Хүн төрөлхтөн орчин үеийн хурдтай компьютерууд гарахаас өмнө хиймэл оюун ухаан, роботтой танилцсан гэж хэлэхэд буруудахгүй. Учир нь 1977 оноос гарч эхэлсэн "Star Wars" цувралын R2D2, C3PO робот 1979 оноос гарч эхэлсэн "Star Trek" цуврал болон "A Space Odyssey" зэрэг уран зөгнөлт кинонууд бидэнд энэ бүхнийг таниулсан.
Тухайн үедээ зөвхөн уран зөгнөл байсан уг технологи өдгөө бидний амьдралд биеллээ олж энгийн ахуйгаас эхлээд сансар огторгуй судлалд хүртэл ашиглаж байна.
Ялангуяа хамгийн өргөн ашиглаж буй, ашиглаж болох салбаруудын нэг нь одон орон, сансар огторгуй судлал юм. Иймд энэ салбар дахь хиймэл оюун ухааны хөгжил ямар түвшинд байгааг сонирхуулъя.
ХИЙМЭЛ ДАГУУЛ, САНСРЫН ХӨЛӨГ ҮЙЛДВЭРЛЭЛ
Сансрын хөлөг, хиймэл дагуул зэрэг нь өртөг өндөртэй төхөөрөмжүүд. Мөн бүтээх явц нь маш нарийн төвөгтэй бөгөөд мэргэжлийн ур чадвар, тэвчээр, тохирох орчин зэрэг шаардлага ихтэй. Харин хиймэл оюун ухаан бүхий робот, системүүдийг ашиглан үйлдвэрийн явц дахь энгийн угсрах үйлдлүүдийг хийж байна. Ингэснээр инженерүүд роботын хийж чадахгүй илүү нарийн зүйлсдээ анхаарах нэмэлт хугацаа гарч байгаа юм.
Түүнчлэн алдаа дутагдлыг илрүүлэх, сайжруулах арга зам судлахад хиймэл оюун ухаан суралцаж байгаа бөгөөд бүх зүйл тооцоолсноор байгаа эсэхэд хяналт тавьж байна.
САНСРЫН ЗУРАГ
Дэлхийг тойрон эргэлдэж буй хиймэл дагуулууд өдөр бүр хэдэн мянган зураг авдаг бөгөөд өдөрт дунджаар 150 террабайт файлыг боловсруулдаг. Эдгээр зургууд нь дэлхийн цаг уур, хүрээлэн буй орчин гээд бөмбөрцгийн инч бүрийг нарийвчлан харуулсан байдаг.
Харин хиймэл оюуны тусламжгүйгээр хүн төрөлхтөн тэр мянга мянган зургийг тайлбарлаж ойлгох, дүн шинжилгээ хийхэд маш их хугацаа зарцуулах байсан. Тэгээд ч зогсохгүй аливаа зургийн анализыг боловсронгуй болгохын тулд хиймэл дагуулыг тухайн зураг авсан байрлалдаа дахин очихыг хүлээх шаардлагатай болох юм.
Мөн хиймэл оюун дагуулыг зураг авах үед нь зурагтай холбоотой ямар нэг асуудал байгаа эсэхийг шалгадаг ба амрах шаардлагагүй тул цаг алдалгүй ажилладаг. Байгалийн гамшгийн эрсдэл, хохирлыг сансраас тооцоолж хариу арга хэмжээг шуурхай авахад тусалж байна.
Түүнчлэн алс холын гарагуудын зурагт дүн шинжилгээ хийж амьдрал байх боломжтой эсэх ерөнхий судалгаа хийж байгаа юм.
САНСРЫН ТӨХӨӨРӨМЖИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ
Хиймэл дагуул нь нарийн төвөгтэй ажиллагаатай бөгөөд систем доголдох, бусад хиймэл дагуултай мөргөлдөх зэрэг эрсдэл гарч болзошгүй. Иймд хиймэл оюуныг дагуулын хэвийн ажиллагааг хянахад ашигладаг бөгөөд доголдол гарсан үед залруулах эсвэл анхааруулга өгдөг.
Хиймэл оюун нь тухайн хиймэл дагуулыг бусад дагуултай мөргөлдөхөөс сэргийлж тэдгээрийн явах замыг тооцоолон өөрийн замыг өөрчлөх боломжтой. Гэвч кибер аюулгүй байдлыг эрхэмлэхгүй бол хиймэл оюунд халдлага болоход дагуулын удирдлага алдагдах эрсдэлтэй юм.
Мөн гараг хооронд нисэж буй сансрын хөлгүүд хиймэл оюуныг ашиглаж байгаа ба сар, ангараг дээрх хайгуулч роботууд хиймэл оюуны тусламжтайгаар үүргээ гүйцэтгэж байна.
Хүн төрөлхтөн сүүлийн хэдэн жилийн турш сансар огторгуй судлалыг бизнес болгохоор ажилласаар байгаа ба Space X, Blue Origin тэргүүтэй компаниуд сансрын аяллыг эхлүүлэхээр төлөвлөж буй.
Дээр дурдсан систем, ажиллагаанаас харахад хиймэл оюун ухаан болон сансар огторгуй судлал нь салшгүй холбоотой бөгөөд цаашид улам боловсронгуй болж уран зөгнөлт киноны гайхамшигт технологиуд бий болохыг үгүйсгэхгүй.
Эх сурвалж: Forbes, NASA