gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.08
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.08
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.08
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Бен Аффлекийн "Argo" шилдэг киногоор шалгарлаа

А.Наранцацрал
Соёл урлаг
2013-02-25
0
Twitter logo

Иранд олзлогдсон америкчуудын тухай өгүүлэх Бен Аффлекийн “Argo” кино Америкийн кино академийн дээд шагнал хүртлээ. Сарын өмнөхөн “Алтан бөмбөрцөг” наадмаас шилдэг найруулагчийн шагнал хүртсэн түүний бүтээл “Оскар”-ын шилдэг кино номинацид тэргүүлсэн байна.

Кино шүүмжлэгчид Стивен Спилбергийн “Lincoln” киног “Argo”-гийн хамгийн хүчтэй өрсөлдөгчөөр нэрлэж байв.  Мөн тус номинацид Энг Лигийн “Life of Pi”, Бен Зайтлины “Beasts of the Southern Wild”, “Amour”, “Zero Dark Thirty”, Тарантиногийн найруулсан “Django Unchained”, “Les Miserables”, “Silver Linings Playbook” зэрэг бүтээлүүд нэр дэвшсэн юм.

Харин шилдэг найруулагчийн шагналыг “Life of Pi” киногоороо Тайванийн найруулагч Энг Ли хүртсэн байна.

Шилдэг эмэгтэй жүжигчнээр 24 настай Женнифер Лоуренс “Silver Linings Playbook” киногоороо шалгарсан бол тус номинацид Осама бин Ладены тухай өгүүлэх “Zero Dark Thirty” кинонд тагнуулчийн дүр бүтээсэн Жессика Честейнийг ялалт байгуулна хэмээн кино шүүмжлэгчид дүгнэж байв. Честейн өөрөө CNN-д өгсөн ярилцлагынхаа үеэр “Өнөөдөр би “Оскар” авахгүй байх. Энэ жил минийх биш юм шиг санагдаж байна” хэмээн өөртөө итгэлгүй байгаагаа илэрхийлжээ.

Мөн шүүмжлэгчдийн үзэж байснаар “Lincoln” кинонд гол дүр бүтээсэн Дэниел Дэй-Льюис шилдэг эрэгтэй жүжигчнээр шалгарч түүхэнд анх удаа тус номинацид “Оскар”-ын гурван шагнал хүртсэн анхны эрэгтэй жүжигчин болжээ. Түүнтэй хамт Бен Аффлек, Брэдли Күүпер, Хоакин Феникс, Дензел Вашингтон болон Хью Жекмэн  нар тус номинацид нэр дэвшсэн юм.

Түүнчлэн киноны шилдэг дуугаар дуучин Адель "Жеймс Бонд" цувралын сүүлийн бүтээл болох “Skyfall” киноны дуугаар "Оскар" хүртлээ. Тэрбээр өнгөрсөн сард болсон “Алтан бөмбөрцөг” наадмаас шилдэг дууны шагналын эзнээр тодорсон билээ.

 “ОСКАР”-ЫН ШИЛДГҮҮД

Шилдэг кино                                                   “Argo”
Шилдэг найруулагч                                         Энг Ли – “Life of Pi”
Шилдэг эрэгтэй жүжигчин                              Дэниэл Дэй-Льюс – “Lincoln”
Шилдэг эмэгтэй жүжигчин                             Женнифер Лоуренс- “Silver Linings Playbook”
Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин     Кристоф Вальц- “Django Unchained”
Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин     Энн Хэтэуэй – “Les Miserables”
Шилдэг гадаад хэл дээрх кино                       “Amour”
Шилдэг анимейшн                                          “Brave”
Шилдэг кино зохиол                                      “Django Unchained” – Квентин Тарантино
Шилдэг кино зохиол /сэдэвлэсэн/                “Argo” – Крис Тэррио
Шилдэг зураг авалт                                        “Life of Pi”-Клаудио Мирандa
Дууны шилдэг эвлүүлэг                                “Les Miserables” – Энди Нельсон, Марк Пэтерсон болон Саймон Хэйс
Дууны шилдэг найруулга                              “Skyfall” Пер Холберг, Кэрен Бэйкер Лэндерс, “Zero Dark Thirty”- Полл Оттосон
Шилдэг дуу                                                      “Skyfall” (Skyfall) – Адель, Полл Эпворт
Шилдэг хөгжим                                               “Life Of Pi” – Майкл Данна
Шилдэг хувцас загвар                                    “Anna Karenina” – Жаклин Дюрран
Шилдэг баримтат кино                                  “Searching For Sugarman”
Шилдэг богино хэмжээний баримтат кино     “Inocente”
Шилдэг эвлүүлэг                                            “Argo” – Виллиам Голденберг
Шилдэг богино хэмжээний анимейшн           “Paperman”
Шилдэг богино хэмжээний кино                   "Curfew"
Шилдэг эффект                                              “Life Of Pi” Билл Вестенхофер, Гиллаум Рочерон, Эрик-Жан де Боер болон Дональд Р Эллиот
Шилдэг нүүр хувиргалт                                 “Les Miserables” – Лиза Вескотт Жули Дартнелл
Шилдэг засал чимэглэл                                 “Lincoln” – Рик Картер болон Жим Эриксон
 
Б.Соёлмаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан