УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Алтанхуягт хандан унаач хүүхдүүдийн талаар шаардлага хүргүүлсэн билээ.
Учир нь манай улс Үндэсний баяр наадмын тухай хуультай боловч хурдан морины уралдааныг зохицуулах тухай тусгайлсан хууль байхгүй. Сүүлийн үед зохион байгуулж байгаа уралдаанууд “Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэм” болон “Монголын морин спорт, уяачдын холбооны дүрэм”-ээр зохицуулагдаж байгаа боловч унаач хүүхдүүд бэртэж гэмтсэн, амь насаа алдсан тохиолдолд хариуцлага хүлээх байгууллага, эзэн тодорхойгүй, унаач хүүхдийн эрх ашгийг хамгаалах тогтолцоо тусгагдаагүй байгаа.
Тиймээс Засгийн газарт Морин уралдааны тухай хуулийг санаачилж энэ хаврын УИХ-ын чуулганы хугацаанд өргөн мэдүүлж хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн шаардлага тавьсан юм.
Энэ шаардлагыг иргэд хэр дэмжиж байна вэ?
Өвөл хурдны морь унуулах нь буруу
Сэлэнгэ аймгийн иргэн Ж.Лувсандорж:
-Өвлийн цагт хүүхдүүдээр хурдны морь унуулах нь буруу гэж боддог. Энд тэнд болж байгаа наадмыг очиж үзэж чаддаггүй. Гэхдээ телевизээр үзэж байхад өвлийн цагт уралдаад ирж байгаа хүүхдүүд өрөвдөлтэй хэцүү харагддаг. Тиймээс бяцхан үрсэд маань халтай энэ үйлдлийг таслан зогсоох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, цаг агаарын байдлыг тохируулан хурдан морины уралдааныг зохион байгуулдаг байх шаардлагатай. Зуны дэлгэр цагт бол хүүхдүүдээр хурдан морь унуулаад, өвөл хатуу хориглодог байх нь чухал. Ер нь яаж ч бодсон хөхөө өвлийн хүй тэн, хөрс, цасны хатууд хүүхдүүдээр морь унуулахгүй байх асуудлыг хаа, хаанаа бодох цаг нь болсон.
Хурдан морийг хүүхдээр унуулна гэдэг утгагүй
Чингэлтэй дүүргийн иргэн Ц.Энхтөр:
-Хурдан морийг хүүхдээр унуулна гэдэг утгагүй асуудал гэж би бодож явдаг. Ер нь хатуухан хэлэхэд бяцхан хүүхдүүдээ бараг л шууд “алж” байна гэж хэлж болно шүү дээ. Хөрөнгө мөнгөө гайхуулсан хэдэн хүмүүс өөрсдийгөө манлай, тод уяач гэж шагнаад, хөлдүү газар, хунгар цасан дунд өвлийн уралдаан зохион байгуулж, өөрсдөө очиж морь уралдуулаад, элдэв эрээн мяраан дээл хувцас өмсч давхилдаад л энэ асуудлыг цэгцлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол хэн дуртай нэг нь хүүхдийн амь насаар наадаад байна шүү дээ.
Уламжлалт баяр гэж зарим хүмүүс ярих дуртай. Гэтэл хурдан морь нь тэр хүний унаган адуу нь байгаад, эхээс төрөхөөс нь эхлэн адгуулан маллаж, дэргэд нь байж, зан аашийг нь мэдэх болсоны дараа жилдээ нэг удаад хурдан хүлгийнхээ хийморийг үздэг монгол түмний бэлгэдлээс үүдэлтэй үндэсний соёл, баяр наадам гэдэг. Тэрнээс өнөөдрийн эх адаггүй, өвөл зунгүй болдог уралдаан биш гэж ойлгож байгаа.
Унаач хүүхдийн насны хязгаарыг шинэчлэн тогтоох хэрэгтэй
Сүхбаатар дүүргийн иргэн Ж.Наранхүү:
-Хурдан морины унаач хүүхдийн насны хязгаарын шинэчлэн тогтоох шаардлагатай байна. Одоо долоон настай хүүхдээр унуулаад байгаа. Гэтэл тэр хүүхдүүд арай л балчирдаад байна. Тиймээс 8-9 нас болгох нь зөв байх. Гэхдээ өвөл хурдан морины уралдааныг огт зохион байгуулахгүй байхаар хориглох хэрэгтэй. Дэлгэр цагаар буюу Улсын баяр наадмаар маш сайн зохион байгуулалттайгаар жилдээ нэг удаа сайхан нааддаг байхад яагаад болохгүй гэж. Гэхдээ унаач хүүхдийг ослын даатгалд хамруулсан байдал, тусгай зориулалтын хамгаалалтын малгай, цээживч, өвдөг, тохойны хамгаалалт, хүүхдийн гуталд таарсан хамгаалалт бүхий дөрөөтэй эмээл зэргээр хангасан эсэхийг сайн хянаж, уралдааны аюулгүй байдлыг хангадаг байх хэрэгтэй.
Өвөл насанд хүрсэн хүн унадаг байвал зүгээр юм уу
Сүхбаатар аймгийн иргэн А.Үеэ:
-Өвлийн улиралд хүүхдээр хурдан морь унуулахыг би эсэргүүцдэг. Зөвхөн Улсын баяр наадмаар л хүүхдээр морь унуулдаг байхад яагаад болохгүй гэж. Монголын эртнээс уламжилж ирсэн баяр гэдэг утгаар нь уг уламжлалыг таслаад хүүхдээр огт хурдан морь унуулахгүй байж болохгүй байх гэж бодож байгаа. Хэрэв өвөл хурдан морь уралдуулах сонирхолтой байгаа бол насанд хүрсэн хүмүүс өөрсдөө богино зайд, хурдан морио унадаг байвал зүгээр байх.
Ер нь хурдан морийг өөрийн хүүхдээр унуулаагүй тохиолдолд тухайн хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл, итгэмжлэлийг бичгээр авах, унаач хүүхдийн хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй гэрээ байгуулан, уг гэрээнд унаач хүүхдийн хөдөлмөрийн хөлс, унасан морь нь түрүүлж, айрагдсан тохиолдолд бай шагналаас урамшуулал олгох, унаач хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс эмнэлгийн анхан шатны үзлэгт хамруулах, байгалийн аливаа үзэгдэлд тохирсон хувцас өмсүүлэх, аюулгүй байдлыг хангахын тулд хамгаалалтын дуулга малгай, өвдгөвч, тохойвч, цээживч, зориулалтын эмээл, тохирсон дөрөө хэрэглэх зэргийг хэвшүүлэх нь чухал байна.
Хурдан морины уралдааны стандартыг мөрдүүлэх шаардлагатай
Сүхбаатар дүүргийн иргэн С.Насанбат:
-Сүүлийн үед хүүхдээр хурдан морь унуулахгүй болох талаар яригдаад байгаа гэсэн. Энэ асуудлыг би дэмжихгүй байгаа. Харин унаач хүүхдэд хурдан морины уяа сойлгын үед болон уралдааны явцад мориноос ойчиж, гэмтэж бэртэхгүй байх дадал олгох, сургаж бэлтгэх, гэмтэж бэртсэн тохиолдолд эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг тухайд нь үзүүлэх, эмчийн зөвшөөрөлгүйгээр дараагийн уралдаанд оруулахгүй байх зэрэг стандартыг сайн мөрдүүлдэг байх шаардлагатай болов уу. Харин хэн хүссэн нь хурдан морины уралдааныг улирал харгалзахгүй зохион байгуулахыг бүр хориглох хэрэгтэй байх. Монголын морин спорт, уяачдын холбооноос албан ёсоор зохион байгуулдаг цөөхөн хэдэн хурдан морины уралдааныг маш чанга стандартын дагуу зохион байгуулдаг байвал унаач хүүхдүүд ийм олноороо бэртэж гэмтэхгүй.
Зугаа цэнгэл гэж хардаг болж
Баянзүрх дүүргийн иргэн Д.Оюунцэцэг:
-Миний бодлоор бага насны хүүхдүүдээр хурдан морь унуулахыг хориглох хэрэгтэй гэж бодож байгаа. Сүүлийн жилүүдэд манай мөнгөтэй, чадалтай эрхмүүд хүүхдийг хайрлах сэтгэлээ гээж, өөрсдийн зугаа цэнгэлийн нэгээхэн хэсэг болгосоор байна. Ер нь өвлийн хүйтэн, хаврын хавсарганд салхи сөрж хурдан морь унах нь хүүхдэд ахадсан ажил гэдгийг томчууд ухаарахгүй байна. Тиймээс энэ талаар холбогдох байгууллагууд ямар нэгэн шийдвэртэй дүрэм гаргах хэрэгтэй байна.
Хүүхдийн тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөрт хамруулаач
Баянзүрх дүүргийн иргэн М.Ганбат:
-Хурдан морины уралдааныг хүүхдийн тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөрт хамруулах хэрэгтэй гэж бодож байгаа. Мөн хурдан морь унах хүүхдийн насны хязгаарыг 9-өөс доошгүй байхаар тогтоох хэрэгтэй байх. Тэгэхгүй бол долоон нас гэхээр арай балчирдаад байгаа юм шиг санагддаг. Ер нь жилийн жилд хурдан морины хүүхэд унаж бэртэж, амь насаа алдсан гэх мэдээлэл гарсаар л байгаа. Тиймээс хэчнээн хүүхэд хүнд гэмтэж, эдгэшгүй өвчтэй болсныг албан ёсоор бүртгэж, баримтжуулсан нэгдсэн мэдээлэл хийдэг байх хэрэгтэй.
Бага насны хүүхдээр унуулахыг дэмждэггүй
Сүхбаатар дүүргийн иргэн Г.Буянтогтох:
-Хурдан морийг бага насны хүүхдээр унуулахыг дэмждэггүй. Хурдан морины унаач хүүхдүүд тэвчишгүй хүнд хөдөлмөр эрхэлж, эрх нь зөрчигдөж байгаа талаар олон хүн ярьж байгаа ч дорвитой ажил хийгдэхгүй байсаар байна. Ер нь дэлхийн бүх улсад насанд хүрсэн том хүн хурдан морийг унадаг. Гэтэл манай улс л хүүхдийнхээ амь насаар наадаад байгаад сэтгэл эмзэглэж явдаг. Тиймээс холбогдох албаны хүмүүс нь энэ асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байх. Ялангуяа Монголын морин спорт уралдааны холбоо хурдан морь унаач хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалж ажиллах талаар дорвитой ажил хийх цаг нь болсон гэж бодож байна.
Ж.Отгонмягмар