Барилга, эрчим хүч, зам тээвэр, хүнд үйлдвэр гэсэн бүтээн байгуулалтын үндсэн дөрвөн салбарыг нэгтгэсэн анхны үзэсгэлэн “Build Mongolia 2020” Мишээл экспо төвд болж байна.
Уг үзэсгэлэнд нийт 60 гаруй байгууллага оролцож байгаагаас 70 хувь нь Монголын импортлогч болон үйлдвэрлэгч компани юм. Харин Канад, Чех, Япон, Их Британи зэрэг орны 10 гаруй компаниуд элчин сайдын яам, суурин төлөөлөгчийн газраараа дамжуулан оролцож олон улсын туршлагаас хуваалцаж байна.

Тухайлбал Чехийн элчин сайдын яамаар дамжуулан оролцож буй "Khaanzaa" компани нь 5-15 хүний буюу өдөрт 3 км кв хүртэлх ус цэвэршүүлэх хүчин чадалтай бага оврын бохир ус цэвэршүүлэх байгууламж барьдаг.

Жижиг дунд, хүнд үйлдвэрийн хаягдал ус болон ахуйн бохир усыг цэвэршүүлэх байгууламжийн системтэй "Khaanzaa" нь усыг байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр цэвэрлэхийг зорьдог байна. Технологийн схем нь тэнцвэржүүлэгч, нитратжуулалт, тунгаагуур, цэвэрлэгдсэн усыг зайлуулах гэсэн дөрвөн шат дамждаг ба гэр бүлийн зуслан, өвлийн байшингаас гарах бохир усыг цэвэрлэхэд тохиромжтой аж.

БНЧУ-ын Кoнтехин групп европ стандартын дагуу барилгыг дулаалах зарчмаар эрчим хүчний хэмнэлт хийх технологийг санал болгодог. Мөн түүнчлэн дулаалганд ашиглах зарим барилгын материалыг Монгол улсад түгээмэл тархсан шохойн чулуу, элс гэх мэт түүхий эдүүдийг ашиглан үйлдвэрлэх үйлдвэрийн тоног төхөөрөмжийг, ноу-хау-гийн хамтаар нийлүүлэх сонирхолтой байгаа юм.
Харин Канадын элчин сайдын яамаар дамжуулан оролцож буй "Cypher enviromental" компани нь хүнд даацын машин явдаг замын шороог нягтаршуулж, тоос шороог багасгадаг бодисыг үйлдвэрлэдэг аж.

Тус бодисыг шаварлаг хөрстэй холивол тоос босохгүй болж дагтаршин, засмал зам шиг хатуурдаг бол цацдаг бодисыг нь энгийн шороон дээрээс цацахад сайжруулсан зам шиг болж хатууран, нягтарч, тоос босохооргүй болдог байна. Дээр нь явах тусам улам дагтаршдаг тул хүнд даацын замд тохиромжтой аж.