Хүн бусдад болон өөртөө сайхан сэтгэгдэл төрүүлэх, хүмүүсийн дунд байх ханыг нураах, хамгийн эхний, хамгийн энгийн, хялбар, хүч чармайлт шаардагдахгүй зүйл бол инээмсэглэл.
ИНЭЭМСЭГЛЭЛ ГЭЖ ТЭГВЭЛ ЧУХАМ ЮУ ВЭ?
Хүний нүүрэнд 70 орчим булчин байдаг. Инээх үед 17 булчин ажилладаг бол уурлах үед 43 булчин ажиллаж зангирдаг байна. Хүн инээмсэглэх үед нүүрний хоёр гол булчин ажилладаг. Эхнийх нь уруул орчмын хөдөлгөөнийг хариуцдаг “зайгоматик мэжор” нэртэй булчин, энэ нь уруулын хоёр захын хэсгийг дээш өргөдөг бол нөгөө нь нүд орчмын хөдөлгөөнийг хариуцдаг “орбикуляр окули” нэртэй булчин, энэ нь хацрыг өргөж, зовхи өргөгдөж нүд агшаадаг булчин байдаг байна. Үүнийг 19-р зууны дунд үед Францын мэдрэлийн систем судлаач (нэурологист) Душень нүүрний илэрхийллийг судлах физиологийн судалгаан дээр ажиллаж байх үедээ олж тодорхойлжээ.
Ийнхүү Душений инээмсэглэлийг нүдээрээ инээмсэглэх хэмээн тайлбарласан байна. Нүд орчмын булчин буюу орбикуляр окулиг ажиллуулахгүй инээмсэглэж болох бөгөөд үүнийг Душений бус инээмсэглэл гэж бас нэрлэдэг байна. Ийм инээмсэглэл нь хуурмаг харагдах нь түгээмэл байдаг. Энэ тодорхойлолтын дагуу ярилцаж буй хүнийхээ инээмсэглэлийг жинхэнэ эсвэл дүр эсгэсэн инээдийг ялгах боломжтой байна.
БИДНИЙГ ИНЭЭМСЭГЛЭХ ҮЕД АЗ ЖАРГАЛЫН ДААВРУУД ЯЛГАРДАГ...
Эхнийх нь Допамин хэмээх даавар. Энэ даавар нь та өөртөө ямар нэг том зорилго тавиад түүндээ хүрэхэд маш ихээр ялгардаг даавар. Өөрөөр хэлбэл, хүнийг зорилгодоо хүрэхэд сэдэлжүүлэлт болгодог. Энэ дааврыг ялгаруулж, амжилтандаа хүрэхийн тулд ашиглаж болно. Тухайлбал, та өөртөө жижиг, жижиг зорилго тавиад түүндээ хүрэх бүртээ багахан хэмжээгээр өөрийгөө урамшуулж байвал уг дааврын ялгарал нь ихэсдэг. Удирдлагууд мөн энэ аргыг сэдэлжүүлэлтийн зорилгоор ажилтнууддаа ашиглаж болно.
Дараагийн нэг даавар нь Серотонин. Уг даавар нь манлайллын даавар буюу хүн өөрийгөө чухал, нөлөө бүхий хүн гэж мэдрэх үед ялгардаг даавар байна. Ганцаардал, сэтгэл гутрал зэргийг та мэдрээд байгаа бол энэ даавар ялгарахгүй байна гэж ойлгож болно. Олон улсад сэтгэл гутралын эсрэг хэрэглэдэг эмийн найрлаганд уг даавар агуулагдсан байдаг. Танд энэ даавар ялгарахгүй байвал нэг арга байна. Та өөрийн өмнө гаргаж байсан амжилтаа дурсан санах, эсвэл амжилтанд хүрсэн байна гэж төсөөлөн бодох үед энэ даавар ялгардаг. Яагаад гэвэл бидний тархи юу бодитой эсвэл бидний төсөөлөн бодож байгаагаас үл хамаараад ижил хариу үйлдэл үзүүлдэг. Тархины тухай дараагийн нийтлэлээр илүү сонирхолтой, дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.
Окситоцин гэх дараагийн нэг даавар нь эрүүл бат бөх харилцаа, ойр дотно харилцаа, бие биедээ итгэх итгэлийг бий болгодог даавар буюу хайрын даавар “гормон” юм. Хүмүүсийн дотно харилцааны үед, хүүхэд төрүүлэх үед, хүүхдээ хөхөөр хооллох зэрэг үед энэ даавар ихээр ялгардаг. Энэ дааврыг ялгаруулах хамгийн энгийн арга бол тэврэлт. Тэврэлдсэнээр уг дааврыг ялгаруулахаас гадна, зүрх судасны даралтыг тогтворжуулж, дархлааны системийг дэмжих ач холбогдолтой.
Эрдэмтэн судлаач Зак гэж хүн өдөр бүр 6-8 удаа тэврэлдэж байхыг зөвлөсөн байна. Таны хайртай дотны хүмүүстэйгээ харилцах харилцаагаа эрүүл, удаан, бат бөх байлгах хөшүүрэг, хамгийн энгийн арга бол тэврэлт юм.
Сүүлийн даавар болох Эндорфин нь бидний инээмсэглэхтэй хамгийн их холбоотой даавар бөгөөд өвдөлт, стресс, түгшүүрийг дарангуйлдаг. Морфинтой зүйрлэж ойлгож болно. Энэ дааврыг ялгаруулах хамгийн энгийн арга нь дасгал хийх, чин сэтгэлээсээ хөхөрч инээх гэх мэт. Хошин шогийн мэдрэмжтэй байж аливаад өөдрөгөөр ханддаг хүмүүст илүү их ялгардаг. Ванил, лаванда цэцгийн үнэрийг эндорфин агуулсан бүтээгдэхүүнд их ашигладаг. Судалгаанаас ганц нүд хар шоколад идэх эсвэл халуун ногоотой хоол идэх үед маш богино хугацаанд тархинд эндорфин ялгардагийг тогтоосон байна. Богино хугацаанд сэргэхийн тулд ашиглаж болох арга.
ЯАГААД БИД ИНЭЭМСЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
АНУ-ын их сургуулийн доктор Ичаго Прити гэж хүн инээхийн ач тусыг анх тодорхойлжээ. Түүний хийсэн судалгаагаар бага насны хүүхэд өдөр 300 удаа, насанд хүрсэн хүн аз жаргалтай үедээ 40 удаа, хэвийн үед 20 хүртэл удаа, 50-с дээш насны хүмүүс өдөрт 4 хүртэлх удаа инээдгийг тогтоосон байна. Тун харамсалтай...
Тэгвэл бүр ихээр чангаар хөхөрч инээх үед биеийн булчингууд, мэдрэлийн эсүүд, зүрх, хоол боловсруулах эрхтэнд хүртэл эерэгээр нөлөөлдөг бөгөөд ийнхүү нэг удаа инээхэд 10 мин алхсантай тэнцэж, 10 сек тасралтгүй чанга инээхэд 5 мин аеробикийн дасгал хийсэнтэй тэнцдэг гэсэн судалгаа байна. Гоё юм биш үү? Инээгээд л байвал тураад л, эрүүлжээд л байх нь ээ дээ. Мөн инээх үедээ сурсан, мэдсэн, сонссон зүйл хүний тархинд илүү тод үлддэг.
Бас нэгэн сонирхолтой баримт: Шведэд хийсэн нэгэн судалгаагаар хүн инээж буй хүн рүү хараад инээхгүй шулуун харахад их хэцүү байдгийг тогтоосон байна. Инээж буй хүнийг харах үед хүний тархинд байх толин тусгал гэх мэдрэлийн эс /миррор нэуронс/ идэвхижиж хүний хэвийн байх үеийн нүүрний булчингуудыг зогсоож ингэснээр инээмсэглэл нүүрэнд тодордог байна.
Мөн инээмсэглэх үед айдас зовнил гэх мэт сөрөг мэдрэмж буурч, цусны даралт болон зүрхний хэм тогтворжих зэрэг эрүүл мэндийн олон талын ашиг тустай байна. Сонирхуулахад бидний инээмсэглэл тархинд аз жаргалын мэдрэмжийг төрүүлснээр ойролцоогоор 2,000 нүд шоколад идсэн мэт, эсвэл 20,000 фунт бэлнээр нь гар дээрээ авсан мэт тийм мэдрэмжтэй тэнцдэг байна. Инээхийн тулд калори авч таргалах, их мөнгө төлөх шаардлагагүй байгаа биз? Бид зүгээр л инээмсэглэхээ мартчихдаг...
Хүн зориудаар дээр дурдсан 2 гол булчингаа ажиллуулахад сэтгэл санаа сайхан болдгийг судлаачид нотолжээ. Бяцхан туршилт хийж үзээрэй. Бал эсвэл харандаа бэлдээд үүнийгээ амандаа хийж үзье. Мэдээж энэ нь төвөгтэй байвал та зүгээр л уруулын 2 захын хэсгээ өргөхөд л хангалттай.
Энэ үед бидний тархи инээмсэглэж байна гэсэн дохиог хүлээн авч, аз жаргалыг мэдэрч, эндорфин гэх аз жаргалын дааврыг үйлдвэрлэдэг. Ингэж мэдрэлийн системд сигнал/дохио өгснөөр бидний нөгөө 17 булчин маань ажиллаж инээмсэглэл тодордог байхнээ. Инээх үеийн булчин ажилласнаар эргээд тархинд дохио өгч эргэх холбоог дэмжсэнээр өнөө аз жаргалын дааврууд буюу эндорфиний хэмжээ ихэсдэг байна.
Ийм тасралтгүй эргэх холбоо тархинд явагддаг учраас товчхондоо бол Хүн аз жаргалыг мэдрэх үедээ инээмсэглэдэг, эсрэгээр инээмсэглэсэн үед аз жаргалын даавар буюу эндорфин тархинд ялгарч хүн аз жаргалыг мэдэрч болдог байна. Ийнхүү бид бүгдээрээ өдөрт инээмсэглэх инээмсэглэлийхээ тоог нэмэх боломжтой байна.
Инээмсэглэх маш олон аргууд бий:
• Өдөр бүр хацар, нүдний булчингаа ажиллуулах, 1 удаад 3 сек, 8-10 удаа хийгээд байвал зуршил болж инээхэд хялбар болно.
• Дуртай дуу хөгжмөө сонсох
• Сайхан дурсамжуудаа дурсан санах
• Ирээдүйн амжилт, аз жаргалаа төсөөлөн бодох
• Хайртай хүмүүсийхээ инээмсэглэж буйг харах, бодох
• Дасгал хийх
• Тэврэх гэх мэт...
• Инээмсэглэх маш олон шалтгаан байгаа. Олж харах, мэдрэх, хийх хэрэгтэй.
Инээмсэглэл бол хамгийн үнэ цэнтэй бөгөөд үнэ хөлс төлөх шаардлагагүйгээр та бусдад бэлэглэж чадах хамгийн том үнэт бэлэг юм.
А.Нямдарь