gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     5.08
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 20
Зурхай
 5.08
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 5.08
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Хөөрхөн амьтан”-ы зураг ажлын бүтээмжийг дээшлүүлдэг

Т.Бүрэн
Дэлхийд
2012-10-03
0
Twitter logo

“Муурны хөөрхөн зулзага” бүхий зураг цахим ертөнцөд хамгийн их алдартай байдаг гэнэ. Ийм зургийг дэлхийн бүх хүн харж үнэлээд амжсан байдаг нь нууц биш.

Ямар ч амьтны нялх нь хөөрхөн байдаг гэж монголчууд хүртэл хэлдэг. Харин хөөрхөн амьтны зургийг голдуу эмэгтэйчүүд харж байдаг гэвэл эндүүрэл бөгөөд эрчүүдийн дунд ч тийм хүмүүс бас тааралддаг байна.

Интернетэд ийм төрлийн зураг хараад зүгээр сууж байна хэмээн ажил олгогч эзэд санаа зовоод хэрэггүй хэмээн Хирошимагийн их сургуулийн эрдэмтэд нотолж байгаа юм. Харин ч эсрэгээр ажилчдынхаа хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэхийг хүсч байгаа бол гэрийн тэжээвэр амьтны зулзагын зургийг хаа нэгтэй өлгөх хэрэгтэй гэнэ.

Эрдэмтэд туршилт явуулсан бөгөөд залуучуудыг гурван хэсэг болгон хувааж эхний хэсэгт нь “хөөрхөн амьтантай” зураг харуулжээ. Харин хоёр дахь бүлэгт нас бие гүйцсэн амьтны зургийг танилцуулсан бол гурав дахь бүлэгт ямар нэгэн зураг харуулаагүй байна. Дараа нь туршилтанд оролцогчид гарын хөдөлгөөнийг түргэсгэх тоглоом тоглож, шаардлагатай зүйлс дээр анхаарлаа төвлөрүүлэх чадвараа харуулсан байна. Мэдээж хэрэг зулзаганы зураг харж байсан бүлгийн гишүүд хамгийн сайн гэх дүн авсан бол хоёр дахь бүлгийнхэн дажгүй гэж хэлэгджээ. Харин муу үнэлгээг юу ч хараагүй залуучууд авсан байгаа юм.

Японы эрдэмтдийн нотолж байгаагаар ямар нэгэн тэжээвэр амьтны зураг бидний оюун ухаанд нөлөөлдөг нь байгалиас заяасан зүйл. Хөөрхөн хүүхэд хараад бид өөрийн эрхгүй анхаарал халамж тавьж эхэлдэг нь үүнтэй холбоотой гэнэ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан