Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, түүхий нүүрсийг бүрэн шатаах, иргэдэд хэмнэлт үзүүлэх үүднээс “Өлзий”, “Хас”, “Дөл” зуухыг төсөл хэрэгжиж буй хорооны иргэдэд хөнгөлөлттэй үнээр олгосон билээ.
Уг зуух нь нүүрс бага орохоос гадна, дулаанаа 8-12 цагийн турш барьдаг, үнс хаягдал бага гардаг, дулааныг нь тохируулж болдог гээд давуу тал их. Гэвч иргэд дээрх зуухыг ашиглалтын дагуу галлаагүйгээс үүдэн асуудал үүсгэх, дэлбэрсэн гэх мэдээлэл нэг хэсэг л цацагдсан. Энэ бүхэн иргэдийн мэдлэгтэй холбоотой.
Тиймээс эрчим хүчний хэмнэлтэт зуухны аюулгүй байдал, зөв галлагааны талаархи зөвлөмжийг хүргэж байна.
1. Зуух авахыг хүсч байгаа хүмүүс зуухаа авахаасаа өмнө галлагааны зааврыг нь маш сайн мэдэж байх ёстой. Учир нь эл зуух уламжлалт зуух шиг дороосоо биш дээрээсээ асаадаг учраас галлагааны зааврыг зайлшгүй мэдэж байх шаардлагатай юм.
2. Бүрэн шаталттай, зуухыг галлах зарчим нь маш энгийн. Хамгийн гол нь дээрээс эхэлж асах ёстой. Өөрөөр хэлбэл, хамгийн доор нүүрсээ хийж дараа нь бэлдэж жижиглэсэн модоо хийгээд хамгийн дээр нь цаасаа тавих хэрэгтэй. Яг энгийн зуухны галлагааны эсрэгээр нь хийнэ гэсэн үг. Ингэхээр гал нь дээрээсээ асна гэсэн үг.
3. Мөн гадуур худалдаалагдаж буй ууттай нүүрсийг үзэж харалгүй аваад шууд түлчихэж болохгүй. Учир нь ууталж зарж байгаа нүүрс доороо нунтаг хог ихтэй. “Өлзий”, “Хас”, “Дөл” зуухны онцлог нь агаарын урсгал дотор талаараа явж байж бүрэн шаталт үүсдэг технологитой учраас агаарын урсгалынх нь нүх, сувгуудыг нунтаг нүүрс бөглөх аюултай тул нунтаг нүүрс түлж болохгүй.
4. Үүнээс гадна хэтэрхий том нүүрс хийж болохгүй. Нэгдүгээрт, том нүүрс нь шаталт үүсгэхгүй удаан шатна. Түүнээс гадна зуухан дотроо багтахгүй, дотор талын шавар эд ангийг нь гэмтээх магадлалтай. Тиймээс дундаж хэмжээтэй нүүрс хэрэглэхийг сануулж байгаа юм. Нүүрсний хамгийн жижиг нь ёотонгийн хэмжээтэй, том нь атгасан гарын хэмжээтэй байхад болно. Мөн хэтэрхий нойтон нүүрс түлэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Учир нь нойтон нүүрс уугиж удаан шатдаг. Тиймээс утаа их гарна гэсэн үг. Тэгэхээр нүүрсээ сайн хатааж түлэх хэрэгтэй. Тэгвэл дулаанаа хурдан түгээж эхлэхээс гадна дулаан барилт нь ч сайн байдаг бөгөөд утаа ч багасна.
5. Ингээд галлагаа эхэлсний дараа буюу нүүрсээ хийгээд дараа нь модоо хийж дээрээс нь цаасаа тавиад асаасныхаа дараа зуухны ар талд байгаа агаарын солилцооны хавхлагийг нээнэ. Мөн дээд талд байгаа дусал хэлбэртэй жижиг хавхлагийг нээхэд доороос орсон агаар солилцож, шаталт үүсэн нүүрс асч эхэлдэг.“Өлзий” зуухны тухайд 30-45 минутын дараа нүүрсэндээ орж, нүүрс дулаанаа ялгаруулж эхэлнэ.
Тэр үед нь дулаанаа тогтмол бариулахын тулд ар талынх нь хавхлагийг хаах хэрэгтэй. Ингэхээр пийшин нь дулаанаа 8-12 цаг барьдаг. Мөн дээд талын дусал хэлбэртэй хавхлагийг бүр хааж болно, бага хааж ч болно. Хэрэв галаа ихэсгэж, дулаан илүү ихээр ялгаруулмаар байвал дээд талын дусал хэлбэртэй тагийг онгойлгож, харин доод талынх нь хавхлагийг бага зэрэг сөхчихвөл нүүрс маш хурдан шатаж тэр хэрээр дулаан ялгаруулна.
6. Үүнээс гадна өглөө ажилдаа явахаасаа өмнө хийсэн нүүрс таныг орой гэртээ ирэхэд яг унтарч байдаг. Тиймээс нэмж галлахдаа эхний галлагааны зарчмаараа л галаа түлнэ. Уламжлалт зууханд гал түлдэг шиг цогон дээрээ нүүрсээ хийгээд шатаана гэвэл буруу. Нэг үгээр хэлбэл доороосоо асч эхлэхээрээ дээд тал нь шатдаггүй. Тиймээс халуун агаар зуухан дотор хуримтлагдаж, янз бүрийн асуудал үүсэх магадлалтай.
Өөрөөр хэлбэл, зуух эвдрэх, угаартах гэх мэтчилэн. Тиймээс галлагааны зааврыг яг эхний журмаар л хийх хэрэгтэй. Хэрэв том том нүүрс цогшоод үлдчихсэн байвал эргүүлээд доош нь үнсний сав руу буулгаад авчих хэрэгтэй. Тэгээд галлагааны дүрмийн дагуу эхнээс нь галлах хэрэгтэй. Энэ нь аюулгүй байдлын нэг зааварчилгаа.
7. Хүмүүс буруу галласнаас үүдэн асуудал үүсгээд байгаагаас биш зууханд ямар нэгэн сул тал байхгүй. Хүмүүс галлаад сурчихаараа энэ зуухны “ид шид”-ийг мэдэрдэг байна.
8. Галын аюулгүй байдлын тухайд зуух нь ердийн зуухнаас илүү их халж, дулаан ялгаруулдаг учраас хамгийн багадаа 50 см-ээс доторх хүрээнд модон эдлэл буюу шатах, хайлах материалыг тавихгүй байх хэрэгтэй. Яндан нь доороосоо эхлээд маш өндөр температурт хүрч халдаг. Тиймээс гэрт байгаа айлууд яндангийнхаа тооноор гарч байгаа хэсгийг шатдаггүй материалаар ороож өгөх ёстой. Тухайлбал, шилэн хөвөнгөөр хамгаалж байгаа. Шилэн хөвөн нь шаталт үүсгэхгүй. Манайх бүх гэр цэг дээрээ янданг шилэн хөвөнгөөр орооно. Тэгэхээр иргэд маань гэр цэг дээр очоод хэрхэн яаж ороосон байна, яаж тогтоосон байна вэ гэдгийг харах хэрэгтэй.
9. Хувийн орон сууцтай айлуудын тухайд дээврээ ихэвчлэн хуурай банзаар хийсэн байдаг. Тэгээд зуухны янданг суулгахдаа модоо маш бага цоолоод яндан нь хөдлөхгүйгээр суулгачихсан байдаг. Яг ийм тохиолдолд хуурай банз нь тодорхой хэмжээгээр халж, уугина. Хувийн орон сууцтай айлууд үүнд анхаарал хандуулж, яндангаа гаргахдаа 50 см-ийн диаметртэй цоолоод төмрөөр тусгай хамгаалалт хийж, шилэн хөвөнгөөр давхар ороож хамгаалах хэрэгтэй. Мөн яндангаа тойруулж шавраар шавж болно. Тэгэх юм бол галын ямар ч аюулгүй. Энэ зуухны тухайд галын аюулгүй байдал маш чухал.
10.Түлшний хувьд ямар ч түлш хэрэглэж болох ч дугуй, ундааны сав, шуудай гэх мэтчилэн элдэв бусын зүйл шатаагаад байж болохгүй. Зөвхөн ахуйн хэрэглээнд л түлж болох хатуу түлшийг түлж болно гэдгийг анхаарах хэрэгтэй.
11.Алаг толгойн нүүрс шатахаараа төмөр хайлуулах хэмжээний дулаан ялгаруулдаг кокстой нүүрс байдаг гэж иргэд ярьдаг. Гэхдээ энэ нүүрсийг түлж болно. Эрчим хүчний хэмнэлтэд зуух температураа сайн барьдаг учраас пийшингээ цоолно, хайлуулна гэсэн асуудал гарахгүй. Монгол Улсад хэрэглэгдэж байгаа бүх хатуу түлшийг хэрэглэж болно гэсэн үг.