Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан өргөн барьсан шинэчилсэн тогтоолын төсөлд “Чингис хаан” одонг Их Монгол Улсыг үүсгэн байгуулсан эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу жил бүрийн 11 дүгээр сарын 14-ний “Монгол бахархлын өдөр” ёслол хүндэтгэлтэйгээр хүртээж байхаар тусгасан байна.
Мөн “Чингис хаан” одонд нэр дэвшүүлэх болон шагнах журмыг УИХ баталдаг байх бус Ерөнхийлөгчийн зарлигаар батлахаар тусгажээ. Хуралдааны үеэр гишүүдийн тавьсан асуултад Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр хариулт өгөв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Их эзэн богд Чингис хаан бол бидэнд ганц байсан. Төрийн хамгийн дээд оройн очирваань. Тэгэхээр төрийн дээд одон шагнал ганц л байх ёстой гэж боддог. Хэдий Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд батлаад явах ч УИХ-аар гишүүдээрээ хэлэлцэх нь зүйтэй гэж бодож байна” гэв. Монгол бахархал гэхийн оронд Монгол Үндэстний бахархлын өдөр гэж нэрлэж болох уу, Монголын түүхийг үзэж байхад манайх төрөө эхэлж байгуулаад үндэстэн дараа нь бүрэлдсэн үйл явц болсон. Түүхчид ч үүнийг хэлдэг гэж Н.Батцэрэг гишүүн хэллээ.
“Чингис хаан”-ы мэндэлсний өдрийг гаргахдаа холбогдох эрдэмтэд судлаачид Шинжлэх ухааны академийн санал дүгнэлтийг үндэслэн гаргасан. Монгол бахархлын өдөр гэдгийг ч тухайн зарлигаар гаргасан. Тиймээс түүхчид, эрдэмтэн мэргэдийн санал дүгнэлтэд тулгуурлан томъёолсон байх. Мөн 2002 оны 21 дүгээр тогтоолоос холбогдох журамдаа авч хэрэглэх заалтыг хэвээр нь авах, зарим нэгэн зүйлийг нь илүү тодорхой болгох, нарийвчлах сайжруулах асуудлуудыг хийнэ. Тухайн тогтоолын төслийг бүгдийг байхгүй болгохгүй ээ гэж Ч.Өнөрбаяр хэлсэн юм.
УИХ-ын гишүүн Л.Цог “Чингис хаан”-ы мэндэлсэн өдрийг орон даяар амралтын өдөр болгох санал гаргав. Нийтээр тэмдэглэдэг баярын өдөр, тэмдэглэлт өдрүүдийн аль нэг нь байж албан ёсны баяр гэж тооцдог. 11 дүгээр сарын 14-ны өдрийг нийтээр тэмдэглэдэг өдөр болгочихвол бүх нийтээрээ амрах юм. Үүнийг заавал хуулиндаа хийж байж утга учиртай болно. Журамтай холбогдуулан өдөр судар нь маргаангүй болсон биз дээ. Эрдэмтэн бүр өөр өөрөөр тэмдэглээд байвал яах уу, тэгэхээр сурталчилгааны ажлыг нь сайн хийгээсэй. Аль ч улс орон хүлээн зөвшөөрсөн байлгах хэрэгтэй гэсэн саналыг УИХ-ын гишүүн с.Баярцогт гаргалаа.
“Чингис хаан”-ы мэндэлсний өдөр буюу 11 дүгээр сарын 14-ныг орон даяар амралтын өдөр болгох, нийтээр тэмдэглэдэг баяр, тэмдэглэлт өдрийн хуульд давхар өөрчлөлт оруулж байж иж бүрэн хэлэлцэх асуудал, журмыг Ерөнхийлөгч өөрөө зарлигаараа батлах нь зөв үү, эсвэл УИХ батлаад дагаж мөрдөх зүйтэй юу гээд асуудлыг дахин нягтлан үзэх саналууд гарлаа. Ингээд чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.
“Чингис хаан” одон нь Монгол Улсын төрийн дээд шагнал, төрийн тэргүүн зэргийн одон юм. Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди 2002 оны тавдугаар сарын 11-нд “Чингис хаан” одонг бий болгох санаачилга гаргасан байдаг. Энэхүү одонг Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлж, төрт ёсны түүх соёлыг гүнзгий судалж хойч үедээ өвлүүлэх, гадаад оронд түгээн дэлгэрүүлэх үйлсэд амжилт гаргасан дотоодын иргэн болон дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчлах, идэвх зүтгэл гарган ажилласан гадаадын төр нийгмийн зүтгэлтэнд долдугаар сарын 11-ний өдөр улсын их баяр наадмаар олгож байхаар хуульчилсан юм. Өнөөдрийн байдлаар “Чингис хаан” одонгоор зургаан хүн шагнуулсан бөгөөд шагналыг тухайн үеийн ханшаар есөн цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал дагалдсан байна.
Д.Сувд