Өнөөдөр Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярын өдөр.
Түүх сөхвөл 1921 оны 3-р сарын 18-нд жанжин Д.Сүхбаатарын удирдсан Ардын цэрэг Хиагт хотыг чөлөөлсөн байна.
Монгол ардын нам Зөвлөлт Засгийн газартай хэлэлцээр хийх үед “Хятадын эзэрхийллээс ангижрах тэмцлийг Монголчууд өөрсдийн хүчээр хийх, харин Зөвлөлт улс зэр зэвсэг, санхүүгийн дэмжлэг үзүүлэх”-ээр тохиролцжээ. Ингээд гуравдугаар сарын 6-нд МАН-ын Төв хороо, Цэргийн штабын хамтарсан хурлаас Хиагт хотыг чөлөөлөх шийдвэр гаргасны дараа гуравдугаар сарын 14-нд жанжин Д.Сүхбаатар “байлдааны төлөвлөгөө бэлэн, байлдааны бэлтгэлийг бүрэн хангасан” тухай Нийслэл Хүрээн дэх Ардын түр Засгийн газарт илтгэжээ.
Хиагт хотыг байлдаангүйгээр өгөхийг Хятадын цэргийн командлалд тулган шаардсан боловч хариу өгөөгүй гэдэг. Ийнхүү 17-ны орой жанжин Д.Сүхбаатар, дэд жанжин Л.Сумъяа нарын удирдсан цэргийн ангиуд Алтанбулагаас хөдөлж 18-ны өглөө Хиагт хот руу довтолсон юм.
Үүнээс хойш 97 жилийн турш Монгол цэргийн өдрийг тасралтгүй тэмдэглэсээр байна. Та эр нөхөр, эрхэм хүндтэй аав, түшиг болдог ах, төрснөөс ялгаагүй найз нартаа Цэргийн баярын мэнд хүргээрэй.