gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Төвлөрлийг сааруулах бодлого – Орон нутгийн хөгжил” сэдэвт чуулган боллоо

Нийгэм
2016-12-13
0
Twitter logo

“Төвлөрлийг сааруулах бодлого – Орон нутгийн хөгжил” сэдэвт нутгийн удирдлагын чуулган Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Монголын нутгийн удирдлагын холбоо, ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сан хамтран энэ чуулганыг энэ арванхоёрдугаар сарын 06-ны өдөр зохион байгуулж хийлээ.

Уг чуулганы ажиллагаанд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Н. Энхболд, УИХ-ын гишүүн Д. Тогтохсүрэн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У. Бямбасүрэн, бусад ажилтнууд, эрдэмтэн судлаачид оролцлоо.

Чуулганы гурван үндсэн илтгэлийг “Засгийн газраас Төвлөрлийг сааруулах чиглэлд хэрэгжүүлж буй бодлого, түүний чиг хандлага” сэдвээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга У. Бямбасүрэн илтгэсэн бол удаахь илтгэлийг “Төвлөрлийг сааруулах нь өөрөө удирдах ёсны хөгжлийн үндэс” сэдвээр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Монголын нутгийн удирдлагын холбооны Тэргүүн С. Батболд илтгэж харин ХБНГУ-ын Кийл хотын нийтийн удирдлагын дээд сургуулийн захирал Профессор Паул Витт “ХБНГУ-ын нутгийн удирдлагын тогтолцоо” сэдэвт илтгэлийг танилцууллаа.

Төвлөрлийг сааруулж орон нутгийн бие даасан байдлыг бэхжүүлэх асуудлыг сүүлийн 20 жил ярьж байгаа боловч төвлөрөл саарах биш гаарч эхлэв. Аймаг Нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хүмүүс эрдэмтэн судлаачдын төлөөлөл уг асуудлыг тал бүрээс нь ярилцлаа.

Орон нутаг биеэ даагаад хийж болох, шийдвэрлэж чадах олон чиг үүрэг гүйцэтгэх засаглалын түвшинд  төвлөрөөд байна. Нийтийн үйлчилгээ хүртэх ёстой иргэдээ харъяалсан нутгийн удирдлагынханы шат шатны байгууллагууд хариуцаад хийгээд ирсэн боловсрол, соёл эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, даатгал, байгаль орчин, хөдөлмөр эрхлэлт зэрэг бүхий л салбарын төсөв хөрөнгө, хүний нөөц, яам агентлагуудад төвлөрч байгаагаас орон нутгийхан дээш нь уламжлах, хөрөнгө мөнгө хүсэх байдалтай болжээ.

Энэ нь аймаг, нийслэл, сум, дүүрэг баг хорооны түвшинд иргэдтэйгээ ажиллах, тэдэнд чиглэсэн ажил үйлчилгээг шуурхай зохион байгуулахад саад болж байгааг чуулганд оролцогсод хууль зүйн үүднээс нь жишээ баримт татан хэлэлцлээ.

Чуулганаар “Төвлөрлийг сааруулах нь нутгийн удирдлагын үйл ажиллагааны хөгжлийн чухал нөхцөл болох нь”, “Төвлөрлийг сааруулахад нутгийн өөрөө удирдах байгууллагын үүрэг, оролцоо”, “Орон нутгийн төсөв, өмч” гэсэн гурван сэдвээр тусгайлан хэлэлцүүлэг хийлээ.

Чуулганаас төвлөрлийг сааруулах чиглэлээр УИХ, Засгийн газраас хийж хэрэгжүүлэх асуудал болон, Орон нутгийн удирдлагын хариуцлага, чадварыг бэхжүүлэх чиглэлээр зөвлөмж гаргалаа.

Энэ чуулганд оролцогсод төвлөрөл хүчтэй болсоноор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн биеэ даасан бүтээлч ажил, санал санаачлагыг боогдуулах, хөгжлийг саатуулах нэг нөхцөл болох тул энэ чиглэлээр дорвитой өөрчлөлт, шинэчлэл хийх нь зүйтэй гэж үзэв.

ЧУУЛГАНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан