gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     2
  • Зурхай
     4.04
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 2
Зурхай
 4.04
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 2
Зурхай
 4.04
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эрүүл мэндийн салбарт тулгамдаад буй асуудлаар Н.Энхбаярыг халз мэтгэлцээнд урилаа

Р.Адъяасүрэн
Эрүүл мэнд
2015-11-16
0
Twitter logo
Р.Адъяасүрэн
0
Twitter logo
Эрүүл мэнд
2015-11-16
Эрүүл мэндийн салбарт тулгамдаад буй асуудлаар Н.Энхбаярыг халз мэтгэлцээнд урилаа Баруун гар талаас АНГДХ-ны тэргүүн Т.Хасбаатар, Удирдах зөвлөлийн гишүүн А.Цэнгэлсайхан

Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар Монгол ардын хувьсгалт намын дарга Н.Энхбаярыг эрүүл мэндийн салбарт тулгамдаад буй асуудлын талаар халз мэтгэлцээнд урьж байгаагаа мэдээллээ.

Тэрээр Н.Энхбаярыг арваннэгдүгээр сарын 25-наас өмнө мэтгэлцээний товыг тогтоохыг сануулсан юм.

Мөн аль телевизээр халз мэтгэлцээн хийхээ сонгох эрхийг өгч байна гэдгээ дуулгалаа.

Эрүүл мэнд, спортын яамны сайд болон төрийн нарийн бичгийн дарга хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа бөгөөд энэ салбар удирдлагагүй шахам ажиллаж байна гэдгийг тэрээр мэдээллийнхээ эхэнд хэлсэн юм.

Үргэлжлүүлэн тэрээр “Эрүүл мэндийн салбарыг улс төрийн наймаа болгож болохгүй. “Монгол хүн 2020” хөтөлбөр дунд Эрүүл чийрэг Монгол хүн хөтөлбөр бий. Энэ хөтөлбөрийн хүрээнд томоохон салбарыг авч явах хүч нь эрх баригч намд байх ёстой. Тиймээс энэ салбарыг АН-ын хүн удирдаж, ажил үүргээ ард түмэндээ тайлагнах ёстой гэж үзэж байна. Сүүлийн 2-3 жил МАХН-ын хүмүүс удирдаж авч явж байна. Өнөөдөр эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа, доголдлыг МАХН-тай хариуцлага тооцох ёстой. Гэтэл өнөөдөр хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй байна.

Эрүүл мэндийн салбарын хариуцлагыг ямар шатанд хүргэсэн бэ, хойшид ямар шатанд хүргэсэн талаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг халз мэтгэлцээнд дуудаж байна” гэлээ.

Тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн А.Цэнгэлсайхан,

-Монгол Улсын эрүүл мэндийн салбараар МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нар тоглож, самарч хаяж байна.

Н.Энхбаяр авилгал хээл хахуулийн хэргээр ял авсан, Г.Шийлэгдамба албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шалгагдаж байна. Ийм хүмүүс энэ салбарыг хариуцаж авч явна гэдэг бол ёс зүйгүй асуудал. 2008-2012 онд энэ салбарт хийсэн хөрөнгө оруулалтыг өнгөрсөн гурван жилийн хугацаатай харьцуулаад харах юм бол эрс буурсан гэсэн мэдээллийг ч өгч байлаа.

Хэрэв АН энэ салбарыг хариуцна гэвэл хэн байх вэ гэсэн асуултад “эрүүл мэндийн салбарыг авч явах боловсон хүчин хангалттай бий. Эрүүл мэндийн салбарыг аврах нөөц бололцоо АН-д хангалттай бий” гэсэн хариултыг өгсөн юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан