gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     8.04
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 20
Зурхай
 8.04
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 8.04
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Л.Ганбат: Элсэгчдийг хоёрдугаар сарын 1-нээс эхлэн www.eec.mn цахим хаягаар бүртгэнэ

Боловсрол
2013-01-30
0
Twitter logo
0
Twitter logo
Боловсрол
2013-01-30
Хаврын шалгалт хаяанд ирлээ. БШУЯ-ны харьяа Боловсролын үнэлгээний төв ирэх баасан гаригт элсэгчдээ албан ёсоор бүртгэж эхэлнэ.

Жил бүрийн элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 1-нд эхлээд, дөрөвдүгээр сарын 15-нд дуусдаг. Өнгөрсөн жил цагаан сарын баяр тохиосноос болж, бүртгэлийн хугацааг бага зэрэг хойшлуулсан. Харин энэ жил товлосон хугацаандаа бүртгэлээ эхлүүлнэ гэдгийг албаны хүн хэлж байна.

БШУЯ-ны дэргэдэх Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн болон улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбаттай ярилцлаа.

ШАЛГАЛТЫН ХУРААМЖИД ӨӨРЧЛӨЛТ ОРООГҮЙ

-2013 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл ирэх сарын нэгнээс эхэлнэ. Бүртгэлд ямар нэгэн  өөрчлөлт орсон уу. Бүртгүүлэгчид юуг анхаарах вэ?

-Боловсролын үнэлгээний төвөөс элсэлтийн ерөнхий шалгалтыг 2006 оноос эхлэн нийтдээ 8 дахь жилдээ зохион байгуулж байна.

Бэлтгэл ажлын хү­рээнд шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 15-ны 18.00 цаг хүртэл орон даяар онлайнаар нэгэн зэрэг явагдана. Бүрт­гэлийн хувьд өөрчлөлт ороогүй хуучин зарч­маараа явагдана. Гэхдээ бүртгэлийн алхамд ганц нэг өөрчлөлт орсон байгаа. Тухайлбал, одоо ерөнхий боловсролын аль сур­гуульд суралцаж байгаа­гаа хамгийн түрүүнд оруул­даг байсан бол одоо хувийн мэдээллээ оруул­даг болсон. Мөн энэ жилээс шалгалтын хураамжийн төлбөрийн гүйлгээ хийхэд “Хаан банк”-ны мобайл, АТМ, интернэт банкны гүйлгээг шинээр нэвтрүүлж оруул­сан байгаа. Ингэснээр бүртгүүлэгчид Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх банкны системийг ашиглан төл­бөрийн гүйлгээ хийх боломж­той болсон. Гэхдээ эдгээр банкуудын гүйлгээ виза карт нь заавал бүрт­гүүлэгчийн өөрийнх байх албагүй. Эцэг эх, ах эгч, найз нөхөд хэнийх ч байж болно. Гагцхүү тухайн картаар хичээл сонголтын хэмжээгээрээ мөнгө нь байршсан байх ёстой.

-Өнгөрсөн жилүүдийн бүртгэлийн хураамж 4800 төгрөг байсан. Энэ жил хэвээрээ байгаа юу, эсвэл...?
-Шалгалтын хураам­жид ямар нэгэн өөрчлөлт ороогүй,  хуучнаараа бай­гаа. Шалгалт бүрт 4800 төгрөг, батламж карт 700 төгрөг байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна. Мөн шалгуулагчид ам­жилт­тай бүртгүүлж дуус­саны дараа хамгийн сүүлийн алхамд өөрийн зургаа оруулж байж бүрт­гэлийн дугаар, нууц кодоо и-мэйлээр дамжуулан авна. Хамгийн гол нь шалгуулагчид бүртгүү­лэхийн тулд юуны өмнө мэргэжлээ сонгочихсон, түүний дагуу шалгалт өгөх хичээлээ сонгочихсон байх хэрэгтэй. Мөн өөрийн регистрийн дугаар гэх мэт хувийн мэдээл­лүүдээ алдаагүй үнэн зөв оруулснаар шалгалтад орох үед ямар нэгэн хүндрэлгүй байх болно.

-Боловсролын салбар сайд, дарга нараасаа эх­лээд бүтцийн өөрчлөлтөд орсон. Боловсролын үнэл­гээний төвийн дарга хүртэл солигдсон. Магадгүй, үүнийгээ дагаад Элсэлтийн ерөнхий шалгалтын жу­рамд өөрчлөлт орсон байж болох юм. Энэ тухай мэдээлэл дуулгаач?

-Элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион бай­гуулах журамд энэ жил зарим нэг заалт нэмж өгсөн байгаа.Тухайлбал, дээр дурьдсан Хаан бан­каар төлбөрийн гүйлгээ хийх болон мессеж үйл­чилгээ, нийт шалгуулагч­дын материалын таван хувийг хяналтын засалт буюу дахин уншуулах тухай орсон байгаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шалгалтад яаж хамруулах зэрэг заал­туудыг тодорхой байдлаар оруулж өгсөн. Шалгалтын журмыг манай байгуул­лагын www.eec.mn хая­гаар орж бүрэн эхээр нь унших боломжтой. Мөн нэг зүйлийг нэмж хэлэхэд  элсэгчдийг  бид энэ жил ч бас www.eec.mn цахим хаягаар бүртгэнэ гэдгийг хэлэх хэрэгтэй байх.

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ АВАХ БАЙРУУДЫГ БҮРЭН КАМЕРЖУУЛНА

-Жил бүрийн элсэл­тийн ерөнхий шалгалт нэлээд нарийн зохион байгуулалттай явагддаг. Шалгалт авах байр, шал­гал­тын тест гээд эцэг, эхчүүдийн анхаарлыг тат­сан олон асуудал байдаг шүү дээ. Тэр утгаараа эл­сэл­тийн ерөнхий шалгал­тын зохион байгуулалтын талаар товчхон мэдээлэл өгөөч. Шалгалтыг улам нарийн зохион байгуу­лалт­тай болгох, улам бо­ловсронгуй болгох талаас нь ямар ажлуудыг хийж байгаа вэ?
-Энэ жилийн элсэл­тийн ерөнхий шалгалтыг зохион байгуулах байр­нуудыг бүрэн камержуу­лах асуудал яригдаж байгаа. 2013 онд Ерөнхий боловсролын сургууль төг­сөж байгаа бүх сурагчдад хүрч зөвлөгөө өгөх зорил­гоор тусгай төлөвлөгөө гаргасан байгаа. Өөрөөр хэлбэл Боловсролын үнэл­гээний төвийн мэргэ­жилт­нүүд Улаанбаатар хотын бүх Ерөнхий бо­ловс­ролын сургууль, 21 аймгийн төвүүдэд очиж сургалт, семинар зохион байгуулж шалгуулагчдад шалгалтдаа хэрхэн бүрт­гүүлэх, яаж хамрагдах, мэргэжлээ зөв сонгох зэрэг чиглэлүүдээр зөв­лөгөө, мэдээллүүдийг хүүхэд бүрт хүргэх юм. Мөн манай байгууллагын даалгаврын санд бүртгэгд­сэн байгаа даалгавруудад дүн шинжилгээ хийх, дахин хянах, сайжруулах ажилд тусгай баг гарган ажиллаж байна. Элсэл­тийн шалгалтын зорилго, агуулгад нийцсэн шалгуу­лагчдын мэдлэг, чадварыг бодитой үнэлхэд чиглэ­сэн найдвартай, сайн даал­гавруудаар шалгуу­лаг­чыг үнэлэх ажилд ихээ­хэн анхаарал хандуулан ажиллаж байна.

-Манайханд нэг дутаг­дал байдаг. Элсэлтийн ерөнхий шалгалтын бүрт­гэл эхэллээ гэхээр ямар хичээлээр шалгалт өгч, ямар мэргэжлээр суралцах вэ гэдгээ зарим сурагч шийдээгүй байдаг. Үүнээс болоод бүртгэл дуусахаас өмнө амжиж бүртгүүлдэг, хугацаа алддаг хүүхдүүд байдаг. Хэдийгээр танай төвөөс энэ чиглэлээр сур­галт зөвлөгөөг сургууль бүр дээр хийдэг ч хүүхэд бүрт хүрдэггүй. Тиймээс ахлах ангиа төгсч байгаа сурагчид мэргэжил сон­гохдоо юуг анхаарах ёстой вэ?
-Бүрэн дунд боловс­рол эзэмшээд элсэл­тийн ерөнхий шалгалт өгч, мэргэжлээ сонгоно гэдэг тухайн хүний хамгийн хариуцлагатай чухал үе. Тэгэхээр сурагчид өөрс­дөө аль төвшинд хариуц­лагатай хандаж хичээл сонголтоо зөв хийж, шал­галтдаа амжилттай бүрт­гүүлэх хэрэгтэй. Мөн сайн дүн үзүүлэхийн тулд хичээл номондоо анхаарч хэн нэгэнд найдалгүй зөв­хөн өөрөө өөртөө найдаж, өөрийхөө төлөө үлдсэн богинохон хугацааг үр дүнтэй, бүтээлч хандлага­тай өнгөрүүлэх юм. Ингээд элсэлтийн шал­галтдаа ам­жилт гаргаж хүссэн мэр­гэж­лээрээ цаашид сурал­цахыг нийт шалгуулаг­чиддаа хүсье.

Э.Орхонсүрэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан