Дэлхийн холын зайн гүйлтийн уламжлалт 6 ба 10 өдрийн “Self-transcendence” Америкийн нээлттэй тэмцээний арван өдөр, шөнийн ультра марафон гүйлтэд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Б.Буджаргал түрүүлсэн.
Тэсвэр хатуужлын тэмцээн гэгдэх "Өөрийгөө ялах” уриатай уг уралдаан 240 цагийн турш үргэлжилдэг бөгөөд Б.Буджаргал 1189 км гүйж Монгол хүний тэсвэр, хатуужлыг дэлхийд харуулж чадсан.
Түүний хувьд өмнө нь энэ тэмцээнд хоёр удаа оролцож байсан цаашид өөрийн амжилтыг ахиулан энэ төрөлдөө дэлхийн дээд амжилт төдийгүй Гиннесийн амжилт тогтоох зорилго өвөртлөөд байгаа юм.
-Юуны өмнө баяр хүргэе. Тэсвэр, тэвчээр шалгасан томоохон тэмцээнд оролцоод эх орныхоо нэрийг өндөрт өргөлөө шүү дээ.
-Тэглээ. Би маш их баяртай байна. Энэ тэмцээнд түрүүлэхийг маш их хүсэж байсан. Монгол хүний тэсвэр, тэвчээрийг дэлхийд харуулахыг, Монголынхоо нэрийг дэлхийд гаргахыг хүсэж байсан. Санасандаа хүрч чадлаа.
-Тэмцээний талаар уншигчдад маань танилцуулахгүй юу. Хэзээнээс зохион байгуулагдаж эхэлсэн,ямар чансаатай тэмцээн юм бол. Энэ жил хичнээн тамирчин оролцов?
-“Өөрийгөө ялах” гэдэг нэртэй, 22 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тэмцээн. Жирийн спортын тэмцээнийг бодвол хүнд төрлийн тэмцээн. Хүний тэсвэр хатуужлыг сорьсон, нэрэндээ тохирсон тэмцээн гэж болно. Өөрийгөө ялан дийлэх, бие махбод дийлэх боломжгүй гэсэн зүйлийг туулдаг тэмцээн юм даа. Анагаах ухааны үүднээс тайлбарлахад ч 240 цагийн гүйлтийг боломжгүй гэх байх. Харин энэ бүхнийг сөрж хүнд ямар нөөц боломж байдгийг харуулах нь энэ тэмцээний зорилго. Хүн өөрийн чадавхийн аравхан хувийг ашигладаг гэдэг шүү дээ. Харин энэ тэмцээн бидэнд байгаа гарч чадахгүй байгаа нөөц боломжийг нээж гаргадаг. Нуугдмал хүчийг гаргаж ирдэг гэх юм уу даа. Бидний нүдэнд харагдаж, гарч баригдах тамир тэнхээ хүчний цаана ямар их нөөц боломж байдаг вэ гэдгийг харуулах зорилготой.
Бидний нүдэнд харагдаж, гарч баригдах тамир тэнхээ хүчний цаана ямар их нөөц боломж байдаг вэ гэдгийг харуулах зорилготой
Жил бүр 20-40 орны 80-100 тамирчин оролцдог, дэлхийн аваргын чансаатай, ганцхан тэмцээн нь энэ. Гиннесийн амжилт тогтоосон тамирчид, дэлхийн өнцөг булан бүрээс дэлхийн шилдэг гүйгчид оролцдог. Хэцүү спорт учраас хэр баргийн аавын хүү, ээжийн охин оролцоод байдаггүй л дээ. Үнэхээр хүнд төрлийн спорт. Хичээллэдэг хүн ч ховор.
Бусад спортод 5-10 минут тэсрэлт гаргаад дуусдаг. Марафон гүйлт ч мөн адил. Энэ төрлийн гүйлтийн хувьд арван өдөр, арван шөнө тасралтгүй тэвчсээр тэмцээнээ дуусгадаг. Өөрөөр хэлбэл удаан хугацааны тэсвэр тэвчээр шаарддаг. Холч морь гэдэг шиг л тэсвэр шаардсан спорт.
-Таны хувьд энэ тэмцээнд оролцох болсон шалтгаан нь юу байв.
-Миний хувьд хэт холын зайн гүйлтийн спортоор хичээллэдэг. Арван жилд байхаасаа л гүйлтийн спортоор хичээллэдэг байсан. Манайд хэт холын зайн гүйлт нь 24 цагийн гүйлт байдаг. Энэ тэмцээнд би дөрвөн удаа түрүүлсэн. 2013 онд 24 цагт 180 км гүйж, Монгол Улсын дээд амжилтыг тогтоож, говьд болдог зургаан өдрийн гүйлтэд ч өөрийгөө сорьж байсан.
Үүндээ урамшаад дэлхийн хэмжээний тэмцээн байгаа эсэхийг сонирхож, хайлт хийсэн. Ингээд энэ тэмцээний талаар мэдээлэл олж аваад 2014 онд анх зургаан өдрийн гүйлтэд оролцож 485 км гүйж тавдугаар байрт орсон. Дараа жил нь чадах юм байна гээд арван өдрийн гүйлтийг сонирхож 780 км гүйж, 2016 онд 967 км гүйж дөрөвдүгээр байрт орсон. Ингээд л их урам орсон. Цаашдаа амжилтаа ахиулах боломж байна гэж харсан.
Монголын нэр, чадварыг харуулж чадлаа
Миний хувьд спорт гэлтгүй бүх салбарт Монгол хүн тэргүүлэх ёстой гэж боддог. Тиймдээ ч Монголчууддаа төдийгүй дэлхийд бид чаддаг гэдгээ харуулъя гэж зорьсон. Энэ удаагийн тэмцээнд 1189 км гүйсэн. Эхний өдрөөс түрүүлж явсаар арван өдрийн дараа нэгдүгээр байранд орж чадлаа. Монголын нэр, чадварыг харуулж чадлаа.
-2016 онд та энэ тэмцээнд оролцоод дөрөвдүгээр байрт бичигдсэн гэлээ. Амжилтаа ахиулахад юу нөлөөлөв. Бэлтгэлээ хэрхэн базаав.
-Биеийн болон сэтгэлзүйн бэлтгэл сайн хийсэн. Хэзээний аварга болчихсон юм шиг бодож, зүрх сэтгэлдээ, оюун ухаанд кодлочихсон. Аваргын төлөө үхэн үхтлээ зүтгэх ёстой гэж шийдсэн. Үүнийг л тархиндаа суулгаж өгсөн. Аварга бол эсвэл зам дээр бахардаж үх гэсэн шаардлагыг тавьсан. Монголоос ирэхдээ л аварга болчихсон юм шиг сэтгэлзүйтэй ирсэн. Хаанаас ч ямар ч шилдэг тамирчин ирсэн тэр хүнтэй “үзэлцэхэд” бэлэн байсан.
Би жил бүр энэ тэмцээний барианд орохдоо төрийнхөө далбааг намируулсаар ордог л доо. Харин энэ жил Монгол баатрын хувцас захиалж хийлгээд түүнийгээ барианд орохдоо өмссөн. Тэр маань ч түрүүлэх зорилготой маань холбоотой байлаа.
-Арван өдөр, арван шөнийн турш тамирчид тасралтгүй гүйдэг гэсэн. Өдөрт хэдэн цаг амарч байв? Тэмцээний явцын талаар мэдээлэл өгөхгүй юу.
-Монголын цагаар шөнийн 12.00 цагт бүх тамирчид нэгэн зэрэг гараанаас гарсан. 24 цаг, 48 цаг гээд 240 цаг тасралтгүй тэмцээн үргэлжилдэг. Хоол идэх, усанд орох, амрах цаг нь тухайн хүний асуудал. Шөнө 7 цаг унтсан ч болно. Унтахгүй ч гүйж болно. Өөр өөрийн гэсэн тактиктай. Өмнөх туршлагаасаа үндэслээд арван өдрийн хоёрт нь л усанд орж, шүдээ хоёрхон удаа угаасан. Харин өдөртөө 4-5 цагийн зайтай бие засаж, идэх уух тал дээр өлсгөлөн талдаа байсан. Бүхэл хоол идэхгүй, зутан маягийн хоол идэж байсан. Тэмцээнд оролцож буй бусад тамирчидтай харьцуулахад миний хувьд хэзээ ч сууж хооллоогүй.
Гараанаас гарснаас хойш 12-24 цагийн турш хоёр, гурав, дөрөвдүгээр байрт бичигдэж байгаад 24 цагийн байдлаар 18 майлаар түрүүлж эхэлсэн. Үүнийгээ 50 майл болгож тасалсан. 80 км гэсэн үг л дээ. Нэг марафоноос хоёр марафоны зайтай тасарч түрүүлж байсан.
Арван өдрийн хоёрт нь л усанд орж, шүдээ хоёрхон удаа угаасан
Бүх тамирчид л түрүүлэх зорилготой ирдэг. Хөгжөөн дэмжигч болоод шүүгчид, оролцож буй тамирчид хоёрт орсон Украйны тамирчинг түрүүлээсэй гэж илт дэмжиж байгаа нь мэдэгдэж байсан. Хол тасархай түрүүлж байсан ч бусад тамирчдын нөлөө, харьцаа, тактик, намайг ядраах ч гэдэг юм уу төлөвлөгөөнүүд нөлөөлж байсан. Өрсөлдөөн их ширүүн байдаг. Намайг дэлхийд танигдаагүй, залуу, гүйсэн км, өмссөн пүүзний тоо хаа ч хүрэхгүй гэж харж байсан. Би бөхөөр бол аймгийн цолтой, тэд бол улсын цолтой. Залуу бөх дайрсаар байгаад л яллаа. Аварга, арслангуудыг бүгдийг нь яллаа. Хүмүүс яалт ч үгүй хүлээн зөвшөөрч чадсан. Бөхөд зодог шуудгаа тайлж өгдөг шиг л өөрсдийн зүйлээ дурсгаж байсан нь үнэхээр сайхан байсан.
-Цаг агаарын хувьд ямар байв?
-Яг л манай хавартай адилхан. Хүйтэндээ хүйтэн, халуундаа халуун. Тэмцээний явцад 2-3 өдөр нь хүйтэн усан бороотой байсан. Тэмцээний арав хоногт жилийн дөрвөн улирлыг харуулсан.
-Өмнөх тэмцээний үеэр хөлийн тань бүх хуруу цэврүүтэж, биеийн хувьд бага зэрэг хүндрэлтэй учирсан гэсэн. Харин энэ удаад ямар нэгэн бэртэл гэмтэлгүй сайхан гүйсэн үү?
-Урд урдынхаас бэртэл гэмтэл бага байсан. Бэлтгэл сайн хийсэнтэй холбоотой байх. Өмнөх гүйлтийн туршлагаас үндэслээд өмнө нь арван хуруу цэврүүтэж байсан бол одоо дөрвөн хуруу цэврүүтсэн. Түнх, шагай гээд булчин, яс гээд өвдөлт ихтэй л дээ. Гэхдээ өмнөхөөс бол бага байсан. Тэмцээн дууссаны дараа 3-4 хоног удаан зогсож чадахгүй, хэвтрийн байдалтай байсан. Яс янгинадаг, булчин шөрмөс өвдөх гэдэг ч юм уу шинж тэмдэг байдаг. Ингэж байгаад гайгүй болчихдог. Дараагийн тэмцээнд ороход ямар нэг хүндрэл гарахгүй. Тэмцээний үеэр ч өвдөж л байдаг. Гэхдээ үүнийг тоох хэрэггүй. Гараанаас гараад 5-10 км гүйгээд л өвдөлт мэдрэгддэг. Харин түүнийг нь мартах хэрэгтэй.
-Тэмцээний явцад туслахууд чухал үүрэгтэй. Танд хэдэн хүн ямар үүрэгтэйгээр тусалж байв.
-Тэмцээний туслахаар хоёр хүн ажилласан. Нэг нь миний төрсөн дүү, нөгөөх нь Монголоос н.Энхбаяр кино компанийн хүн ирсэн. Тэд гүйлтийн тухай кино хийж байгаа тэр ажлынхаа хажуугаар надад тусалж байсан. Хоол цай, ус бариад зогсож байдаг ч юм уу, бороо орж байвал цув авчрах гэх мэтчилэн тусалсан. Хоёр туслах маань сайн ажилласан.
Намайг дэлхийд танигдаагүй, залуу, гүйсэн км, өмссөн пүүзний тоо хаа ч хүрэхгүй гэж харж байсан
-Дараагийн тэмцээний тов гарсан уу. Цаашид төлөвлөсөн тэмцээн уралдаанууд юу байна вэ?
-Ойрын сарын хугацаанд тэмцээнд ороход төдийлэн амжилт гаргахгүй байх. Тиймээс 1-2 сар амрах байх. Монгол далайн төвшин өндөрлөг учраас нам дор газраар явж биеэ тэнхрүүлж аваад Монголд очно доо. Энэ удаагийн тэмцээнд түрүүлээд цаашид дэлхийн дээд амжилт, Гиннесийн амжилт тогтоох боломж байна гэдгийг харсан, мэдэрсэн. Цол дагаж бяр нэмнэ гэдэг шиг л аварга болчихсон учраас цаашид дэлхийн дээд амжилт тогтоох боломж байна. Бусад тамирчид, гүйлтийн судлаач, дасгалжуулагч нар ч надад өшөө их боломж байна гэдгийг хэлж байсан. Тиймээс цаашдаа том зорилго өмнөө тавьчихаад л байж байна даа.
-Ярилцсанд баярлалаа. Дараа, дараагийн тэмцээн уралдаанд нь амжилт хүсье.