gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.13
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хүүхэд харах үйлчилгээ ашиг олохоос илүү хүүхдийг хамгаалах зорилготой

Ц.Эрдэнэцэцэг
Нийтлэлчийн булан
2016-01-12
0
Twitter logo

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхэлснээр  хүүхэд харж ашиг, мөнгө олно гэсэн ойлголттой хүмүүс байна.

Тэгвэл энэ үйлчилгээг эрхлээд ашигтай ажиллана гэж хэлэх боломжгүй хэмээн хуулийг хэрэгжүүлэх албаны хүн хэллээ. Улсаас нэг хүүхдэд олгох 116900 төгрөг нь санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд л зориулсан төдий. Өөрөөр хэлбэл дээрх мөнгөний 70 хувийг урсгал зардалд зарцуулах юм. Тиймээс хүүхэд харах хүн тооцоо хийж, хэдэн төгрөгийн ашигтай ажиллахаа гаргаад, боломжийн мөнгө харагдаж байвал энэ үйлчилгээг эрхэлнэ гэж зорих хэрэгтэй гэсэн үг.

Хуулийн гол зорилго нь хүүхэд хараад ашиг олно гэхээс илүү хүүхэд хамгаалах юм. Дээрээс нь хүүхэд харах үйлчилгээ эрхлэхээр шийдсэн бол ашиг олно гэхээс илүүтэй ямар хариуцлага хүлээх вэ гэдгээ маш сайн ойлгож ухамсарлах хэрэгтэйг албаны хүн хэлсэн.

Энэ жилийн хувьд улсын хэмжээнд цэцэрлэгт хамрагдах насныхан буюу 2-6 насны 266 мянган хүүхэд байгаагаас 57 мянга орчим нь цэцэрлэггүй үлдсэн. 57 мянган хүүхдийн 18 хувь нь л хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах боломжтой.

Учир нь энэ жил улсын төсөвт хүүхэд харах үйлчилгээнд зориулж 10.8 тэрбум төгрөг баталсан юм. Хэрвээ цэцэрлэгт явж чадаагүй 57 мянган хүүхдийг бүгдийг нь хамруулна гэвэл  54.4 тэрбум төгрөг шаардлагатай.

Тухайн жилд хэчнээн хүүхдийг энэ үйлчилгээнд хамруулахыг Засгийн газар төсөв хөрөнгөдөө нийцүүлэн  тогтоож, квотыг аймаг, сум, дүүргүүдэд хувиарлана.

Хүүхэд харах үйлчилгээ нэгэнт хэрэгжиж эхэлсэн учир дараах мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Хүүхэд харахаар шийдсэн бол юу мэдэх ёстой вэ?
Хүүхэд харах үйлчилгээ эрхлэхээр шийдсэн бол зохих байгууллагуудаас явуулж буй сургалтад сууна. Сургалт тавхан хоногийн хугацаатай. Сургалтаар хүүхэд хамгааллын, хүүхдийн оролцооны болон, эрүүл, аюулгүй орчны талаар, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах  ойлголт олгоно.

Сургалтад суусны дараа сум, хорооны Засаг даргаар ахалсан баг хүүхэд харах байрыг үзэж шалгана. Стандарт шаардлага хангасан буюу хүүхэд аюулгүй амьдарч, хооллож, тоглох нөхцлийг хангасан байвал сум, дүүргийн албаны хүмүүс, мэргэжлийн хяналтын байгууллага үзэж шалгаад хүүхэд харах бололцоо бүрджээ гэж үзэн зөвшөөрсөн тохиолдолд энэ үйлчилгээг эхлэх учиртай.

Хүүхэд харах үйлчилгээгээр сургуулийн өмнөх боловсрол олгохгүй учир хүүхэд харагч нь заавал цэцэрлэгийн багш мэргэжилтэй байх шаардлагагүй. Хуульд зааснаар бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, бага насны хүүхэдтэй харилцах арга зүй эзэмшсэн, халдварт болон сэтгэцийн өвчингүй, эрүүл, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, 18-65 насны Монгол Улсын иргэн байна.

Хуулийг хэнд зориулсан бэ?
Хүүхдээ асраад ажил хийх боломжгүй байгаа залуу гэр бүл болон орлого багатай гэр бүлийн хүүхдийг хамруулах зорилготой.

Хэдэн настай хүүхдийг харах вэ?
2-6 насны хүүхэд, хэрвээ хөгжлийн бэрхшээлтэй бол нас харгалзахгүй буюу 2-18 хүртэлх насны хүүхдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулна.

Нэг хүн хэдэн хүүхэд харах вэ?
Нэг хүн таван хүүхэд харах эрхтэй. Мөн нэг байранд дээд тал нь 15 хүүхэд байхаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл, 60 мкв талбайтай дөрвөн өрөө бүхий нэг байр байвал нэг өрөөнд 15 хүүхэд гэж тооцоод 60 хүүхэд харж болохгүй гэсэн үг. 

Байрандаа 15 хүүхэд харахаар бол гурван хүүхэд харагчтай байх ёстой.

Хүүхэд харах үйлчилгээнд хэдэн төгрөг зарцуулах вэ?
Энэ жил улсын төсөвт 10.8 тэрбум төгрөг баталсныг эхэнд дурьдсан. Нэг хүүхдэд улсаас  116900 төгрөг зарцуулахаар тооцвол 10500 орчим хүүхэд энэ жил хүүхэд харах үйлчилгээнд явж болно гэсэн үг. 

Эхний ээлжинд батлагдсан төсөвтэй уялдаад улсын хэмжээнд 2000 иргэнийг хүүхэд харах үйлчилгээ эрхлэх тусгай сургалтад хамруулан, гэрчилгээ олгохоор тооцжээ. Сургалтад суух иргэнээс 70-80 мянга орчим төгрөгийн төлбөр авна.

Дашрамд дурдахад сургалтыг энэ долоо хоногт эхэлж, энэ сарын 20 гэхэд дуусгахаар төлөвлөж буй юм.

Хүүхэд харах үйлчилгээ явуулах байр ямар байх вэ?
Хүүхдийн амьдрах хэвийн нөхцөлийг хангасан, бүх төрлийн орон сууц, байшин барилга, өрөө, танхимыг хүүхэд харах үйлчилгээний байрны зориулалтаар ашиглаж болно.

Иргэд өөрийн өмчлөлийн байр, түрээсийн байр, зээлийн байр, гэрт энэү үйлчилгээг эрхэлж болно. Байр нь хүүхэд амрах, тоглох, гар угаах, бие засах газар, гал тогоотой байх ёстой. Стандартаар нэг хүүхдэд 2.5 метр квадрат талбай ногдоно.

Иргэд амьдарч байгаа байрандаа хүүхэд харах үйлчилгээ явуулж болох уу?
Хуульд хүүхэд харах үйлчилгээний байр, гэрийг зөвхөн хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар ашиглана гэж заасан учир иргэд өөрийн өмчлөлийн байрандаа хүүхэд харж байгаа ч өөрсдөө амьдарч болохгүй. Мөн уг байранд хүүхэд харахаас өөр үйлчилгээ явуулахыг хориглоно.

Түрээсийн байр ашиглавал түрээсийн төлбөрийг иргэн өөрөө төлөх үү, улсаас өгөх үү?
Иргэн өөрийн байранд болон түрээсийн байранд хүүхэд харж болно хэмээн хуульчилсан хэдий ч түрээсийн байранд байх бол түрээсийн төлбөрийг улсаас олгохгүй. Тиймэс өндөр үнэтэй түрээсийн байр ашиглахгүй байх нь зүйтэй. 

Түүнчлэн, амьдарч байгаа байраа суллаад хүүхэд харах үйлчилгээ оруулбал төрөөс дэмжлэг олгох уу гэж иргэд ихээр сонирхож байгаа. Тэгвэл хүүхэд харах үйлчилгээ нь бизнесийг дэмжих гэдэг утгаар хэрэгжихгүй учир байраа суллаж хүүхэд харсан ч хөнгөлөлт, төлбөр төр олгохгүй. Нийт зардлын 70 хувь урсгал зардалд явж, 30 хувь өөрт ашиг болж үлдэнэ гэж ойлгоод хүүхэд хамгаалъя, бусдад тусалъя, зүгээр байснаас сард хэдэн төгрөг олъё гэсэн хүмүүс энэ үйлчилгээг эрхлэх хэрэгтэй хэмээн албаны хүн зөвлөлөө.

Гэрт хүүхэд харах бол хүүхдийг эрсдэлд орохоос хэрхэн сэргийлэх вэ?
Гэр хороололд буюу гэрт хүүхэд харах нь орон сууцанд байхаас илүү эрсдэлтэй. Хүүхэд зуух тойроод гүйх, халуун тогоонд түлэгдэх гэх мэтээр эрсдэлтэй нөхцөл үүсэх учир гэрт хүүхэд харах бол үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага, стандартад энэ талаар нарийн заасан байна.

  • Гэр хороололд хүүхэд харах үйлчилгээ явуулбал өөрийн гэрт биш, хашаандаа тусдаа гэр барина. Мөн хоол бэлтгэх гэр тусдаа байна.
  • Цахилгааны утас ил байлгахгүй, далд, шалбархайгүй байлгана.
  • Хурц ирмэгтэй, төмөр, шилэн эдлэл гэрт тавихгүй
  • Халаалтад усан халаалт ашигласан бол ханаа дагуулж далд байлгана. Шалны халаалттай бол цахилгааны утас ил гаргахгүй.
  • Зуухан халаалттай бол зуухны эргэн тойронд хүүхэд ойртохгүй, тусгаарлах хаалт  хамгаалалт хийнэ.

Гадна бие засах газар ашиглах бол хүүхдэд аюулгүй байх болон эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөлийг хангана.

Эцэг эхчүүд хэдэн төгрөг гаргах вэ?
Хүүхэд харах үйлчилгээнд хүүхдээ өгөх ээж, аавууд халааснаасаа мөнгө гаргана. Нэг хүүхдийг харахад дэмжлэг болгон улсаас өгч байгаа 116900 төгрөг дээр хүүхдээ харуулж байгаа эцэг эхчүүдтэй харилцан зөвшилцсөний үндсэн дээр нэмэлт төлбөр авч болохоор журамласан бөгөөд тэр нь нийт хувьсах зардлын 60 хувиас ихгүй байна. Өөрөр хэлбэл эцэг эхчүүд 70 мянга орчим төгрөг гаргана гэсэн үг.

Малчны хотонд хүүхэд харах үйлчилгээ бий юу?
Хүүхэд харах үйлчилгээг манай улсын засаг захиргааны байршлын онцлогт тулгуурлан хуульчилсан учир малчны хотонд ч хүүхэд харах үйлчилгээ эрхлэх боломж нээлттэй. Тухайлбал, өвөлжөөндөө байгаа хот айл 2-6 насны таван хүүхэдтэй бол нэг илүү гэр бариад бэлтгэчихнэ.

Сургалтад хамрагдаж, зөвшөөрөл авсан хүн өглөө очиж хүүхэд харчихаад орой явах гэх мэтээр явуулаар үйлчилгээ үзүүлэхээр хуульчилсан. Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүд малчны хот, хилийн боомтуудад олон бий.

24 цагаар хүүхэд харах уу?
Хуулиар найман цаг үйлчилгээ үзүүлнэ. Ганц хоёр цагаар нэмэлт цагийн мөнгийг эцэг эхтэй тохироод харж болохыг хаагаагүй ч 24 цаг байхыг хориглосон.

Камерийн систем, хяналтыг хэрхэн тавих вэ?
Хүүхэд харах үйлчилгээнд эцэг эхчүүдийн сэтгэлийг хамгийн их зовоож байгаа асуудал бол үр хүүхдийнх нь аюулгүй байдал. Тиймээс энэ үйлчилгээнд эцэг эхийн хяналт хамгийн чухал. Тэр утгаараа эцэг эхийн хяналт 100 хувь байхаар хуульчилсан. Үйлчилгээнд хүүхдээ өгөх эцэг эх хүүхэд харагчтай гэрээ байгуулж, гэрээндээ хүүхдээ хэрхэн хянахаа оруулна. Байранд камерь тавиулмаар байвал эцэг эхчүүд хүүхэд харагчтай ярьж тохироод зардал гаргавал тавих боломж байгаа. Харин хүүхэд харагчид төрөөс өгч байгаа зардлын хэмжээнд бол энэ нь боломжгүй гэж албаныхан хэлэв.

Хүүхдийн ор, дэвсгэр, цагаан хэрэглэл, тоглоом хэн авах вэ?
Өөрийнхөө хүүхдийн ахуйн болон ариун цэврийн хэрэглээ буюу хүүхдэд хэрэг болох ор дэвсгэр, цагаан хэрэглэл, хөтөвч, тоглоом, саван, алчуур, оо, сойз зэрэг бүх хэрэглээг эцэг эхчүүд өөрсдөө бэлтгэж өгөхийг стандартад заажээ.

Хоёр хүртэлх насны хүүхдийг яагаад харахгүй вэ?
Монгол Улсын хуулинд 0-2 насны хүүхдээ эцэг эх өөрөө асрахаар заасан. Энэ насны хүүхдэд эхийн хайр энэрэл гэдэг маш чухал гэдгийг шинжлэх ухаан нотолсон учир хуульд ингэж оруулжээ. Хуулиар 0-2 насныхныг эцэг эхчүүд өөрөө асрах, харах үүрэг хүлээсэн учир энэ насны хүүхдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулахгүй.

Хүүхэд харах үйлчилгээнд юуг хориглох вэ?

Хүүхэд харах үйлчилгээнд хуулиар найман зүйлийг хориглосон.
1. Хүүхдийг хараа хяналтгүй, харах хүнгүй орхихгүй,
2. Хүн амьдарч байгаа орон сууц, гэр, байшинд хүүхэд харах үйлчилгээ зохион байгуулахгүй,
3. Хүүхэд харах байр, гэрт хүүхэд харах үйлчилгээнээс бусад үйлчилгээ, үйл ажиллагаа явуулахгүй,
4. Эмчийн болон эцэг, эхийн зөвшөөрөлгүйгээр хүүхдэд эм бэлдмэл уулгах, тариа тариулахгүй,
5. Хүүхдэд өдөрт 60 минутаас илүү хугацаагаар зурагт үзүүлэх, компьютер, цахим хэрэгслээр тоглуулахгүй,
6. Шашны зан үйл, үйл ажиллагаа явуулахгүй,
7. Байранд зөвшөөрөл авсан этгээдээс өөр гадны хүн нэвтрүүлэхгүй,
8. Хүүхдэд бие махбодийн болон сэтгэл санааны аливаа хүчирхийлэл, дарамт, шахалт үзүүлэх зэрэг шийтгэлийн арга хэрэглэхгүй.

Хүүхэд харах үйлчилгээнд хэн хяналт тавих вэ?
1. Төр /хүүхдийн эрх хамгаалдаг байгууллагууд/
2. Эцэг эх /эцэг эхийн хяналт бүрэн дүүрэн байх боломж нээлттэй/
3. Мэргэжлийн хяналт /хөндлөнгийн хяналт тавина/

Хүүхэд харагч алдаа гаргавал ямар хариуцлага хүлээлгэх вэ?
Хүүхэдтэй ажиллахдаа хариуцлага алдаж, хүүхдийг эрсдэлд учруулбал хүүхэд харагчид тооцох хариуцлага маш өндөр. Өндөр торгууль, баривчлах, хорих ял оногдуулах хуулийн заалттай. Зөрчлийн тухай хууль болон Гэмт хэргийн тухай хуулиар асуудлыг шийднэ.

Ямар хууль журмыг судлах вэ?

Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх болон хүүхдээ харуулахаар шийдсэн бол,

1. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль
2. Хүүхэд харах сургалтын жишиг хөтөлбөр /салбарын сайдын тушаалаар баталсан/
3. Хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулах журам /салбарын сайдын тушаалаар баталсан/
4. Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох журам /Засгийн газрын тогтоол/
5. Хүүхэд харах үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага, стандарт зэрэг таван бичиг баримтыг нэгд нэгэнгүй судалж мэдсэн байна. 

Дээрээс нь хүүхэд харах үйлчилгээний гарын авлагыг судлах шаардлагатай юм байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан