Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, СГЗ, Гавж Д.Чойжамцын мэндчилгээ дэвшүүлснийг хүргэж байна.
Монголын ард түмэн сүсэгтэн олондоо арван долдугаар жарны гал бичин жилийн мэнд дэвшүүлье.
Энэ жил нялхас балчир, өвгөд хөгшиддөө анхаарал халамж тавьж, хоорондоо эв эетэй байхыг анхаарууштай.
Монголын уламжлалт баярын нэг цагаан сараараа монголчууд аав ээж, өтгөс буурал, төрөл төрөгсөдтэйгээ учран золгож энх мэнд, элбэг сайхны бэлэг ерөөлийг бүрдүүлдэг учиртай. Хуучин он хангиран одож, шинэ оноо угтан золгож байгаа нь нэг цаг хугацаанаас огт өөр цаг хугацаанд шилжиж байгаа зүйл бус энэ бөгөөс цаг хугацааны үргэлжлэл мөн болой. Гэвч жил бүрийн өөрийн онцлог ялгаа шинж байдал гэж бий. Энэ жил нялхас балчир, өвгөд хөгшиддөө анхаарал халамж тавьж, хоорондоо эв эетэй байхыг анхаарууштай.
Бурханы шашны үйлийн үрийн сургаалаар хувь хүний болон нийтийн үйлийн үр гэж байдаг. Иймээс нийт олны эдэлж амсах жаргал зовлон ба хувь хүний эдэлж амсах жаргал зовлон хоорондоо харилцан адилгүй бөгөөд үр дагавар нь хүнд хөнгөн гардаг болно. Иймд хувь хүн, нийт олноороо амгалан жаргалтай амьдарлын шалтгаан болсон бусдад болон эх орондоо тустай буянт сайн үйлийг эрхэмлэн үйлдвээс зохилтой.
Элдэв зовлон бэрхшээл гай гамшиг нь огтын санамсаргүй гэв гэнэтийн зүйл бус, харин хүн төрөлхтөний нэг нэгэндээ болон бусдад хайхрамжгүй хандсан, алс хэтээ тооцоолон бодоогүйн үр дагавар мөн. Ялангуяа монголчууд бидэнд өдрөөс өдөрт нэг нэгнээ хүндэтгэх, байгаль дэлхийтэйгээ зүй зохистой харьцах, эвсэн хамтарч эх орныхоо төлөө хөдөлмөрлөх нь чухал болж байгаа нь улам бүр илт мэдэгдэж байна.
Хонин жилийн сүүл, бичин жилээ угтаад монгол оронд хатуухан өвөл болж малчин түмэнд маань ихээхэн бэрхшээл тулгарч байгаа билээ. Иймд нэг нэгэндээ харамгүй, өгөөмөр сайхан сэтгэлийн үүднээс хандсан тус дэмжлэг чухлын дээр нэгэнт тулгарсан бэрхшээлийг даван туулах сэтгэлийн хат тэвчээр хэрэгтэй гэдгийг онцлон анхааруулъя.
Бурханы шашинтан бидний хувьд шашин соёлын шавхагдашгүй олон талт өв сан, мэдлэг ухаан, ёс заншлаа сэргээх, хадгалах, өвлүүлэхийн төлөө өөрсдийн боломж бололцооны хэр хэмжээгээр чармайн ажиллаж ирлээ. Манай монголын ард түмний уламжлалт шашин соёл, ёс заншил, эх орноо гэсэн ухамсар ч улам бүр сэргэж байгаа нь бахархууштай. Монголын цагаан сараа өвөг дээдсийнхээ өвлүүлж ирсэн үнэт ёс заншил өв уламжлалаа баримталж элдэв суртлыг номлооч гадны соёл, ёс суртахууны нөлөөнд авталгүй тэмдэглэж байхыг хаа хаанаа бодууштай.
Бие биесээ үг хэл, үйл хөдлөлөөрөө хүндэтгэн, асралын өглөгийг өгдөг. Гар хоосон гаргадаггүй бэлэг сэлтийг өгч, эдийн өглөг өгдөг ажээ.
Хүн бүр энэ сайхан баяраараа бие, хэл, сэтгэлээ тэгшитгэх буюу амар мэндийг зөв эрэлцэн бэлэгтэй сайхан үгсийг хөөрөлдөж гадаад төрх байдал, явдал мөрөө засаж, уур шунал, атаа хорсол зэрэг муу сэтгэлийг дотроо үл агуулан шинэлэн өнгөрүүлэхийг эрхэмлэн хичээгээрэй.
Дорно дахины Азийн улс орнууд бурхан шүтээн болон нэг нэгнээ хүндэтгэн дээдэлж, таван зүйлийн өргөл тахил буюу сайхан дүрс, сайхан дуу, сайхан үнэр, сайхан амт, сайхан хүртэхүйг өргөдөг уламжлал бий. Энэ ч уламжлалын дагуу монголчууд цагаан сарын баяраараа гэр орноо цэмцийлгэж, шинэ гоё хувцсаа өмсөж, сонсголонтой сайхан үгийг хэлэлцэж, арц хүж тэргүүтэн анхилам үнэртнээ уугиулж, амтад идээ будаагааа дайлж, хамгийн зөөлөн хүртэхүйн дээд болсон хадгаа гар дээрээ солилцон баярлаж шинэлэн өнгөрөөдөг заншилтай. Монголчууд бид бусдад номын өглөг, асралын өглөг, эдийн өглөг зэргийг өгч баярлуулан буянаа хураадаг уламжлалтай.
Энэхүү цагаан сарын баяраар ахмад буурлууд нь үнэт сургаалаа айлдаж, номын өглөгийг өгдөг. Бие биесээ үг хэл, үйл хөдлөлөөрөө хүндэтгэн, асралын өглөгийг өгдөг. Гар хоосон гаргадаггүй бэлэг сэлтийг өгч, эдийн өглөг өгдөг ажээ. Бэлэг сэлт өгнө гэдэг нь энэхүү гурван өглөгийг бүрдүүлж буйн учир утгатай ба бэлэг сэлт нь их бага, үнэтэй үнэгүйдээ бус сэтгэлд нийцсэн бэлэг дэмбэрэлтэй, хэрэгцээтэй зүйл байх нь чухал бөлгөө.
Монголчууд та бүхэндээ оюуны тусгаар тогтнолын илэрхийлэл болсон уламжлалт ёс заншлаа хадгалан, эцэг өвгөдөөсөө өвлөн авч үеийн үед энх тунх оршин буй байгаль дэлхийгээ хайрлаж, үндэсний шашин соёлоо эрхэмлэн дээдэлж явахын сайхан ерөөлийг дэвшүүлж байна.