Оюу Толгойн ил уурхайн үйл ажиллагаа, бүтээмжээ нэмэгдүүлэх зорилгоор САТ брэндийн хамгийн томд тооцогдох САТ 6060 гидравлик экскаватор ашиглаж эхэллээ. САТ-ын хос хөдөлгүүртэй, 3,000 морины хүчин чадалтай, 34м3 шанаганы багтаамжтай, хагас тэрбум килограм ажлын жинтэй, нэг ачилтаар 61 тн өргөх хүчин чадал бүхий CAT6060 том оврын утгуурт гидравлик экскаваторыг угсрах ажил Оюу толгойн уурхай дээр 1-р сард эхэлсэн ба өчигдөр буюу 2-р сарын 13-ны өдөр Оюу толгой компанид энэхүү техникийг хүлээлгэн өглөө.
Тус үйл ажиллагаанд “Оюу толгой” компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Тим Экэрсли, Үйл ажиллагааны ерөнхий менежер Майк Стони, Уурхай хариуцсан менежер Дэвид Мидор, Засвар үйлчилгээ хариуцсан менежер Эдрин Валфард, Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-аас “Эс Жи Эм Эс” ХХК-ны захирал Б.Баттөр, Аналитик Инновацийн газрын захирал С.Цэрэнням, Уул уурхайн үйл ажиллагаа хариуцсан захирал Бари Паулин, Сэлбэг харицсан захирал Клинтон Вильяамс нар оролцлоо.
Аварга экскаваторыг “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ны өндөр зэрэглэлтэй 11 техникчид 4 долоо хоногийн турш угсрах үйл ажиллагааг гүйцэтгэсэн бөгөөд Мастер зэрэглэлтэй-2 /Төмөрхүү, Өрнөхбаяр/, А зэрэглэлтэй-2 /Баясгалан, Лхагвадорж/, Б зэрэглэлтэй-4 /Сэвжид, Бархүү, Энхбат, Мөнхжаргал/, С зэрэглэлтэй-3 /Энх-Амгалан, Нямбаяр, Сүх-Эрдэнэ/ техникчдийн баг угсрах үйл ажиллагааг гардан авч ажилласан билээ.
Оюу толгой компанийн хамт олонд ажил бүтээлийн өндөр амжилт хүсье!