Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Нэр дэвшигчийн талаарх танилцуулгыг Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм. Л.Энхтайван нь эдийн засагч, математикч мэргэжилтэй, эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор цолтой. Санхүү, эдийн засгийн дэд сайд, Элчин сайд зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан туршлагатай мэргэжилтэн бөгөөд 2011 оноос Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр ажиллаж байгаа учраас энэ албан тушаалд улируулан томилуулахаар санал болгож буйгаа байнгын хорооны дарга танилцуулгадаа дурдлаа.
Байнгын хорооны даргын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, Ц.Нямдорж нар нэр дэвшигчээс асуулт асууж, санал хэлэв. Туршлагатй мэргэжилтнийг улируулан томилохоор нэр дэвшүүлж буйг дэмжиж буйгаа Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан илэрхийлэв.
Мөн тэрбээр санхүүгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй банк бус санхүүгийн байгууллагуудын дүрмийн санг 2.5 тэрбум болж нэмэгдүүлэх шийдвэрийн талаар тодруулсан юм. Нэр дэвшигч Л.Энхтайван, өнөөдрийн байдлаар Монгол Улсад 500 гаруй банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээрийн 200 нь сүүлийн хоёр жилийн хугацаанд байгуулагдсан байна.
Санхүүгийн зохицуулах хорооноос энэ онд хийсэн шалгалт, судалгаараар банк бус санхүүгийн байгууллагуудын дунд чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдсэн дүн гарчээ. Тиймээс Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл дээр санхүүгийн зах зээлийн тогтолцоо, бүтцийн талаар хэлэлцэж, зарим шийдвэр гаргасан.
Ингэхдээ шинээр байгуулагдах банк бус санхүүгийн байгууллагуудын дүрмийн санг нэмэгдүүлэхээр тусгасан бөгөөд орон нутагт үйл ажиллагаа явуулах сонирхолтой байгууллагуудад хамаарахгүй гэлээ. Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Улсын Их Хурлын гишүүн О.Батнасангийн тодруулсны дагуу ОУВС-гийн хамтын ажиллагааны талаар болон валютын ханшийн талаар тайлбар, мэдээлэл өглөө.
Эдийн засгийн онцгой нөхцөл байдал үүсээд байгаа өнөөдрийн нөхцөлд Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооны төлөөлөл бүхий Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл идэвхтэй үйл ажиллагаа явуулах шаардлагатай талаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж хэлж байлаа.
Ийнхүү Байнгын хорооны даргын саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд нэр дэвшигчийг санал нэгтэй дэмжив хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.