Манай сонины өмнөх дугааруудад "Авзага трейд" компани гурван хүний аминд хүрсэн болон, хөдөлмөрийн аюулгүй байдал хангаж ажиллаагүйгээс үүдэн нэг гараа тасдуулсан ажилчин залуугийн ярилцлага нийтлэгдсэн билээ. Харин энэ дугаартаа дээрх компанид хүүхэд, өвгөд хөгшдийнхөө амрах, салхилах талбайгаа луйвардуулсан "Өлзийт-76" СӨХ-ны дарга Г.Сүрэндэлгэрт үүсээд буй зөрчлийн талаар ярилцлага өгсөн юм.
-"Авзага трейд" компани,
"Өлзийт-76" СӨХ-ны хоорондын газрын маргаантай асуудал хэрхэн эхэлсэн
бэ?
-Мөнгө
хэнийг ч дээрэлхдэг том жишээ манай СӨХ-нд тохиолдоод байна. Одоо "Авзага
трейд" компанийн бариад буй барилгын газар бол 50-н мянгатын XIII байр,
хоёрдугаар 40-н мянгатын XI, XII байр, нэгдүгээр 40-н мянгатын 76 дугаар байрны
оршин суугчдын амралт чөлөөт цаг өнгөрөөх талбай байсан юм.
Гэтэл 2005
оны дөрөв дүгээр сард нэг шөнө л тоглоомын талбай эвдэж, хашаа бариад газар
ухаад барилга бариад эхэлсэн. Бид Чингэлтэй дүүргийн III хорооны Засаг дарга
Чимэдцогзолд гомдол гаргаад шалгуултал зөвшөөрөлгүй баригдаж эхэлж байгаа нь
тогтоогдсон. Тэгээд бид тэмцэж эхэлсэн. Гурван шатны шүүхээр явсан. Тэд ч үнэн
зөвийг нь тогтоож манай талд асуудлыг шийдсэн юм. Гурван шатны шүүх барьж
болохгүй барилга гээд шийдчихсэн байхад хуулиас том толгой, эрх мэдэл гэж
байдаг юм байна. Одоо яахаа ч мэдэхгүй байна.
-Гурван шатны шүүх барьж болохгүй
гээд байхад Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газраас арга хэмжээ аваагүй хэрэг
үү?
-Тухайн үед
ШШГЕГ-аас таван залуу ирж манаачийнх нь гэрийг буулгуулж ачуулаад явсан. Хэд хоногийн
дараа ахиад л барилга нь баригдаад эхэлсэн. Эхний 12 давхар барилга нь одоо
баригдаад орчихсон. Хоёр дахь 12 давхар барилгынх нь дөрвөн давхрын карказ
зангидаад явж л байна. Бид нэг ч өдөр зүгээр хараад суугаагүй. Яваад л тэмцээд
байдаг, энэ хүмүүс өдөр шөнөгүй бариад байдаг.
-Энэ асуудлыг хотын удирдлагуудад
мэдэгдсэн үү?
-Тухайн үед
хотын дарга байсан М.Энхболд даргад гомдолоо гаргасан. Гэтэл тоймтой арга
хэмжээ аваагүй. Хотын ерөнхий менежер Г.Мөнхбаярт үүрэг өгөөд Г.Мөнхбаяр хотын дендрологич
Б.Чимидэд үүрэг өгсөн. Одоо хүртэл юу ч өөрчлөгдсөнгүй. Ямар ч арга хэмжээ
авсангүй.
-Таныг "Авзага трейд"
компаниас машин тэрэг авсан учраас энэхүү газрын асуудалд төдийлөн анхаарал
хандуулахгүй байдаг гэж яригдсан энэ талаар та ямар тайлбар хийх вэ ?
-Эгчийг нь
"Авзага трейд"-ээр гурван өрөө байраа засуулсан, хоёр машин авхуулж
унасан, одоо хоёр өрөө байр арван сая төгрөг нэхээд сууж байгаа мэт ярьдаг. Би
гурван хүүхэдтэй. Миний хүүхдүүд бүгдээрээ ажил төрөлтэй хэнээс ч дутахгүй сайхан
амьдардаг. Тэд маань намайг тэжээдэг. Надад тийм буяндаа бузар хийх арчаагүй
бодол байхгүй.
-Та ганцаараа энэ газрын асуудлыг
хөөцөлдөж байгаа юу?
-Манай
СӨХ-ны удирдах зөвлөлийн дарга Л.Баасанжав, Хяналтын зөвлөлийн дарга Ч.Нацагдорж,
Г.Ганхуяг тэгээд миний бие бүгд л тэмцсэн хэнийг маань ч П.Мэндбаяр тоогоогүй.
Одоо хөгшчүүл гараад салхилъя гэхэд суугаад хууч хөөрөх талбайгүй. Тэгээд энэ
тулаас моднууд нь толгой тархин дээрээс унаж алах вий гэсэн айдастай байдаг.
Хүүхдүүд гадаа гараад тоглох газаргүй. Байрны цонхоор дэмий харж чөлөөт цагаа
өнгөрөөдөг байх.
-Танай СӨХ-ноос П.Мэндбаяртай уулзаж
барилга бариулахгүй байх талаар шаардлага тавьсан уу?
-Тавиад бид
яаж дийлэх вэ дээ. Гурван шатны шүүх дийлээгүй хүнийг гурав, дөрвөн хөгшин
дийлнэ гэж юу байхав. П.Мэндбаяр биднийг бүр дэндүү даапаалсан гээд бод доо.
Талбай жижигддэггүй юм. Танай хүүхэд хөгшдийн талбайг супер болгож өгнө"
гэсэн. Гэтэл тэр талбай нь хаа байна аа. Барилга баригдчихсан байгаа биз дээ.
Цагтаа бид улс эх орондоо их зүйл бүтээж явсан. Цаг нь дуусаад ирэхээр хэн ч
тоодоггүй юм байна.
-Одоо 12 давхар
байранд айлууд нь орчихсон уу ?
-Энэ 12 давхар шинэ байранд дандаа томчууд орж байгаа
гэнэ лээ. Миний мэдэхээр Үндэсний Аудитын газрын дарга Л .Жавзмаа байдаг. Ерөнхий
сайд М.Энхболдын аав ээж нь байр захиалсан гэнэ лээ.
-Одоо ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа вэ?
-Манай Өлзийт-76 СӨХ гацаанд ороод байна. Хаданд
хавчуулагдсан халиуны зулзага гэдэг шиг л болчихоод байна. Хэнд ч хэлсэн
хэрэгсэхгүй монгол улсад хууль үйлчилдэг юм уу.
Б.Энхмөнх