Эрт урьдын цагт нэгэн ажилчин шоргоолж уулын бэлд амь зуун, өдөр хоногийг өнгөрөөдөг байжээ. Ажилласаар хөдөлмөрлөсөөр нэг л мэдэхэд үүрээ барьж, олон жижигхэн хүүхэд шоргоолжтой болжээ.
Одоо л нэг амьдарна даа, зовсны эцэст жаргана шүү дээ гээд уужим амьсгаа автал дээгүүр нь бараан үүл бүрхэв.
Удалгүй хоолой нь хорсож, уушги нь эвгүйтэв. Бүгд л сандран, хэдэн тийш гүйж, хүчтэй аадар бороо орох нь үү дээ гэж үүрэндээ бүгэв.
Гэтэл аадар бороо байтугай салхи ч байсангүй. Эргэн тойрныг саарал бүрхэж, ойр орчим нь сайн харагдахаа болив. Хэдэн хоног өнгөрөхөд шоргоолжнууд гарч ажлаа хийх ч хүсэл төрөлгүй биеэ оторлон гэртээ суув.
Ойгоор зугаалж, өглөөний нарны илчийг мэдэрч, салхины үнэрээр чээжээ дүүргэж чадахаа болив. Шоргоолж нар энэ угаарыг биед нь муу гэдгийг л ихэнхдээ ярьдаг байв. Эмгэнэлтэй нь тэд үүний эсрэг шоргоолж бүр ямар арга хэмжээ авч болох вэ гэдгийг ойлгож, хийхийг хичээдэггүй байлаа. Хамгийн жижигхэн шоргоолж болох Жожо нэг өдөр ханиалгаад их л ядрангуй “Ээжээ чээжин дотор нэг юм загатнаад байх юм” гэсээр хэвтэв.
Удахгүй зүгээр болох байлгүй гэж сэтгэл амар явж байтал нэг л өдөр Жожо шоргоолж бүр хүнд амьсгалан, хоолондоо ч муухан байв. Энэ үед ээж нь Жожо-г нэг л биш байгааг ойлгожээ. Жожо удалгүй тэнхрэх биш улам муудсаар байлаа. Харин эх нь яаж анагаахаа мэдэхгүй байлаа.
Нэг өдөр ээж шоргоолж энэ бүх гай гамшгийн буруутныг хэн болохыг олж мэдэхээр зориглон гарав. Бүрхэг үүл хаанаас гарч байгааг харахын тулд хамгийн өндөр уулан дээр гарч хартал тэрхүү үүл үүрнээс нь гарч байгааг хараад маш их гайхав. Тэрхүү бараан үүл бага багаар нэмэгдэж, улам их газрыг нөмөрч байлаа. Шоргоолж үүр лүүгээ буцан очиж үзтэл өвлийн улиралд даарахгүйн тулд шатаадаг чулуунаас нь тэрхүү бараан үүл бага багаар гарч байгааг анзаарав.
Галыг унтраасан үед чулуунаас бараан үүл гарах нь зогсох болов ч үүр нь дулаанаа алдаж, шоргоолжнууд хөлдөх байв. Шоргоолж бусдадаа хандан, бид энэ бараан үүлийг өөрсдөө үүсгэж байна шүү дээ, хэдүүлээ бараан үүлийг арилгах хэрэгтэй гэхэд бусад нь “Дулаан байхын тулд үүнээс өөр аргагүй. Бид дулаартал хүлээх хэрэгтэй” гэж хариулав.
Ээж шоргоолж энэ бараан үүлийг арилгах ямар нэгэн арга заавал байх ёстой гэдэгт итгэж байв. Энэ байдлаараа үргэлжилбэл бараан үүл Жожо шоргоолжных нь биед улам муугаар нөлөөлөхөөс гадна бусад жижигхэн шоргоолжнуудын биед бага багаар нөлөөлж байгаа гэдгийг ээж шоргоолж мэдэж байв.
Иймээс ээж шоргоолж бараан үүл гаргадаггүй чулууны эрэлд гарахаар шийдэв. Удаан хайсан ч өөр чулуу олдсонгүй. Ээж шоргоолж өнөөх чулууныхаа дэргэд суун, хүүхэд шоргоолжиндоо санаа зовон уйлж суутал, чулуун дээр дуссан нулимс чулууг цэвэрлэж өнгөгүй болгож гэнэ. Ээж шоргоолж чулууг сайтар цэвэрлээд шатааж үзтэл ямар ч бараан үүл чулуунаас нь гарахгүй байлаа.
Яг энэ үед бусад шоргоолж нар ээж шоргоолжны чулууг гайхаж, хаанаас олж ирснийг асуув. Ямар амархан аргаар бараан үүлнээс ангижирч болохыг Ээж шоргоолж бусдадаа зааж өгөв. Үүнээс хойш шоргоолж бүр чулуугаа цэвэрлэж хэвшсэнээр нэг л мэдэхэд бараан үүлийг алга болгосон байв.
Бараан үүлийг ганц шоргоолж арилгаагүй, шоргоолж бүр дор бүрнээ хичээснээр арилгасан гэдэг.
Та ээж шоргоолж уу?
Эсвэл хэн нэг нь ээж шоргоолж шиг үйлдэл хийхийг хүлээсээр суух уу?
Энэхүү нийтлэлийг Хятадын Төв санхүү эдийн засгийн их сургуулийн оюутан БОЛДБААТАРЫН ТЭМҮҮЛЭН бичсэн юм. Тэрээр агаарын бохирдлын эсрэг уралдааны тэргүүн байрын шагналыг энэ нийтлэлээрээ хүртжээ.