-Томилолтын тэмдэглэл-
Бүгд Найрамдах Энэтхэг улс /БНЭУ/-д төрийн айлчлал хийсэн Ерөнхийлөгч Х.Баттулга Энэтхэгийн нийслэл Делид энэ сарын 21-нд анхлан буусан юм. Тэрээр Энэтхэгийн Ерөнхийлөгч Рам Натх Ковинд, Ерөнхий сайд Нарендра Модитой уулзсан. Мөн тус улсын Дэд Ерөнхийлөгч Венкая Найду Ерөнхийлөгчид бараалхсан юм.
Дараа нь айлчлалын баг бид Энэтхэгийн Бихар, Карнатака мужийг зорив. Алба амины ажлаар Энэтхэгийг зорьсон монгол хүн бүрийн очих ёстой газар нь Бихар муж дахь Бодь Гаяа юм. Гаяа дүүрэгт оршдог тул ийн нэрлэсэн байна.
Харин Монголчууд энэ газрыг эртнээс Очирт суурин хэмээн нэрийдэж иржээ. Замбуутивийн хүйс гэх нь ч бий. Энд Бурхан багш гэгээрлийн хутгийг олсон аж. Тэрээр төгс гэгээрэлд хүрснээс хойш анхдугаар номын хүрдийг эргүүлэх хүртэл 49 хоног бясалгалд оршсон орон юм.
Иймд Их Бодь буюу Маха боди суваргыг босгон, дотор нь Бурхан багшийн гэгээн дүрийг залжээ. Бурхан багш нирваан дүр үзүүлснээс хойш 100 жилийн дараа бүтээсэн шүтээн дүрийг түүнийг нүдээр үзсэн хүний дүрслэлд тулгуурлан бүтээжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга, Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц нарт зориулан хийдэд гаднын мөргөлчдийг оруулаагүй, цагдаа нар хамгаалалтад гарсан байв. Суваргын дотор зай талбай багатай, их давчуу тул мөргөлчид нэг эгнээ болж жагсан ороод, бурхан багшийн дүрийн өмнө идээ будаагаа өргөөд, гарахдаа мөн л нэг эгнээнд орж, шахалдан гарцгаасан юм.

Бурхан багшийн зургаан жил хатуужил, даяан хийсэн газар мөн Бодь Гаяад бий. Их бодь суваргын ард байх Бодь модны дор Бурхан багш заларч, төгс гэгээрлийн хутгийг олсон гэдэг. Иймд Бодь модны үндэснээс энэ модыг дахин ургуулжээ. Ашок хаан энэ модыг түүхэнд тэмдэглэн үлдээхийн тулд Их Бодь суваргыг МЭӨ 260 онд байгуулж, дэргэд нь алдарт баганын бичгээ босгосон түүхтэй гэнэ. Энэ суварга дэлхийн 510 сая Буддистуудын хамгийн дагшин, дөрвөн их мөргөлийн нэг юм.