gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     7.02
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 32
Зурхай
 7.02
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 7.02
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Б.Оргилболд: Дэлхийд алдартай Cirque Phenix-т тоглоно гэдэг монголчуудын хувьд маш том тэсрэлт

Э.Энхмаа
Соёл урлаг
2019-11-16
206
Twitter logo

Монгол циркийн шилдэг үзүүлбэрүүд болон Монголын үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид дэлхийн хамгийн том амьтангүй “Cirquе Phenix” орчин үеийн циркт “Nomade du cirque de Mongolie” тоглолтоо толилуулахаар Францын нийслэл Парис хот руу арваннэгдүгээр сарын 10-нд эх орноосоо мордлоо. Манай циркийн болон үндэсний урлагийн 40 гаруй уран бүтээлчийн бүрэлдэхүүнтэй Монголын бие даасан хөтөлбөр анх удаа Парис хот дахь Phenix циркт арваннэгдүгээр сарын 23-наас 2020 оны хоёрдугаар сарын 11-нийг хүртэл гурван сарын турш Францын томоохон хотын циркүүдэд тоглолтоо хийнэ. Монголын циркийн урлагийн түүхэнд  тод үсгээр бичигдэх арга хэмжээг Монголын орчин үеийн “Angels” циркийн захирал, найруулагч Батболдын Оргилболд санаачлан ерөнхий найруулагч, зохион байгуулагчаар ажиллаж буй юм.

Б.Оргилболд Монгол циркийн мөнхийн зүтгэлтэн нэрт акробатчин Ёндонгийн Батболдын хүү. Түүний ээж Лодойн Энхцэцэг Францын нийслэл Парис хотод 1983 онд болсон Дэлхийн маргаашийн олон улсын циркчдийн А зэрэглэлийн тэмцээнээс Монголын анхны алтан медаль авч, 19-хөн насандаа Монгол Улсын Гавьяат жүжигчин болсон уран нугараач. Ийм циркчин гэр бүлээс төрсөн хүү сонголтгүйгээр циркчин мэргэжлийг сонгож, Францын Шалоне хот дахь Олон улсын орчин үеийн циркийн урлагийн төв их сургуулийг төгсжээ. Их сургуулиа амжилттай төгссөн түүнд гадаадын алдартай циркүүдээс урилга ирсэн боловч аав, ээжийнхээ дуудлагаар сурсан, мэдсэнээ эх орондоо хэрэгжүүлэхээр эргэн иржээ. Өнөөдөр Монголын циркчид, урлагийн зүтгэлтнүүд Парис хот дахь дэлхийд алдартай “Cirqus Phenix”-т тоглох замыг засаж, санаачлагч, зохион байгуулагчаар ажиллаж буй хүн нь мэдээж Б.Оргилболд. Эх орноо, Монгол циркчдийн уран чадвар, дайчин чанарыг дэлхийд сурталчлах зорилго өвөртөлж яваа залуу уран бүтээлчтэй түүний циркчин хувь заяа, анхны аялан тоглолтынх нь талаар ярилцлаа.

-Циркчин болох нь Таны хувьд сонголт биш бараг тулгалт байсан уу? 
-Намайг циркчин болох гэж аав, ээж тулгаагүй ч надад өөр сонголт байгаагүй ээ. Миний аав дэлхийн рекордыг гурван удаа тогтоосон Ёндонгийн Батболд гэж акробатчин байлаа. Аав минь зургаан жилийн өмнө бурхан болсон. Аав Монгол циркийн нэвтэрхий толь гаргасан. 1998-2002 онд Улсын циркийн дэргэдэх Ардын жүжигчин алиа Ж.Данзангийн нэрэмжит Алиалагчийн студийн захирал багшаар ажилласан. Амьдрал дээр миний аав, ажил дээр миний багш байсан. Алиалагчийн студид 4-5 жил суралцаж 2001 онд наймуулаа төгссөн. Би алиалагч, акробатч, хөтлөгч, жонглёрчин мэргэжлийн үнэмлэхээ 2002 онд авч, циркийн жүжигчин болсон. Тэр жилдээ Францын Шалоне хот дахь Олон улсын орчин үеийн циркийн урлагийн төв их сургуулийн оюутан болсон. Ингээд 18 настайдаа францаар А ч үгүй тэр оронд хөл тавьсан. Үүнээс өмнөх юм яривал миний ээж Францын нийслэл Парис хотод 1983 онд болсон Дэлхийн маргаашийн олон улсын циркчдийн А зэрэглэлийн тэмцээнээс Монголын анхны алтан медаль авч, 19-хөн насандаа Монгол Улсын Гавьяат жүжигчин болсон уран нугараач. Энэ тэмцээний дараа ээж Францын Грус циркт уригдаад буцаж явахдаа ээж жирэмсэн, би гэдсэнд  нь таван сар хүртлээ нугарсан. Үүнээс хойш би 18 жилийн дараа Францын урлагийн сургуульд сурахаар Монголоос анхны оюутан болж, найзынхаа хамт очсон.

-Дэлхийд алдартай урлагийн их сургуульд элсэхэд аав, ээжийн тань нөлөө байв уу?
-Байлгүй яах вэ. Ер нь азтай юм болсон л доо. Аав алиалагчийн студийн захирал багш байхдаа Францын Шалоне хот дахь Олон улсын орчин үеийн циркийн урлагийн төв их сургуулийн захирал Бернард Туринтай танилцсан. Тэр хүн “Би тэтгэвэрт гарахаасаа өмнө Монголд очиж үзмээр байна. Хятад руу ажлаар яваад буцахдаа онгоцноос харахад жижигхэн цагаан юмнууд харагдсан. Энэ юу вэ? гээд судлаад үзсэн монгол гэр байсан. Нүүдэлчин  амьдрал надад таалагдсан учир монгол гэрт хононо гэж бодож явсан” гэж аавд хэлсэн. Тэр үед аавтай танилцсан. Аав “Манай Алиалагчийн студийн жүжигчид мэргэжлийнхээ үнэмлэхийг 2002 оны зургаадугаар сард авна” гэхэд нь би тэр үед Монголд очъё. Танай төгсөгчдийг шалгая, эрх мэдлээ ашиглаад танай төгсөгчдөөс хоёр оюутанд сурах боломж өгье” гэсэн. Өөрөө ирсэн, шалгаж авсан. Акробатчин Ц.Баярбат бид хоёр Монголоос анх удаа Францын Шалоне хот дахь дэлхийд алдартай урлагийн их сургуулийн оюутан болов оо.

-Шинэ оюутнуудад урлагийн их сургууль нь ямар санагдав?  
-Дэлхийн өнцөг булан бүрээс уран бүтээлчид өөрсдийнхөө бичлэг, DVD-г илгээж тэдэн дундаас шалгаруулна. Дээр нь сургуульдаа ирэхэд хөгжмийн суурь мэдлэгтэй, жүжигчний уран чадвар, тайзны яриа гэх мэтээр бүх талаас нь шалгаж, өндөр шалгуураар оюутнаа элсүүлдэг өрсөлдөөн ихтэй сургууль байсан. Сургуулийнхаа ном журмаар шалгалт авбал бид хоёр тэнцэхгүй байсан юм билээ. Алиалагч хүн жонглёрддог, акробат эргэдэг, дуулдаг бүжиглэдэг, бараг нугарахаас бусад циркийн бүх төрөл жанрыг хийх чадвартай, хувирамтгай байх ёстой. Алиалагчийн студид таван жил сурсан бид хоёр өөрсдийгөө ихэд бодож явсан, очоод андуурснаа ойлгосон л доо.  

Дөрвөн сар тутамд шалгалт авна, анх ангидаа 23-24-үүлээ байсан, дөрвөн жил сураад наймуулаа төгссөн. Хоёр монгол, нэг финлянд, таван франц оюутан төгссөн. Ангийнхнаа бодвол би 30 гаруй орны циркт тоглож үзсэн, өөрийгөө нэлээн гайгүй хүн гэж бодож явсан чинь Францад очоод үнэхээр даруу болсон. Францад улс улсаас шалгарсан шилдэг  оюутнууд нэг нэгнээсээ их суралцдаг, тусархуу, атаа жөтөө гэж байхгүй. Франц орон миний шинэ ертөнцийг нээсэн.

АМ БАРЬДАГГҮЙ, ОРЛОН ТОГЛОГЧГҮЙ БАЙДГААРАА ЦИРКИЙН УРЛАГ ОНЦГОЙ

-Францын урлагийн их сургуулийн хичээл тийм хүнд байв уу?
-Үнэндээ сургалт сайтай, оюутнуудыг маш их шахдаг. Сургалтын төлбөр авдаггүй учир маш чанга, оюутнууд ч их хичээнэ. Амжилттай суралцвал стипенд  өгнө, миний үед сард 305 евро авдаг байлаа. Бид хоёр давуу эрхтэй урилгаар очсон учир эхэндээ хэл мэдэхгүйгээс эхлээд хэцүүдсээн. Сургуулийн захирал багш бид хоёрт амьдрах тусгай вагончиг, тус бүрт дугуй авч өгсөн. Байр цахилгааны төлбөр төлөхгүй, үнэндээ даварсан оюутнууд байлаа. Хичээл маш шахуу хуваарьтай, долоо хоног бүхэнд циркийн үндсэн бэлтгэлийг хийхээс гадна найруулах ухаан, хөгжмийн найруулга, хөгжим гэрлийг яаж асаах вэ, гэрэл зураг хэрхэн авах гэх мэт мэргэжлийн хичээлүүдийг алдартай уран бүтээлчид  заадаг. Эхэндээ франц хэл сураагүй учир юу зааж байгааг ойлгохгүй, ангийнхнаа харж л дуурайна. “Захирлын арын хаалгаар ирсэн хоёр оюутныг буцаа” гээд бид хоёрт зарим багш дургүй, боож хаах маягтай. Бид хоёр ч ямар төрөл жанр сонгохоо мэдэхгүй хэцүү байдалтай. Тэгсэн нэг сайхан сэтгэлтэй багш би энэ хоёртой ажиллая, юм гарах нь уу харъя гэсэн. Дөрвөн сар тутмын шалгалтдаа ч тэнцэж гайгүй явсаар, ангийн 24 хүүхдээс найман оюутны дунд үлдэж, дөрвөн жил сурч сургуулиа төгссөн дөө.

Алиалагч хүн жонглёрддог, акробат эргэдэг, дуулдаг бүжиглэдэг, бараг нугарахаас бусад циркийн бүх төрөл жанрыг хийх чадвартай, хувирамтгай байх ёстой.

-Сургуулиа төгсөөд гадаадын циркүүдэд мэргэжлээрээ ажиллах боломж Танд байсан уу? 
-Байлгүй яах вэ. Оюутан байхдаа тоглолтоо өөрсдөө найруулдаг байлаа. Бид морьтой, майхан цирктэй нүүдэлчин ахуйг харуулсан тоглолт найруулсан. Төгсөлтийнхөө шалгалт дээр наймуулхнаа нэг цаг 30 минутын зогсолтгүй бүтэн амьд хөгжимтэй тоглолт хийсэн. Нэг нэгээрээ гоцлоход бусад нь ард нь хөгжимдөөд, бүжиглээд өгнө. Би морин дээр акробат /жокей/ хийдэг, хөөмий хархираа хийнэ. Миний үндсэн үзүүлбэр бол 60 кг жинтэй Ц.Баярбатыг агаарт шидэж хөл, гар, хүзүү, толгойн дээрээ авдаг акробат, хөлөөр шидэгч номер манай тоглолтын хамгийн сүүлийн үзүүлбэр болж байлаа. Тэгж тоглосоор танигдаж, сургуулиа ч амжилттай төгссөн. Төгсөх үед дэлхийн том том циркүүд сайн цалинтай гэрээ хийх санал тавьсан. Гэтэл аав, ээж хоёр “Ирж юу сурснаа үзүүл гэж бид хоёрыг Туркт дуудсан. Аав, ээж хоёр 2005 онд Турк руу гарч, тэндээ шавь нартайгаа уран бүтээлээ тоглож байлаа. Туркт ажиллаж байхад нь 2006 онд Монголд Улсын цирк хувьчлагдсан.

-Монголд циркийн урлагийг ойлгон дэмжих тал дээр учир дутагдалтай байгаа нь үнэндээ мэргэжлийн бус хүн ч хэлээд өгнө дөө?
-Би 2006 онд сургуулиа төгсөөд Монголдоо очиж, шинэ шинэ бүтээл хийнэ гэсэн бөөн мөрөөдөл тээсэн хүн ирсэн. Нүд тодорхой хэмжээнд нээгдсэн, өөртөө итгэлтэй баяр хөөртэй ирсэн чинь цирк хувьчлагдсан, циркийн урлаг үнэ цэнээ алдсан. Засаг төр нь ч урлаг соёлд анхаарал тавьдаггүй, тэр дотроо циркийн урлагийг бүр тоохгүй. Тийм байхад нийгэмд хэн ч биш юм шиг бодогддог юм билээ. Тэгж явтал 2008 бол ХААН банкны дэмжлэгээр ХААН банкны дэргэдэх театрт бэлтгэл сургуулилтаа хийдэг талбайтай ч боллоо. Урам зориг нэмэгдэж, уран бүтээлүүд ч эхнээсээ гарлаа. Үүний ачаар мэргэжлийн олон жүжигчид төрүүлж, манай уран бүтээлчид хоолондоо хүрч байсан. Манай циркээс төрсөн уран бүтээлчид дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж байна. Бэлтгэл сургуулилалт хийх заалаар 11 жилийн турш үнэ төлбөргүй хангасаар байгаа нь асар том ивээл, дэмжлэг юм. Бид 2016 онд Монголд циркийн урлаг байгуулагдсаны 75 жилийн ойгоо тэмдэглэлээ. Ойн тоглолтынхоо ерөнхий найруулагчаар ажиллалаа. “Хадгаа” циркийн Хатанбаатар ахтай хамтарч Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болсон майхан циркийн тоглолтод манай үе үеийн бүх циркчдийг хамруулан оролцуулж 75 жилийн ойгоо хамтдаа халуун дулаан уур амьсгалд баяр хөөртэй тэмдэглэн өнгөрүүллээ.

-Циркийн урлагийн орчин үеийн чиг хандлага хэрхэн хөгжиж байна вэ?
-Цирк, театр, бүжиг хөгжмийг хослуулан найруулж, тайзны хэлбэрт нийцүүлэн тавьдаг нь орчин үеийн циркийн урлагийн нэг онцлог. Миний хувьд бага байхаасаа ээж, аавыгаа дагаж 30 гаруй орноор явсан, уламжлалт буюу орос школын тоглолтыг сайн мэдэх болсон. Дараа нь Францад очиход орчин үеийн циркийн тэс өөр ертөнц угтсан.
-Циркийн урлагийн уламжлал, шинэчлэлийн аль алиныг мэдэх учир Танд давуу тал их байжээ? 
-Тийм шүү. Зөвхөн орчин үеийн хэлбэрээр сурсан хүн амьтантай циркээр яадаг юм гэх мэтээр үндэсний хэв маягийг ойлгодоггүй. Үндэсний урлагаар явсан нь орчин үеийн циркээ үгүйсгэх маягтай байдаг. Би болохоор аль алинд нь ажилласан учир давуу талуудыг нь мэднэ. Засаг төр нь ч урлаг соёлд анхаарал тавьдаггүй, тэр дотроо циркийн урлагийг бүр тоохгүй. Тийм байхад нийгэмд хэн ч биш юм шиг бодогддог юм билээ.

Засаг төр нь ч урлаг соёлд анхаарал тавьдаггүй, тэр дотроо циркийн урлагийг бүр тоохгүй. Тийм байхад нийгэмд хэн ч биш юм шиг бодогддог юм билээ.

-Циркийн урлагийн үнэ цэнэ нь юундаа байдаг вэ?
-Циркийн урлаг орлон тоглогчгүй, ам баригчгүйгээрээ гайхамшиг байдаг. Тайзны ард яаж ч өвдөж байсан гарахаас өөр аргагүй. Хөшигний ард уйлаад, үзэгчдийнхээ өмнө инээгээд гарч ирдэг тийм л урлаг.  

-Та одоо тайзан дээр гарч циркийн үзүүлбэрүүдээ хийж байна уу?
-Би “Angels” циркээ удирдаж байгаа учир тайзан дээр гарахаа болиод 5-6 жил боллоо. Театрынхаа найруулагчийн ажлыг дагнаж, гадаад харилцаа, урын сангаа баяжуулах, менежерийн гэх мэт арын албаны бүхий л ажлыг амжуулах гээд завгүй явдаг болсон.

    -Та Францын Phenix цирктэй хэрхэн холбогдсон бэ?
    -Францын Соёлын төв гэж 1000 гаруй салбартай, дэлхийн 200 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг байгууллага бий. Монгол дахь Францын Соёлын яамнаас “Францын Соёлын төв амьд тоглолтын хөтөлбөртэй театр, уран бүтээлчдийг дэлхийн орон орноос шалгаруулж байна. Танайх энд анкетаа өгөхгүй юү гэж Францын Элчин өнгөрсөн жил надад санал тавьсан. Дэмжих, эсэхийг бид шийдэхгүй ч чи оролцоод үз гэсэн. Тэгсэн дэлхийн 200 гаруй орноос 23 орон шалгарсны нэг нь Азиас ганцхан Монгол шалгарсан. Ингээд Франц руу очиж, 14 хоногийн турш орчин үеийн театр, цирк, бүхий л урлагийн төлөөлөл болсон байгууллагатай уулзалт хийхээр миний уулзалтуудын хуваарийг гаргасан байсан. Энэ бол менежментийн түвшинд ажиллаж буй миний хувьд гайхамшигтай завшаан байлаа.

    Би төгссөн сургуульдаа хүртэл зочны хувиар очсон. Сурсан мэдсэнээ эх орныхоо циркийн урлагт зориулж байна гэж сургуулиасаа бараг хөөгдөх гэж байсан намайг манай багш нар маань маш хүндэтгэлтэй угтаж авсанд их баярласан шүү. Ингэж явахдаа “Сirquе Phenix” буюу энэ цаг үеийн дэлхийн хамгийн том орчин үеийн циркийн захирал Алайн Пашеритай уулзаж санаа бодлоо ярилаа. Энэ хүн Cirque Phenix-ийг үүсгэн байгуулагч, найруулагч, Дэлхийн маргаашийн олон улсын циркчдийн А зэрэглэлийн тэмцээний Ерөнхийлөгч, 70 гаруй настай мундаг хүн бий.

    -Тэгвэл Таны ээж Алайн Пашеригийн удирддаг Маргаашийн циркээс алтан медаль авч байсан шүү дээ?
    -Тийм ээ, 1983 оны тэмцээнд нь ээж оролцож Монголын анхны алтан медалийг авчирсан. Алайн Баше ерөнхийлөгчтэй энэ тухай ярилаа, ээж минь одоо ч нугарсаар байгаа гэж хэллээ. Тэгсэн “2019 онд Маргаашийн циркийн 40 жилийн ой тохионо. Оргио, энэ арга хэмжээнд чи ээжийгээ оролцуулж чадах уу? Энэ фестивальд 36 жилийн дараа дахин оролцсон уран бүтээлч нэг ч байхгүй. 36 жилийн дараа Маргаашийн циркийн тайзнаа дахин гарна гэдэг гайхамшиг, энэ маш чухал шүү” гэж надаас аминчлан хүсэхэд нь сайхан санагдсан.

    Ээж минь 19 настайдаа алтан медаль авч байсан Маргаашийн циркийн тайзан дээрээ 36 жилийн дараа дахин нугарсан.

    Би ч “Ээжээсээ асууя, оруулах талаас нь хэлнэ” гэлээ. Ээж ч оролцсон, 19-хөн настайдаа алтан медаль авч байсан тайзан дээрээ 36 жилийн дараа 57 настайдаа дахин нугарсан. Ийм уран бүтээлч дэлхийд байхгүй. Бид ч, фестивалийн Ерөнхийлөгч ч, танхим дүүрэн бүх үзэгч ээжид минь баяр хүргэж, хүндэтгэл үзүүлсэн. “57 настай хүн зумник зуугаад ийм хэмжээний нугаралт хийнэ гэдэг уран нугаралтын түүхэн дэх агуу амжилт. Монголын уран нугаралт дэлхийд брэнд юм гэдгийг бид дэлхийд харууллаа. Үүгээр дамжин фестивалийн нэр хүнд ч өснө” гэж Алайн Пашери ерөнхийлөгч ээжийг минь үнэлсэн шүү. Ээж нугарахад ард нь хөөмийлж, миний эхнэр мэргэжлийн морин хуурч Нагиса Н.Жанцанноров гуайн “Сэтгэлд шингэсэн говь”-ийг хуурдсан.

    -Та циркчин мэргэжлийн ажлаа эрт орхижээ. Харамсдаг уу?
    -Одоо энэ салбараа хөгжүүлэхийн төлөө, эх орноо гадаадад сурталчлахын төлөө ажиллаж байгаа минь миний циркийн урлагт оруулж буй хувь нэмэр гэж боддог. Надад мэргэжлийнхээ карьерийг хөөгөөд гаднын том театруудад гэрээгээр ажиллаж, өндөр цалин хангамж аваад явах боломж байсан уу? гэвэл байсан. Гэхдээ энэ нь миний хүсэл биш. Харин миний нэг мөрөөдөл байсан. Францад их сургуулиа төгсөөд, найз Ц.Баярбаттайгаа акробатын хөлөөр шидэх номерийг дээд хэмжээнд нь хийсэн. 2006, 2007 онд энэ тэмцээнд оролцох урилга ирэхэд Туркт тоглолттой явж таарсан. Тэр үед аав, ээж “Та хоёр залуу байна. Илүү сайжруулаад оролцох боломж олдоно” гэхэд нь больсон. Дараа нь хөлөө бэртсэн үе таарсан учир оролцож чадаагүй. Тэрэндээ жаахан харамсдаг байлаа. Тэгсэн 2019 онд хэдийгээр циркчиний хувиар оролцоогүй ч ээжийнхээ ард суугаад морин хуурдаж, хөөмийлж дүрээ үлдээнэ гэдэг миний хувьд энэ тэмцээнд оролцсоноос ялгаагүй болсон. Олон улсын циркийн ерөнхийлөгч нь гарч ирж, ээжид алтан медалийг нь дахин зүүж өгсөн.

    CIRQUE PHENIX ЦИРКТ МОНГОЛЧУУД ТОГЛОСНООРОО ЭХ ОРНОО СУРТАЛЧИЛНА

    -Олон улсын циркийн фестивальд ээжийгээ оролцуулчихлаа. Одоо дараагийн саналаа тавьсан уу?
    -Алайн Пашери захиралтай уулзахад тэр хүн надад ямар ч санал тавиагүй, зүгээр л сонссон. Үнэндээ аав, ээж бид гурвын олон жилийн мөрөөдөл, судалгаа байсан. Би бүх зүйлээ ярилаа. “Та цирктээ Куба, Африк, Хятадыг авчирсан. 10 жилийн хугацаанд Хятадын таван хөтөлбөрийг гаргалаа. Яагаад Монголыг оруулж болохгүй гэж. Танд том зах зээл, том цирк,  нэр алдар, үзэгчид нь байна. Надад санаа нь байна” гэлээ. Чи юу санал болгох юм гэж байна. Бид гурван саяулаа ч гэсэн дэлхийн А зэрэглэлийн циркийн олон улсын тэмцээнүүдэд манайхан акробат, уран нугаралтын төрлүүдээр дандаа алт, мөнгөн медаль авч байна. Манайд сайн уран бүтээлчид зөндөө байна гэсэн чинь “Гоё санаа байна, Оргио. Энэ жил би Хятадын циркийн Сармагчны хаан номерийг тоглуулсан. Дараа жил дахин Азиас тоглолт авчирвал үзэгчид тоохгүй ээ. Та нар адилхан соёлтой ард түмэн биз дээ” гэсэн.

    “Үгүй ээ, та буруу ойлгож байна.  Монгол түүх соёл, хөгжим хувцаснаасаа эхлээд тэс өөр” гээд бас баахан ухууллаа. Монголын нүүдэлчний соёл, язгуур урлагийг харуулсан циркийн тоглолтыг Францад тоглуулмаар байна гэлээ. Би төслөө бичээд, бүх номеруудаа тан руу явуулъя. Та үзээд, санаагаа хэлбэл таны хүслийн дагуу бэлдье гэлээ. Ярьснаар бичлэгүүдээ явуулсан, бичлэгүүдийг үзэнгүүтээ “Дараагийн долоо хоногт Парист ирээч, нислэгийн зардлыг чинь даая” гэсэн. Алайн Баше захирал бичлэгүүд дундаас энэ энэ үзүүлбэрийг авъя, энийг ингэж сайжруул гэх мэтээр ярилцаад бүх номерыг тэр хүн өөрөө сонгосон.

    Бидний анхны аялан тоглолтын гараа циркийн урлагийн хамгийн том тайзнаас эхэлж байгаад баяртай байна. 

    Бас нэг онцлог нь тэр хүн “Cirque Phenix”-т тавих номеруудыг жүжигчин тус бүрээр нь харж, маш нарийн сонгон шалгаруулж авдаг. Харин энэ жил манай циркийн ой болж байна, би маш завгүй байаа. “Би танай оронд очилгүй, чамд итгэж болно гэж бодож байна. Чи Шалоны циркийн сургуульд төгссөн нь мэдэгдэж байна. Чиний зүрх сэтгэлээс гарч байгаа зүйлд Франц гэсэн нэг юм байна. Чиний бодол миний бодолтой маш сайн нэгдэж байна. Чамд итгэж болох уу?” гэсэн. Энэ бол нөгөө талаас маш том эрсдэл. Бидний хувьд маш том хариуцлага юм. Энэ гэрээг бүтээхийн тулд Парис руу таван удаа очсон юм байна.

    -Та бүхэн дэлхийн тайзан дээр ямар уран бүтээлүүдийг тоглох гэж байна вэ?
    -Үндэсний урлаг, орчин үеийн циркийн тоглолтуудаар дамжуулан Монголын нүүдэлчин уламжлалаа харуулах зохиомжтой цирк, бүжиг, театр урлагийн бүрэн хэмжээний бүтээл тавина. Энэ бол монголчуудын хувьд маш том нээлт, тэсрэлт. Үүнийг дагаад Монгол руу явах, монгол гэрт хоноё гэх мэтээр жуулчдыг татна. Цаашлаад Монголын циркийн нэр хүнд өснө. Жүжигчдийн рейтинг өснө. Төр засаг ухаантай бол циркийн урлагийн үнэ цэнийг ойлгоно.  Манай багт “Хадгаа” циркийн 10 уран бүтээлч, Үндэсний урлагийн их театрын найман бүжигчин, хоёр хөгжимчин, ХААН банкны дэргэдэх “Angels” орчин үеийн циркийн 20 гаруй уран бүтээлч оролцоно. Мөн “Авьяаслаг монголчууд” шоуны шилдэг оролцогч Цэнгүүн оролцоно. Дэлхийд хамгийн алдартай Phenix циркт монголчууд тоглосноороо эх орноо сурталчилна.

    -Таны хувьд аав, ээжтэйгээ багаасаа аялан тоглолтоор явсан хүн. Энэ зовлон жаргалыг хамгийн их мэдэрсэн хүн байх?   
    -Тийм ээ, таван настайдаа анх Швейцарь, Австрийн тайзанд тэмээн дээр тоглож байснаас хойш циркээс холдоогүй. Циркийн урлагаас холдож ч чадахгүй. Цирк бол өнөөдөртөө ашгийн бус байгууллага. Бид олсон хэдийгээ эргүүлээд уран бүтээлдээ зарцуулаад л явдаг. Техник хэрэгсэл, хувцас хунар гээд уран бүтээл багагүй өртгөөр босдог.   

    -Францад циркийн чиглэлээр боловсрол эзэмшсэн хүн хамт төгссөн Ц.Баярбат та хоёроос өөр байгаа болов уу?
    -Байхгүй. Би СУИС-д урилгаар багшилсан. Тэгээд харахад нөгөө л аав, ээжийн үед зааж байсан сургалтын арга барил хэвээрээ байна. Тийм хуучин арга барилаар өнөөдрийн хүүхдүүдэд заагаад бүтэхгүй дээ. Хүүхдүүд Youtube рүү ороод дэлхийд өнөөдөр юу болж байгааг үзэж байна. Тэр хэмжээнийх нь юмыг зааж өгөх хэрэгтэй байна. Би ахмад багш нарыг шүүмжлээгүй, тэд хийдгээ хийсэн, заадгаа заасан. Одоо тэдний залгамж халаа болсон шинэ боловсон хүчнүүдийг гадаад руу явуулж сургамаар санагддаг. Би Франц Монголын орчин үеийн урлагийг холбон тодорхой хэмжээнд ажиллаж байгаагийн хувьд театр, бүжиг, цирктэй нь холбоод өгье.

    Францад ийм сайхан сургууль төгсөж ирсэн мэдлэгээ зөвхөн өөртөө хадгалаад явах биш бусадтайгаа хуваалцъя гэж боддог. Ээж, аав, өвөө, эмээ минь бусдыг үргэлж өөрөөсөө дээр гэж үз, даруу бай гэж захидаг байсан. Зөвхөн найруулах биш, бурхан надад олон авьяас заяасан. Дуулах, хуурдах, шүлэг унших, хөтлөх гэх мэтээр хийхгүй юм байхгүй ч хүн биеэ тэгж олон хувааж чаддаггүй юм байна.

    -Энэ уран бүтээлчдийн зардал хаанаас гарч байгаа вэ?
    -Бэлтгэл сургуулилт, тоглолтын хувцас хэрэглэлээ бид өөрсдөө хариуцна. Харин бидний хоёр талын замын зардал, очоод байрлах зочид буудал, өглөөний цайг Францын тал хариуцаж байгаа. Бид нар өдөр, оройн хоолоо хийх тогоочтой явж байна. Монголын мастер тогоочдын холбооны шилдэг тогооч хамт явна. Уран бүтээлчдээ эрч хүчтэй, баяр хөөртэй байлгахын тулд багтаа тогооч авч явъя гэсэн санал оруулсныг Францын тал зөвшөөрсөн. Бидний анхны аялан тоглолтын гараа циркийн урлагийн хамгийн том тайзнаас эхэлж байгаад баяртай байна. Одоо Францын алдартай циркт тоглохоор явж байгаа манай уран бүтээлчид ч маш их хөгжинэ. Араасаа төрөх залуу авьяастнуудын замыг засаж өгнө гэж боддог. Цаашлаад энэ аялан тоглолт том амжилтуудыг дагуулна гэж найдаж байна. Бид Парис хотдоо гурван сарын турш суурин байрлаж, цаашаа том том хотуудын театрууд руу нүүгээд тоглоод явна. Майхан цирк маань Паристаа үлдэнэ, тэнд 41 дэх удаагийн Маргаашийн циркчдийн фестиваль 2020 оны нэг, хоёрдугаар сард тав хоног үргэлжилнэ.
    -Та бүхний аялан тоглолтод амжилт хүсье.
    -Баярлалаа.

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан