gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     2
  • Зурхай
     4.19
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 2
Зурхай
 4.19
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 2
Зурхай
 4.19
Валютын ханш
$ 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Стресс тайлах бүтээлч аргууд

2017-03-31
0
Twitter logo
0
Twitter logo
2017-03-31
Стресс тайлах бүтээлч аргууд

Хээвнэгээр хөлөө хучаад, ил галын дэргэд, халуун шоколад уунгаа ороолт нэхэж суугаа эмээг та төсөөлөөд үз дээ. Эсвэл зурагтаа унтрааж, ухаалаг гар утсаа хол тавиад намуухан хөгжмийн аялгуунд зураг зурж суугаа залуухан эр. Төсөөлөхөд л сандлаа налан сууж, гүнзгий амьсгаа авмаар санагдаж байгаа биз. 

Одоо эсрэгээрээ өндөр байшин, өнгөрөх хүмүүс, замын түгжээ, оффисын агааржуулагч, процессорын сэнс, энд тэнд шулганах хүмүүс, компьютерын үлбэгэр дэлгэц, хэзээ ч дуусахгүй 9Gag, фэйсбүүк, инстаграмын ньюсфийд, завгүй явсаар ууж амжаагүй хөрсөн кофег төсөөлөөд үз. Бас л сандлаа налаад, гүнзгий амьсгаа авч, эргэн нэг хармаар санагдаж байгаа биз.

Толгойгоо сэргээж, алжаалаа тайлах хамгийн үр дүнтэй аргуудын нэгдүгээрт, байгальд гарах, гадаадад аялах бичигддэг. Амралтын хоёр өдрөөрөө хотоос гарч, үр дүнтэй өнгөрөөхийг хэн бүхэн хүсдэг. Гэвч үнэн хэрэгтээ нэг өдөр нь хувцсаа угааж, их цэвэрлэгээ хийж, нөгөө өдөр нь ойрд хийгээгүй амттай хоол хийж, татаж авсан олон ангит киногоо үзэж хэвтсээр нэг мэдэхэд орой болсон байдаг.

Сүүлдээ найзууд залгасан ч гарахаас залхуурч, хөмсөгний зэрлэгээ зулгааж, нүүрэндээ маск тавиад суухыг илүүд үзэх. Нэгдүгээр сарын 1- нд шинэ зорилтууд тавьж, шинэ хүн болохоор шийддэг ч бодит байдал нэг иймэрхүү л урсах нь элбэг.

Бид супер хүн болох гэж хичээж, түүндээ хүрч чадахаа болимогц өмнөхөөсөө ч долоон дор нэгэн болж байгаагийн нэг шинж. Тэгвэл ядаргаа тайлах, толгойгоо амрааж, шинэчлэх илүү “хөрсөн дээр буусан” арга олох цаг болжээ гэсэн үг. Ажлаа тараад нэг цаг, үгүй юм гэхэд 30 минутыг өөртөө зарцуулаад стресс, бухимдлаа тайлах олон арга байна. Оригами, Jumping Clay баримлын шавар, буддаг ном, юм нэхэх, ваар, шилэн сав чимэглэх, гоёл чимэглэл хийх гээд олон арга бий.

Амар хялбараар стрессээ тайлж сурцгаая 

“Magnificent Mongolia” буюу “Үзэмж төгс Монгол” буддаг номыг Ч.Итгэл, Г.Золбоо гэх хоёр эмэгтэй гаргасан. Номын зохиолч Ч.Итгэл телевизэд өгсөн ярилцлагадаа “Олон улсын туршлагаар бол өндөр настай хүмүүсийг зөнөг өвчин тусахаас нь хамгаалах зорилгоор болон стресс, ядаргаанд орсон хүмүүст сэтгэлзүйчид буддаг номыг санал болгодог.

Яагаад гэвэл сэтгэл гутралтай тэмцэхэд буддаг ном маш их ач холбогдолтой” хэмээн ярьжээ. Гадаад харилцааны менежер Б.Өлзий “Ажлаа тараад номоо будаад суухад өөр юу ч бодогддоггүй юм байна лээ. Бас бүтээлч сэтгэлгээг сайн хөгжүүлдэг шиг санагдсан. Өдөржин компьютер ширтэж байгаад цаасан дээр харандаагаар зурах нь амьд мэдрэмж төрүүлдэг” гэлээ.

Jumping Clay баримлын шавраар бүтээл урлах, зураг зурах гээд хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх зорилготой “Creative House Mongolia” төвийн багш Г.Золжаргал “Манай төв ээжүүдэд зориулсан цагтай. Ээжүүд маш их зүйлд өөрийгөө зориулж, их юманд санаа зовдог. Харин баримлын шавраар бяцхаан хүүхэлдэй, амьтан ч юм уу хийж байхад хүний анхаарал зөвхөн түүнд л төвлөрдөг. Тэгэхээр стресс тайлах чухал ач холбогдолтой” гэсэн юм. Энэ мэтчилэн өөрийгөө хүчлэхгүйгээр, ажлын алжаал, ядаргаагаа тайлах аргуудыг та туршаад үзээрэй.

Г. Сайнзаяа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан