр худалдан авна. Мөн дахин цэнэглэж ашиглах боломжтой. Ингэхдээ автобусны урд хаалгаар орж картаа уншуулаад, гарахдаа хойд хаалганы дэргэдэх төхөөрөмжид уншуулна. Дараагийн автобусандаа 30 минутын дотор шилжиж суувал цахим картаар үнэгүй зорчино” хэмээн “Улаанбаатар смарт карт” компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхболд хэлсэн.

Гэвч дараагийн автобусанд суухдаа 30 минут дотор амжиж суусан ч мөнгө төлж байгаа тухай хүмүүс шүүмжилж байна. Түүнээс гадна картаа цэнэглүүлэх нь хүнээс хамааралтай байгаа нь чирэгдэл учруулж байна гэдэг. Тэгвэл эдгээр асуудлыг шийдвэрлэх боломжтой. Зохицуулалтын ажил хийж байгаа гэх албаны хүний үг бий. Бид дасан зохицох чадвар сайтай хүмүүс. Сүүлийн үед автомашины дугаарын хязгаарлалт, автобусны зорчих урсгалаас эхлээд алхам алхмаар ч болов хот зохион байгуулалтад орж байгаа. Хэдийгээр хэл ам, гомдол, санал дагуулж байгаа ч цахим карт ч мөн хэсэг хугацааны дараа хэвшил болох биз хэмээн хүлээсээр.

ЗОЛИОС

Аливаа зүйлд золиос гардаг гэлцдэг. Гэхдээ хэтийдсэн золиос байж таарахгүй. Учир нь ухаалаг автобустай болсноор 1800 кондукторын ажлын байрны тухай ярьж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ажилгүйчүүдийн эгнээг нэмэгдүүлж байгаа нь эдийн засгийн хямралын үед хэр зохистой шийдвэр болохыг л сануулсан хэрэг.

Нийтийн тээврийг шинэчлэх тухай олон жил ярьсан. Учир нь автобус компаниуд алдагдалтай ажиллаж байгаа гэдгээс энэ сэдэв эхлэлтэй.

Банкны чанаргүй зээл, зээлийн эргэн төлөлт эрс саарч байгаа мэдээг статистикчид хэлдэг. Тэгвэл тоон дотор үсэг гэдэг шиг үүнд нийтийн тээврийн ажилгүй болсон кондукторууд ч цохиж яваа. Анх ухаалаг үйлчилгээг нэвтрүүлэхдээ кондукторуудыг ажлаас халахгүй, хяналтын ажилтан болгоно гэсэн албаныхны амлалт бий. Гэвч сар ч хүрэхгүй хугацаанд ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж буйгаа кондукторууд хэлж байсан. “Эрдэм транс” компанийн кондуктор Булган “Маргаашаас /2015.08.31 байв/ хяналт хийхгүй гэж байгууллагаас хэлсэн.

Наймдугаар сарын цалин аваагүй. Учир нь бидний цалинг “Улаанбаатар смарт карт” компаниас өгөх ёстой гэж хэлж байна лээ. Амьдрал хэцүүхэн л байна” гэв. Бас нэгэн нэр, ажлын газраа нууцлахыг хүссэн эх сурвалж “Би нийтийн тээврийн салбарт 15 жил ажиллаж байна. Сард үндсэн цалин 450 мянга, дээр нь орлогын нэмэгдлээ тооцвол 750 мянган төгрөг гар дээрээ авдаг. Энэ мөнгөөрөө дөрвөн хүүхдээ тэжээдэг, өрх толгойлсон эмэгтэй. Гэтэл шинэ системээс болж гэнэт л ажилгүй болж байна. Өөр мэргэжилгүй, нас тогтсон намайг ажилд авах газар олдохгүй шүү дээ. Яах учраа үнэхээр олохгүй байна” гэв.

Уг нь нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Ч.Энхбат “Иргэд шинэ системд дасах хүртэл мөнгө хураагч нарыг зохицуулагч, хянагчаар ажиллуулна. Хэрвээ хүсэлт гаргавал ажлын байр олж өгнө” гэж мэдэгдсэн. Гэвч энэ сарын эхнээс автобусууд кондукторгүй зорчиж байгаа.

Хамгийн гол нь 1800 кондукторын цаана дор хаяж гурван хүн бий. Магадгүй дийлэнх нь өрх толгойлсон эмэгтэй байдаг гэдгийг үгүйсгэхгүй байх. Тэгэхээр 5400 хүний хувь заяа цахим картаас шалтгаалж байгаа юм. Ухаалаг тээвэртэй болохтой зэрэгцэн ярьсан ажлын байрны асуудал өдгөө ч эмзэг сэдэв. Хэрэгжилт нь хэрхсэнийг бодит байдал гэрчлэнэ биз ээ.

ШИНЭЧЛЭЛ ОЮУТНУУДЫН ЭСЭРГҮҮЦЭЛТЭЙ ТУЛГАРАВ

Энэ удаагийн шинэчлэлд нийтийн тээврийн маршрутын өөрчлөлт олны тархийг эргүүлсэн, бухимдлыг дэвэргэсэн зүйл байв. Нийтийн тээврийн том оврын автобуснуудын эргэлтийн радиус багасч, хотын нэг захаас хотын төв хүртэл 2-3 удаа сэлгээ хийх шаардлага тулгарсан нь хүмүүст дарамт учруулсан. Үүнийг оюутны холбооныхон эрс эсэргүүцэж байсан юм. Үүнтэй зэрэгцэн оюутны цахим картын асуудал ч сөхөгдсөн билээ. “Боловсролын тухай хуулийн 43.2.5, Авто тээврийн тухай хуулийн 12.2-т зааснаар Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа их, дээд сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагч оюутан, залуус том оврын нийтийн тээврийн хэрэгслээр цаг, чиглэл харгалзахгүйгээр үнэ төлбөргүй зорчих ёстой” гэж бий.

Үүний нөхөн олговорт зориулан нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниудад төрөөс жилд 36 тэрбум төгрөгийг олгодог атал Нийтийн тээврийн салбар Нийслэлийн захирагчийн алба, Нийтийн тээврийн газраас хамтран хэрэгжүүлж байгаа “Ухаалаг Улаанбаатар” төслийн хүрээнд оюутнуудыг нийтийн тээвэрт өдөрт хоёрхон удаа суух ёстой хэмээн заасныг тэд эсэргүүцэв.

ШИНЭ ӨНГӨ, ТОМ ЭРГЭЛТ

“Ухаалаг автобус” төсөл автобусны менежментийн систем, удирдлагын төв буюу мэдээллийн систем болон цахим төлбөрийн систем гэсэн гурван хэсгээс бүрдэж байгаа.

Үүнийг хэрэгжүүлснээр сүүлийн 50 орчим жил нэг хэвийн явж ирсэн нийтийн тээврийн бодлогод шинэ өнгө аяс, өөрчлөлт, маш том эргэлт гарна хэмээн албаныхан тайлбарлаж байсан. Тухайлбал, хамгийн эхэнд нийтийн тээвэртэй холбоотой төсөв санхүү шилэн болох юм. Мөн нийтийн тээврээр зорчиж байгаа иргэдийн мэдээлэл бодитой болно. Энэ мэтээр автобус компанийн захирлууд өөрийнхөө өмчийг, төр нөхөн олговрынхоо мөнгөний зарцуулалтыг 100 хувь хянадаг болох зэрэг олон давуу талтай аж.

ТАСАЛБАРЫН ҮНЭ ӨСӨХГҮЙ ГЭВ

Энэ төслийн гүйцэтгэгч компани Монгол, Солонгос, Худалдаа хөгжлийн банк, Жи мобайлтай хамтарсан түншлэл юм. 14 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Түүнээс гадна хөрөнгө оруулалтыг бид улс, нийслэлийн төсөв дээр суулгаж дарамт өгөхгүй хэмээн “Улаанбаатар смарт карт” компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхболор хэлсэн. Мөн автобусаар зорчих үнийг нэмж иргэдэд дарамт өгөхгүй гэсэн билээ. Компанийн өдөр тутмын орлогоосоо маш бага хэмжээний шимтгэл авч 4.8 жил, эрсдэлээ тооцоод зургаан жилийн дотор хөрөнгө оруулалтаа нөхнө гэж тооцжээ.

ТӨГСГӨЛ

Цөөнхийн төлөө биш иргэддээ соёлтой үйлчилгээ үзүүлэхийн төлөө байх ёстой гэж албаныхан онцолж байв. Харин кондукторын хувьд шууд ажилгүй болохгүй. Жил хагасын хугацаанд хянагч болон зөвлөх үйлчилгээ үзүүлж цалингаа авна. Энэ хугацаанд нь нийслэлийн удирдлагууд кондукторуудыг дараагийн ажлын байранд нь зуучлах арга хэмжээ авах тухай дурджээ.

Ийнхүү шинэ системийг нутагшуулах, дасан зохицоход найдаж байгаа ч ухаалаг нийтийн тээврийн торон хэлхээ эцсийн зогсоолдоо буух цаг хэзээ бол... Хэрэв бурууг бусдаас хайх нь монголчуудын хорт зуршил. Тиймээс оролцогч талууд харилцан ойлголцон, хамтарч ажиллах учиртай. Шинэчлэлийн салхины зөв чигийг бөмбөг мэт өшиглөсөөр эсрэг урсгал болгох вий дээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан