Өвлийн тэсгэм хүйтний эрч буурч, хаврын урин дулаан улирал ирж байгаатай холбогдуулан хүний бие махбодь улирал, цаг агаарын өөрчлөлтөд дасан зохицох хэрэгцээ шаардлага гарч, энэ нь хүний биеийн бодисын солилцооны өөрчлөлтөөр илэрдэг байна.
Улмаар дархлааны тогтолцоо суларч,аливаа өвчин эмгэгт өртөмтгий болдог хэдий ч хүн бүрийн амьдралын хэв маягаас шалтгаалан өөр өөрөөр хариу үйлдэл үзүүлдэг байна. Тухайлбал, зарим хүмүүсийн хувьд нойр хүрэх, толгой өвдөх, амархан ядрах, хоолны дуршил буурах, эрч хүч сулрах, улмаар үе мөч өвдөх ч тохиолдол гардаг.
Иймээс бие организмын бодисын солилцооны хэвийн үйл ажиллагааг хангаж, дархлаагаа сайжруулах нь бидний амьдралын хэв маяг буюу өдөр тутмын хэвшсэн үйлдлээс ихээхэн хамаарч байна. Тухайлбал, амьдралын эрүүл хэв маяг гэдэгт дасгал хөдөлгөөнөөр өдөр бүр тогтмол хичээллэж идэвхтэй байх, эрүүл зөв хооллох, тамхи татахгүй байх, архины хэрэглээг багасгах зэрэг багтана.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас эрүүл амьдрах 12 санамжийг боловсруулсны эхний тавд дээр дурдсан амьдралын эрүүл хэв маягт багтсан алхмууд орсон болохыг уншигч та анзаарсан биз.
Нэн түрүүнд эрүүл зөв хооллох асуудал хамгийн чухал болохыг ДЭМБ-ын дээрх зөвлөмжид дурдсан байна. Өвлийн улиралд шинэ ногоо, жимсний хэрэглээ хангалтгүй учраас хаврын улиралд хүний биед эрдэс бодис, амин дэм, уураг зэрэг шим тэжээлийн нөхөлт ихээр шаардагддаг.
Гэхдээ өдөр тутмын хоол хүнсэндээ анхаарч байна гээд “их” иднэ гэсэн үг биш л дээ. “Их” хоол идэх нь хоол боловсруулах эрхтэн систем хэт ачаалалтай ажиллаж, бие махбодийн энергийн ихэнх нь зөвхөн хоол боловсруулах үйл ажиллагаанд зарцуулагдан, улмаар бие сульдаж, нойргүйтэх зэрэг эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Тийм учраас Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн зөвлөмжийн дагуу хүүхэд болон насанд хүрэгсэд өдөрт 5-6 удаа багаар хооллох зарчмыг баримтлах нь зүйтэй.
Жимс, хүнсний ногоо нь зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг архаг өвчний эрсдэлийг бууруулах, амны хөндий, улаан хоолой, төвөнх, залгиур, ходоод, уушгины хавдраас сэргийлэх нөлөөтэй болох нь судалгаагаар нотлогдсон байдаг. Иймд жимс, хүнсний ногоог хоногт 5 нэгж буюу 400 граммаас багагүй хэмжээгээр хэрэглэхийг ДЭМБ зөвлөмж болгодог байхад манай улсын хүн амын жимс, ногооны хэрэглээг судалж үзэхэд хоногт дунджаар 1.5 нэгж байгаа нь 3 дахин бага үзүүлэлт юм.
Тийм учраас хүний биеийн бодисын солилцоог сайжруулах, тамир тэнхээ оруулах, эрч хүчтэй, бүтээлч сэтгэлгээтэй, шаардлагатай энергээ авах зэргээр дархлаа дэмжихэд В-гийн төрлийн амин дэмүүд, эрдэс бодис, уургаар баялаг хоол хүнсийг түлхүү хэрэглэхийг зөвлөж байна.
Эдгээр нь байгалийн цэвэр жимс жимсгэнэ, ногоон навчит хүнсний ногоо, загас, ургамлын тос, бүхэл үр тарианы бүтээгдэхүүн, тараг, сүүнд илүүтэй агуулагддаг. Тухайлбал, B1 амин дэм мах, төмс, буудайнд; B2 амин дэм сүү, сүүн бүтээгдэхүүн, элэг, загас, өндөг, бууцайнд; B6 амин дэм мах, загас, байцаа, төмс, вандуй, гадил жимсэнд; B12 амин дэм загас, элэг, өндөгний шард; C амин дэм жимс (жүрж, мандарин, нимбэг), нарийн ногоо, амтат чинжүү, улаан лооль; төмөр, магни, кали, иод, кальци зэрэг эрдэс бодис мах, дотор мах , загас, өндөг, нарийн ногоо, бүхэл үр тариагаар хийсэн бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүнд илүүтэй агуулагдана.
Овьёос нь уусдаг эслэг, В амин дэм, уураг, олон төрлийн эрдэс бодисоор баялаг тул хүний биеийн дархлааг дэмжиж, хүйтнийг эсэргүүцэхэд тустай.
Гэтэл өнөөдөр уураг, нүүрс ус, ашигтай өөх тос, амин дэм, эрдэс бодисуудыг агуулсан аюулгүй, баталгаатай, найдвартай хүнсний бүтээгдэхүүнийг жилийн 4 улиралд өдөр бүр шинээр нь хүнсний зах, дэлгүүрийн лангуун дээрээс худалдан авч, хоол хүнсэндээ хэрэглэх боломж хүн бүрийн хувьд харилцан адилгүй байна. Түүнээс гадна боломж нь байлаа гэж бодоход дээрх шим тэжээлийн бодисуудыг тэнцвэртэй буюу зохистой хэмжээгээр хэрэглэхийг нь тооцоолоход хэцүү байдаг.
Өглөөний хоол нь хүн унтаж амарсны дараа эрчимтэй хөдөлмөрлөхийн өмнөх анхны хоол юм. Тэгэхээр амин дэмээр баялаг, тэр өдрийнхөө эрч хүчийг авах хамгийн чухал хооллолт байх ёстой атал хүн бүр өглөө тэнцвэржүүлсэн хоол бэлтгэж амжилгүй, зөв хооллолттой байж чаддагүй. Харин эдгээр хүний биед зайлшгүй шаардлагатай илчлэг, амин дэм, эрдэс бодисуудыг нэг дор, нэг аяганаас өглөө бүр авах боломжийг Herbalife-ын Формула-1 бүтээгдэхүүн өгч байна.
Herbalife-ын өглөөний хоол нь хүнийг зайлшгүй шаардлагатай илчлэгээр хангаж, ходоодны шүүс ялгаралтыг нэмэгдүүлэн, бие махбодийг чангаруулж сэргээх үйлчилгээ бүхий алое вера ургамлын шүүсээр бэлтгэсэн алое ургамлын өтгөрүүлсэн ундаа, цайны ханд агуулсан шууд найруулж хэрэглэх ургамлын халуун ундаа, Формула 1 уургийн коктейл гурваас бүрдэнэ.
Формула-1 бүтээгдэхүүн буюу уургийн коктейлийг нэг удаа хэрэгдэхэд 380/90 ккал илчлэг, 10 г уураг, 5 г нүүрс ус, 2.5 г өөх тос, 1. 5 г поли ханаагүй өөх тос, 5.0 г хүнсний эслэг агуулагдана. Энэ нь та нэг өдрийн турш хоол хүнсээрээ авах ёстой илчлэг, уураг, нүүрс ус, өөх тос, эслэгийн 20-25%-ийг авч байна гэдгийг харин анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, та өглөөд Herbalife-ын өглөөний хоолыг идээд, харин өдрийн турш зайлшгүй шаардлагатай шим тэжээлийн бодисоо хоол хүнсээрээ тэнцвэртэйгээр дамжуулан авах хэрэгтэй.
Herbalife-ын Формула-1 бүтээгдэхүүний орц, найрлагад тэнцвэртэйгээр агуулагдах илчлэг, уураг, нүүрс ус, өөх тос, эслэг гэсэн үндсэн шим тэжээлийн бодисоос гадна хүний бие организмд өдөр тутам зайлшгүй шаардлагатай амин дэмүүд, эрдэс бодисууд мөн л нэг дор агуулагдана. Тухайлбал нэг Формула-1 аяганд 6.4мг төмөр, 40.0мкг иод, 160.5мг калий, 113 мг кальци, 192 мг натри, 34.7мг магни, 0.5мг марганц, 0.5мг зэс, 20мг селен, 185мг фосфор, 3.6мг цайр агуулагдсанаар энгийн хоол хүнснээс , ялангуяа тэр бүр нэг дор авах боломжгүй шим тэжээлийг уг бүтээгдэхүүнээс авах боломжтой гэдгээрээ давуу талтай юм.
Herbalife-ын Формула-1 бүтээгдэхүүнд орсон амин дэмүүдийн хувьд гэвэл 315 мкг А, 0.3мг В1(тиамин), 0.4мг В2(рибофлавин), 5.4мг ниацины хүчил, 1.7мг пантотены хүчил, 0.5мг В6 (пиридоксин), 25 мкг биотин, 60 мг фолийн хүчил, 0.5мкг В12(цианокобаламин), 15 мг С(аскорбины хүчил), 2.8 мкг Д, 5 мг Е амин дэм тус тус агуулагдаж байна.
Эдгээр эрдэс бодис, амин дэмүүдээр баялаг бууцай, үр тариа, гүзээлзгэнэ, киви, анар, жүрж, цэцэгт байцаа, загас, лийр, хаш, вандуй, шош зэрэг тэр бүр жилийн 4 улиралд элбэг байдаггүйн улмаас манай улсын хүн амын жимс, ногооны хэрэглээ хоногт дунджаар 1.5 нэгж байгаа нь ДЭМБын 5 нэгж байх зөвлөмжөөс даруй 3 дахин бага үзүүлэлт юм.
Харин Herbalife-ын Формула-1 уургийн коктейл нь дээрх эрдэс бодис, амин дэмүүдийг нэг дор тэнцвэржүүлсэн хэлбэрээр авч, эрч хүчтэй, эрүүл амьдрах бололцоог хялбарчилж өгөх боломжийг олгож байгаа юм.
Мөн хүн өдөрт 1,5-2 литр шингэнийг 5-8 аягаар мөн л бага багаар уух ёстой бөгөөд ургамлын болон жимсний цай уух нь өдрийн турш эрч хүчийг хадгалж, хоол хүнсээр авч буй амин дэм, шим тэжээлийн бодисуудыг эрхтэн систем, эд эсүүдэд хүргэж өгөх нэг ёсны зөөвөрлөгчийн үүргийг гүйцэтгэдэг.
Өглөө босоод 100-200 мл бүлээн ус уувал бие организмыг сэргээж, хоол боловсруулах үйл явцыг сайжруулах үр нөлөөтэй тул та Формула-1-ийг бэлтгэж уухаасаа өмнө нэг аяга ус уувал авах шим тэжээлээ улам сайн боловсруулна гэсэн үг.
ДЭМБ-аас зөвлөсөн эрүүл байх 12 санамжид дурдсанаар өдөр бүр дасгал хөдөлгөөн хийхийг чухалчилсан. ДЭМБ-аас хүн эрүүл мэндийнхээ төлөө 7 хоногт дунд зэргийн эрчимтэй хөдөлгөөнийг 150 минут эсвэл өндөр эрчимтэй хөдөлгөөнийг 75 минут хийхийг зөвлөдөг. 2013 онд явуулсан Халдварт бус өвчин, осол гэмдлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын судалгаагаар манай хүн амын 5 хүн тутмын нэг нь эрүүл мэндэд тустай идэвхтэй хөдөлгөөний хийх ДЭМБ-ын зөвлөмжийг биелүүлдэггүй, нийт хүн амын 22.3 хувь нь хөдөлгөөний хомсдолтой байна.
Тиймээс идэвхтэй хөдөлгөөн, зөв зохистой хооллолтыг эрхэмлэж, биеийн жингээ тогтмол хянан, архи тамхины хэрэглээ зэрэг амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй зонхилон тохиолдох халдварт бус өвчнөөс сэргийлэх, эрүүл энх байхыг хичээхийг иргэн, байгууллага, хамт олонд сануулан эрүүл аж төрөхийг уриалж байна.
Нийтлэл бичсэн: Ч. Оюун, PhD