Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо (НАМЗХ) 2000 онд анхны “Алтан сарнай” наадмыг зохион байгуулж байсан. Энэ жил 13 дахь удаа зохион байгууллаа.
Монгол хүний үнэ цэнийг өргөж, шинэ цагийн Монгол улсын шилдэг төлөөллүүдийн нэг болж, ажиллаж буй салбартаа тэргүүлэх гавьяа байгуулсан оны онцлох хүмүүсийг санал асуулгаар нээлттэй шалгаруулах нь “Алтан сарнай-2013” наадмын гол зорилго гэдгийг зохион байгуулагчид онцолж байв. Өнгөрсөн хугацаанд нийт 70 орчим хүн “Алтан сарнай”-н эзэд болжээ. Харин энэ жил “Бид нэг Монгол” уриан дор наадмыг явууллаа.
НАМЗХ-ны ерөнхийлөгч Б.Оюун-Эрдэнэ АНУ-ын Харвардын их сургуульд суралцаж байгаа. Иймд энэ жилийн наадмыг НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч А.Төмөрхүү нээн, үг хэллээ. 2013 онд НАМЗХ-ныхон Монгол орон даяар аялж, залуусын үзэл бодлыг сонсон, тэдний санаа сэтгэлийг УИХ дах намын гишүүдээрээ дамжуулан, эрх баригчдад хүргэжээ. Энэ нь тус холбооны 2013 оны хамгийн том ажлуудын нэг байсан гэнэ.
“Алтан сарнай-2013” наадмын ялагчдыг 3 үе шатны эцэст тодрууллаа. Эхний ээлжинд номинаци тус бүрийн нэр дэвшигчдийг 12-р сарын 10-наас 26-ны хооронд бүртгэжээ. Дараа нь www.altansarnai.mn сайтаар 12 дугаар сарын 26-29-ний хооронд иргэдийн саналыг авч, номинаци тус бүрт шилдэг 3 нэр дэвшигчийг олонхийн саналаар шалгаруулсан байна.
Эцэст нь 29-ний 17:00 цагаас 30-ны 22:00 цагийн хооронд номинаци тус бүрийн шилдэг 1 буюу АЛТАН САРНАЙН эздийг тодруулжээ.
Энэ наадам нийт долоон төрөлд шагналын эздийг тодруулдаг уламжлалтай. Ингээд “Алтан сарнай 2013” наадмын эздийг танилцуулъя.
Соёл урлагийн салбар
Энэ жил Соёл урлагийн салбарт зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн, жүжигчин Г.Ундармаа, У.Уранчимэг нар тунан үлджээ.
Бавуугийн Лхагвасүрэн энэ шагналд “Монгол тулгатны 100 эрхэм” цуврал нэвтрүүлгийн хөтлөгчийн хувиар нэр дэвшжээ. Түүнийг Монгол үндэсний бахархлыг төрүүлсэн, залуу үеийнхэнд үлгэр дууриалал болсон хүмүүсийн намтар түүх, ажил үйлсыг бичиж үлдээх зорилготой 100 цуврал нэвтрүүлгийг мэргэжлийн өндөр түвшинд хөтлөн явуулсан гэж үзжээ. Тэрээр интернэт орчинд 246 санал авсан байна.
Харин шагналыг шагналд “Монгол тулгатны 100 эрхэм” цуврал нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин гардан авлаа. Учир нь Б.Лхагвасүрэн Лондонд суугаа Монголчуудад лекц уншиж байгаа юм байна.
Одоогоор “Монгол тулгатны 100 эрхэм” цуврал нэвтрүүлгийн гучин дугаар үзэгч олонд хүрээд буй. Шинэ он гарсаар хамгийн түрүүнд ерөнхий сайд асан Д.Содном тус нэвтрүүлгийн хойморт заларна гэж хөтлөгч П.Анужин хэлэв. Тус нэвтрүүлгийн хамт олон цаашид илүү олон Монгол бахархлыг төрүүлсээр байх болно гэв.
Жүжигчин, СТА Г.Ундармаагийн хувьд Монгол улсын хошин урлаг, тайз, дэлгэцийн шилдэг эмэгтэй жүжигчин, "Single ladies" киноны продюссер, 2013 онд буяны үйл ажиллагаанд хувь нэмрээ харамгүй оруулсан, Монголын шилдэг эмэгтэйчүүдийн төлөөлөл мөн гэж үзэн, энэ шагналд тодорхойлжээ. Тэрээр нийт 120 санал байна.
Гавьяат жүжигчин У.Уранчимэг 76 санал авсан. Тайзны урлагийн шилдэг эмэгтэй жүжигчдийн нэг тэрээр кино урлагт хүч үзсэн. Хоёр дахь кинондоо амжилттай тоглосон юм. GUG энтэртайнмэнтийн бүтээл-“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” уран сайхны киноны гол дүрийн эмэгтэйд чадварлаг тоглож, монголын шилдэг эмэгтэй жүжигчидийн нэг гэдгээ баталж чадсан хэмээн шагналд дэвшүүлсэн байна.
Спортын салбар
Гавьяат тамирчин Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ өрсөлдөгчдөө саналын тоогоор илт давуу ялсан. Түүнд 292 хүн санал өгчээ. У.Мөнх-Эрдэнэ Казахстан улсын Алматы хотноо болсон сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, дэлхийн аваргын хос хүрэл медальтай болсон амжилтыг 2013 онд үзүүлжээ. Тэрээр 1996 оноос хойш боксын спортоор хичээллэжээ.
Түүний араас тамирчин Бат-Очирын Сэр-Од орсон юм. Түүнийг 118 спорт сонирхогч дэмжжээ. Тэрээр 2013 оны 2-р сард Хонгконг хотод зохиогдсон марафон гүйлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож, 2цаг 17мин 47сек-ийн амжилт үзүүлэн, алтан медаль хүртсэн юм. Энэ нь Монголын хөнгөн атлетикийн түүхэн дэх Ази тивийн анхны Алтан медаль гэдгээрээ ихээхэн онцлог.
Спортын салбарын гурав дах өрсөлдөгч нь Мөнхбатын Уранцэцэг байлаа. Тэрээр 110 санал хураажээ. М.Уранцэцэг жүдо бөхийн төрөлд дэлхийн аваргын анхны алтан медалийг 2013 онд хүртсэн. Мөн олон улс, тив дэлхийн тэмцээнүүдээс олон медаль хүртсэн учраас түүнийг нэр дэвшүүлжээ.
Шинжлэх ухаан, техникийн салбар
Манай улсад шинжлэх ухааны салбар үүсээд 92 жилийн нүүр үзэж байна. Энэ салбарт отгон Төрийн Соёрхолт Н.Нацагням 247 саналаар хол илүү түрүүлсэн. Тэрээр “Синхрон генераторын реактив чадлын автомат тохируулга болох NaNyam-AX12 болон түүний виртаул лаборатори” гэж нэрлэсэн, томоохон бүтээл туурвисан юм. Арван жилийн мөрөөдөл, есөн жилийн дадлага туршлагын үндсэн дээр бүтсэн энэ бүтээлээрээ Төрийн соёрхол хүртсэн юм. Түүний бүтээлийн ачаар Монгол улс ойрын ирээдүйд эрчим хүчний хараат байдлаасаа сална гэж үзэж байгаа юм. Инженер Н.Нацагням шагналаа гардахдаа, Монголын бүх инженерүүд нэгдэн, нэг компани болж ажиллахыг уриалсан юм.
Түүний араас Г.Дашням, А.Алтанхуяг нар оржээ. 29 санал авсан Г.Дашням Монголын анхных гэж нэрлэж болох цахилгаан мопедийг хоёр дүү болон найзуудын хамт бүтээжээ. 220 вольтод цэнэглээд, 50 км зам туулах хүчин чадалтай цахилгаан мопедийг ирэх хавар худалдаанд гаргана. “Никель Ганбаа” гэж танигдсан Г.Дашням цахилгаан дугуй ч хийжээ. Түүний баг удахгүй шинэ төсөл эхлүүлэх бөгөөд Цахилгаан мотоцикл, трицикл бүтээх гэнэ.
А.Алтанхуяг хувьд цахим эмнэлгийн сүлжээ бий болгох, үйл ажиллагааг нь автоматжуулах, эмч өвчтөний онлайн харилцааг бий болгох чиглэлээр ажилладаг. Тэрээр Монгол инженерийн ур ухаан шингэсэн програм хангамж боловсруулан, 10 гаруй хувийн хэвшлийн эмнэлэгт нэвтрүүлсэн байна.
Түүнчлэн дүрс оношилгооны PACS програм хангамж боловсруулан, өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглах, цаашлаад энгийн зурган мэдээлэл болгон эмч өвчтөн хоорондоо солилцож, ТЕЛЕМЕДЕЦИН буюу зайн оношилгооны технологийг өөрсдийн хүчээр зах зээлд нэвтрүүлэн, эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулж байна.
Мөн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн програм хангамж боловсруулан, Монгол улсын бүх аймаг, сум, дүүрэгт 2009 оноос өнөөдрийг хүртэл ашиглан, ажилгүй иргэдийг мэдээлэл технологийн тусламжтайгаар ажлын байр олоход зуучлах програм хангамж нэвтрүүлжээ.
Хүмүүнлэгийн салбар
Буянтогтохын Гүрсоронзон энэ салбарыг 725 саналаар тэргүүллээ. “Эгэл Амьдралын Мөр” ТББ-ын тэргүүн тэрээр орон гэргүй, тэнэмэл, хог түүж, архи уун, орц хонгилд амьдардаг иргэдийг гэмт халдлагаас хамгаалах, нийгэмшүүлэх, улмаар мэргэжил эзэмшүүлж, ажлын байранд зуучлах ажил эрхэлдэг. Тэнэмэл иргэдэд амьдрах итгэл өгч, хүмүүнлэгийн ажлыг амжилттай хэрэгжүүлж байгаа юм байна.
Анх Нийслэлийн Цагдаагийн газрын дэмжлэгээр орон гэргүй иргэдийг хүлээн авч, эрүүл мэндийн үзлэгт оруулж, эмчилж сувилан, хооллож хувцаслан, орон гэрээр хангаж, 90 гаруй хувийг нь бүрэн бичиг баримтжуулах ажлыг хийжээ. Дараа дараагийн шаталсан арга хэмжээний үр дүнд тухайн иргэдийн 50 хувийг ажлын байраар хангасан байна. Иргэдийн зарим нь хадгаламж, хуримтлалтай болж, тэнүүлчин байсан эхнэр нөхөр хоёр асрамжийн газарт хүмүүжиж байсан хоёр хүүхдээ авч, одоо халуун дулаан гэр бүлээрээ амьдарч байна.
Чадраабалын Ганжавхлан 482 саналаар удаалжээ. Тэрээр Лантуун дохио ТББ-ын тэргүүн. Гэр бүл, хүүхдийн хүчирхийллийн эсрэг олон үйл ажиллагаа хийдэг цөөхөн байгууллагын нэгийг удирдаж, хүмүүнлэгийн маш олон арга хэмжээ зохион байгуулсан байна.
Хүмүүнлэгийн салбарын гурав дах өрсөлдөгч нь Нямхүүгийн Хүлгэн байлаа. Тэрээр 221 санал авснаас харахад энэ салбарын өрсөлдөгчид бусад салбарынхнаас харьцангуй өндөр санал авчээ. Н.Хүлгэн залуучуудыг интернет, зураг, цахим ертөнц биш номын ертөнцийг тань мэдэхийг уриалан, “Номтой нөхөрлөе” клубыг байгуулжээ.
“21 аймаг 21000 ном”, “Шинэ жил шидэт ном”, “Дэлхийн стандартад нийцсэн номын сантай болцгооё” урилгын дор жагсаал хийсэн байна.
“Номын татвар, Ном бэлгэнд өгцгөөөе” зэрэг урилга гаргаж, үе тэнгийн залуучууд, монголын ирээдүй болсон хойч үед үлгэр жишээ болсон гэж үзэн, түүнийг нэр дэвшүүлжээ.
Бизнесийн салбар
Энэ жилийн бизнесийн салбарын тэргүүнээр Ж.Ганбаатар тодорлоо. Тэрээр 229 санал авч, Ж.Оджаргал, Д.Баясгалан зэрэг Монголын шилдэг бизнесмэнүүдийг ардаа орхисон нь яах аргагүй онцлох үйл явдал байлаа. Учир нь тэр хэдийн олны танил болсон бизнесмэн биш. Нөгээтэйгүүр бүхэл бүтэн группийн ерөнхийлөгчдийг компаний захиралтай өрсөлдүүлсэн нь сонирхол татлаа.
Ж. Ганбаатарын хувьд 1996 онд "Сээкл" компанийг байгуулж, импортын хүнсний барааг ямар ч дамжлагагүйгээр, шуурхай борлуулах "Оргил" бөөний худалдааны төвийг нээсэн аж. Одоогоос арав гаруй жилийн өмнө нэг салбартай байсан "Оргил" хүнсний, бөөний сүлжээ өнөөдөр нийслэлийн бүх дүүрэгт үйл ажиллагаа явуулж, дэлхийн 20 гаруй орны дөчөөд томоохон компаний бүтээгдэхүүнийг худалдаалж байна.
Мөн Ж.Ганбаатар “Инканто таун” төслийн санаачлагч, хөрөнгө оруулагч. Энэ төслийн хүрээнд “Инканто фаркинг” цогцолборын ажлын эхний хэсэг болох 350 машины багтаамжтай 7 давхар, жилийн 4 улирал ашиглах, хяналтын камер, галын хамгаалалт зэрэг орчин үеийн гараашийн бүх шаардлагыг хангасан авто зогсоол ашиглалтад оржээ.
Нийгэм улс төрийн салбар
Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ нийт 251 саналаар энэ номинацид тэргүүллээ. Тэрээр Монголын ард түмний хайртай аварга, Монголын туршлагатай улс төрчдийн нэг. Өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, 42 хувийн санал авсан нь МАН-ын ерөнхийлөгчийн сонгуульд үзүүлж байсан амжилтуудыг ахиусан үзүүлэлт гэнэ.
Эдийн засагч Дамбадаржаагийн Жаргалсайханыг энэ номинацид нэр дэвшүүлжээ. Түүнийг бид олон шилдэг нийтлэлээр нь мэднэ. Улс төр, эдийн засгийн чиглэлээр тасралтгүй хөврөх түүний нийтлэлүүд үнэн үг, шударга шүүмжээрээ эрхгүй ялгардаг юм. Тэрээр 120 санал авчээ.
Энэ номинацийн гурав дах өрсөлдөгч, УИХ-ын гишүүн Ринчиннямын Амаржаргал. Тэрээр Монгол улсын Их хуралд тасралтгүй дөрвөн удаа сонгогдсон, ерөнхий сайдын албыг хашиж байсан. Түүнийг Шинэчлэлийн засгийн газрын алдаатай бодлогыг шүүмжилж, буруу үйл ажиллагааг хүчтэй эсэргүүцэн буюу шудрага улс төрч байсных нь хувиар энэ шагналд нэр дэвшүүлжээ. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал өөрийн хүсэлтээр гишүүний бүрэн эрхээсээ татгалзсан ч түүний хүсэлтийг их хурал хүлээж аваагүй юм. Түүнд 86 иргэн саналаа өгчээ.
“Алтан сарнай 2013” наадамд МАН-ын удирдлагууд оролцон, шагнал гардууллаа. МАН-ын дарга М.Энхболд, “Ирж буй 2014 онд төр засгийн бодлого зөв байж, зөвшилцөл дээр тулгуурласн, эв нэгдлээ эрчилсэн жил байгаасай” гэсэн юм.
Дэлхийн Монгол хүн
Энэ номинацид тамирчин гавьяат тамирчин, ОУХМ Б.Сэр-Од, сумоч М.Даваажаргал, жүдогийн тамирчин Х.Цагаанбаатар нар нэр дэвшсэн. Эндээс гавьяат тамирчин, ОУХМ Б.Сэр-Од 291 саналаар түрүүлжээ.
“Алтан сарнай 2013” наадмын үеэр МАН-ын даргын нэрэмжит Нийгмийн ардчиллын төлөөх цомыг гардуулдаг. Энэ жил таван цом гардуулсныг zaluu.com сайтын захирал З.Төмөртөмөр, “Нийгмийн ардчилал” хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Т.Батдорж, Хан-Уул дүүргийн Аврах, гал унтраах 65-р ангийн дэд ахлагч Б.Бат-Эрдэнэ, “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан, Говь-Алтай аймгийн МАН-ын хорооны дарга н.Амгаланбаяр нар хүртсэн юм.
Б.Чимгээ