Бостоны алан хядах ажиллагаанд сэжиглэгдэж буй ах дүү Царнаевын ээж Зубейдат нэг хүүтэйгээ утсаар жихадын талаар ярьсан яриаг Оросын тусгай албаныхан бичиж авчээ.
Тэд энэхүү бичлэгээ өөр нэг ярианы хамт хэд хоногийн өмнө Америкийн мэргэжил нэгт нөхдөдөө өгсөн тухай АНУ-ын Засаг захиргааны нэрээ нууцалсан эх сурвалж "Ассошейтед пресс” агентлагт мэдээлсэн байна.
Эдгээр бичлэгийг 2011 оны эхээр хийсэн аж. Эхний бичлэгт Зубейдат том хүүтэйгээ ярьжээ. Тэд жихадын тухай нууцлаг утга агуулгаар санал солилцож, Тамерланыг Палестины автономит улсад ирэх боломжтой эсэх талаар ярилцсан байна. Харин залуу араб хэл мэдэхгүй гэдгээ хэлжээ.
Хоёр дахь бичлэгт Царнаева Холбооны мөрдөх товчооноос мөрдөн шалгаж буй Хойд Кавказаас гаралтай нэгэн эртэй ярьжээ. Гэхдээ тэр хүн Бостоны алан хядлагад холбоогүй юм байна.
Хэрвээ эдгээр бичлэгүүд ХМТ-нд үүнээс эрт ирсэн бол тэд 2000-аад оны эхээр АНУ-д ирсэн ах дүү Царнаевыг илүү нарийн шалгаснаар алан хядах ажиллагаа болохгүй байх боломжтой байсныг “Ассошейтед пресс” агентлаг онцолжээ.
Оросын нууц албаныхан ч үүнд их харамсч байгаагаа илэрхийлсэн бололтой.
2011 оны гуравдугаар сард Оросын тусгай албаныхан ХМТ-нд Тамерлан болон Зубейдат нарыг алан хядах үйл ажиллагаатай холбоотой байж магадгүй гэж мэдээлсэн юм.
Товчоо шалгалт хийж эхэлсэн ч Оросоос илүү тодорхой мэдээлэл ирэхийг хүлээлгүйгээр ноцтой сэжигтэй зүйл илрүүлж чадалгүй 2011 оны зургадугаар
сард мөрдлөгийг зогсоосон байна.
Мөн оны намар Оросын аюулгүйн албаныхан ХМТ-нд дээрх асуудлаар дахин хандсан боловч мэдээллийг батлах тодорхой баримт байхгүй байсан юм. Гэхдээ Тагнуулын төв газар тухайн үед Тамерлан Царнаев болон түүний эхийг болзошгүй алан хядагчдын жагсаалтад оруулахыг шаарджээ.
46 настай Зубейдат Царнаева Америкийн иргэншилтэй боловч байнга Махачкалад амьдардаг. Түүнийг АНУ-д ирвэл дэлгүүрээс 1600 ам.долларын эд зүйлс хулгайлсан хэргээр баривчлах боломжтой. Учир нь тэрбээр 2012 оны аравдугаар сард энэ хэргийг нь авч хэлэлцэх ёстой байсан шүүх хуралд ирээгүй юм.
Түүний нөхөр Анзор пүрэв гаригт АНУ руу нисч том хүүгийнхээ цогцсыг авчирна гэж РИА Новости агентлагт ярьж байсан ч өөрсдийнх нь ярьснаар эрүүл мэндийн шалтгаанаар хойшлогдсон бололтой. Зубейдат Царнаева хэвлэлийнхэнд нөхрийн хамт Москва явах гэж байгаагаа ярьж, тэнд түүнийг эмнэлэгт хэвтүүлж магадгүй гэжээ.
Жохар Царнаев байцаалтын үеэр ахын хамт Бостонд дэлбэрэлт үйлдсэнээ хүлээсэн. Харин тэдний эцэг эх хөвгүүдээ буруугүй гэдэгт итгэлтэй байгаагаа удаа дараалан мэдэгдэж, АНУ-ын тусгай албаныхан дэлбэрэлтийг зохион байгуулаад тэдэнд тохсон гэж зүтгэсээр байгаа юм.
“Миний хөвгүүд ямар ч буруугүй. Би тэдэнд хайртай. Дэлхий даяар үүнийг сонсоосой гэж би хүсч байна. Хэрвээ өнөөдөр намайг алвал би аз жаргалтай байх болно. Үхэхдээ би “Аллах акбар” гэж хашгирна” гэж Зубейдат Царнаева CNN-д өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.
Гэхдээ Тамерлан чухам ээжийнхээ нөлөөгөөр илүү шашинлаг болсноор бокс, сургуулиа орхих шийдвэр гаргасан гэж бодож байгаагаа тэдний авга ах Руслан Царни ярьсан юм.
Түүнээс гадна Тамерлан Царнаевыг шашины хэт үзэлд автахад христийн шашинаас исламд орсон армен эр Миша гэгч ихээхэн нөлөөлсөн тухай мэдээлж байсан. Түүнийг Кембриж дэх гэрт нь жинхэнэ шүтлэгийг авчирч, тэдний “нүдийг нээсэн” гэж Зубейдат ярьжээ.
Б.Мишээл