АНУ, Монгол Улсын хооронд байгуулсан Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээг хэрэгжүүлэх албан ёсны нээлт 10-р сарын 27-ны Мягмар гаригийн 9:00 цагт ГХЯ-ны Зөвшилцөл танхимд эхэлнэ.
Уг арга хэмжээ нь танхимын болон цахим гэсэн хосолсон хэлбэрээр явагдах бөгөөд АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Майкл Клечески, ХЗДХ-ийн сайд Х. Нямбаатар, ХНХ-ын сайд А. Ариунзаяа болон Монгол Улс, АНУ-ын холбогдох албаны бусад хүмүүс цахимаар болон биеэр оролцож нээлтийн үг хэлнэ.
Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих энэхүү түншлэл нь Төрийн департаментын Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх газраас (ХХГХТГ) таван сая ам. доллар буюу ойролцоогоор 15 тэрбум төгрөгийн санхүүжилттэй бөгөөд Дэлхий Зөн ОУБ голлох хэрэгжүүлэгчээр ажиллан АНУ-ын Азийн Сан болон Монголын дөрвөн ТББ хамтран хэрэгжүүлэгч байгууллагаар оролцох юм.
Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээ нь Монгол улсад хүүхдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдаалах, хүүхдийг албадан хөдөлмөр эрхлүүлэхтэй тэмцэхэд чиглэсэн бөгөөд АНУ болон Монголын тал уг гэрээнд энэ оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр гарын үсэг зурсан билээ.