gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа

Улс төр
2012-10-05
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2012-10-05
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг О.Баасанхүү, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, А.Бакей, Ж.Батсуурь, Х.Болорчулуун, Н.Номтойбаяр, Г.Уянга, Б.Бат-Эрдэнэ нарын нэр бүхий  есөн гишүүн санаачлан боловсруулнаа өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.

Өнгөрсөн 19 жилийн хугацаанд эрүүл мэндийн даатгалд хүн амын дийлэнх хэсэг хамрагдаж 2011 онд 98,6% - д хүрчээ. “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай” хууль 1993 онд батлагдснаас хойш нийт  9  удаагийн нэмэлт өөрчлөлт оруулж, нэг удаа шинэчлэн найруулсан бөгөөд хамгийн сүүлд 2006 онд уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Энэ нэмэлт өөрчлөлтүүд нь тухайн цаг үеийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэгдэж байсан хэдий ч даатгуулагчийн эрхийг хамгаалах, тэдэнд хэрэгцээтэй чанартай үйлчилгээг худалдан авдаг даатгалын байгууллагыг төлөвшүүлэн бэхжүүлэх зэрэг олон бэрхшээлийг хараахан шийдвэрлээгүй байна. Үүний тулд эрүүл мэндийн даатгалын харилцаанд оролцогч талуудын чиг үүргийн зааг ялгааг тодорхой болгох талаар даатгалын тогтолцоонд дорвитой өөрчлөлт оруулах шаардлага байгаа хэмээн үзэж буйгаа төсөл санаачлагч гишүүд УИХ-ын даргад тайлбарлалаа.

Тиймээс даатгуулагч өвдсөн, үйлчилгээ шаардлагатай үедээ санхүүгийн эрсдлээс төдийлөн хамгаалагддаггүй, өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээ ЭМД-ын үйлчилгээнд оновчтой тусгагдаагүй зэргээс үүдэн иргэний өөрөөсөө төлөх төлбөр нэмэгдэж улмаар ядууралд ороход нөлөөлж бөйгаа зэрэг асуудлыг шийдвэрлэхийн тулд ЭМД-ын хамрагдах үйлчилгээний нэр төрлийг даатгуулагчийн эрүүл мэндийн хэрэгцээтэй уялдуулан өргөжүүлж даатгалын зардлын хамралтыг нэмэгдүүлэхээр тусгасан байна.

Мөн эрүүл мэндийн тусламж, даатгалын тогтолцоог төгөлдөржүүлэх , эрүүл мэндийн даатгалын сангийн менежментийг сайжруулах, улсын төсвөөс хавтгайруулан хэт олон даатгуулагчийн шимтгэлийг хариуцаж байгаагаас Засгийн газраас тэдний эрүүл мэндийг хамгаалуулах шимтгэлийн хэмжээг маш бага түвшинд тогтоодгийг өөрчлөх зэрэг хэд хэдэн өөрчлөлийг хийхээр хуулийн төсөлд тусгасан байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан