Орон сууц бол өнөөдрийн байдлаар манай зах зээлийн хамгийн эрэлттэй бизнес болоод байгаа билээ.
Үүнийг далимдуулаад барилгын үнээ нэмэх компанийн тоо олшроод байна. Энэ тал дээр Барилга хот байгуулалтын яамнаас тодорхой хөтөлбөрийн хүрээнд үнийг нэмэхгүй байх арга хэмжээ авдаг боловч тэр бүр оновчтой болдоггүй нь одоогийн орон сууцны үнийн байдлаас харагдаж байна.
Ипотекийн зээлийн хүрээнд орон сууцны зээлэнд хамрагдах иргэдийн хүсэлт өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа боловч үүний цаана барилгын үнэ, чанар ямар байх нь үнэхээр эргэлзээтэй байна. Энэ удаа барилгын үнэ, чанарын асуудал дээр ямар хяналт шалгалт хийж байгаа талаар сурвалжиллаа.
Жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг тойрсон учир битүүлэг асуудлуудын нэг бол орон сууцны үнийн хөөрөгдөл юм. Зээлийг арай эрт эхлүүлснээс болж үнэ нэмэгдлээ гэж зарим судлаачид үзэж байгаа. Харин зарим нь үнийн өсөлтөд ченжүүд нөлөөлдөг гэж үзэж байна.
Энэхүү ченжийн асуудал дээр БХБЯ-аас одоогоор тодорхой арга хэмжээ аваагүй байгаа ч удахгүй бодлогын хувьд энэ асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа бололтой. Тодруулбал дэлхийн томоохон улс орнууд болох Япон, Өмнөд Солонгост шинээр орон сууц худалдаж авсан иргэд буцааж худалдвал зарсан үнийн 60-70 хувийг нь татварт авдаг жишиг байдаг. Барилгын үнийн асуудал дээр яамны зүгээс ямар арга хэмжээ авдаг талаар БХБЯ-ны мэргэжилтэн З.Энх-Оргилоос тодрууллаа.
“Бүх барилгын компаниудын дээд, доод үнийг тогтоох боломжгүй. Харин найман хувийн зээл олгосон компаниудад үндэслэлгүйгээр үнээ нэмж болохгүй гэсэн шаардлага тавьж байгаа. хэрэв үндэслэлгүйгээр үнээ нэмсэн бол дахин зээл олгохгүй байх арга хэмжээ авна. Мөн үнийн асуудал дээр ШӨХТГ-аас хяналт шалгалт хийх эрхтэй” гэв.
ШӨХТГ-аас энэ талаар тодруулахад “Үнээ нэмсэн барилгын компаниудад арга хэмжээ авах ёстой боловч хаана, ямар барилгын компани үнээ нэмээд байгааг шалгаж, тогтоох боломжгүй байдаг. Тийм учраас иргэд санал хүсэлтээ манай байгууллагад ирүүлэх хэрэгтэй” гэв.
ЗЭЭЛД ХАМРАГДСАН БАРИЛГУУД 20 ЖИЛИЙН БАТАЛГААТАЙ ЮУ
Энэ жилийн хувьд төрөөс барилгын компаниудад бүх талаар нь дэмжлэг үзүүлж байгаа ч эргээд хариуцлага хүлээлгэх тогтолцоог бүрдүүлээгүй байгаа юм. Барилгын чанарын магадлал хийх төрийн салбар нэгж алга байна.
Тиймээс барилгын компаниуд дурын хувийн компаниар болон хувь хүнээр хийлгэчихдэг аж. Баригдсан хойно нь Мэргэжлийн хяналтын газар зураг төслийн дагуу байгаа эсэх дээр хяналт тавьж дүгнэлт гаргадаг. Ийнхүү цаасаар үнэлэгдсэн чанарын баталгаанд итгэж зээл олгож байгаа нь урт хугацааны эрсдэлийг үл тооцоолсон хэрэг болж байна.
Ипотекийн зээлийн журмын 3.2.6-д зааснаар “Банк ипотекийн зээлийн барьцаа болж байгаа орон сууцны чанар, ашиглалтын байдал, барьцаагаар үүргийн гүйцэтгэл хангуулах нөхцөлтэй холбоотой нэмэлт шаардлага тавих эрхтэй” гэж заасан байдаг. Энэ талаар “Хаан” банкны зээлийн мэргэжилтэн Т.Гэрэлчулуунаас тодрууллаа.
-Зээл хүсэгч нь ямар шаардлага хангасан байх ёстой вэ?
-“Найман хувийн зээлийн хүрээнд зээл хүсэж буй аж ахуй нэгжүүдэд Инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглахыг хориглоогүй орон сууц байх, мөн худалдах худалдан авах гэрээ хийгдсэн байх шаардлага тавьж байгаа.
-Орон сууцны чанар, ашиглалтын байдалд нэмэлт хяналт тавьдаг уу?
-Манайх энэ тал дээр хяналт тавьдаггүй. Холбогдох яамд байгууллагууд хяналт шалгалт хийдэг гэхээс өөр тодорхой зүйл ярьсангүй.
БХБЯ-ны хийсэн судалгаагаар энэ жил улсын хэмжээнд нийт 30 мянга гаруй айлын орон сууц ашиглалтад орно гэсэн тооцоо гаргажээ. Шинээр баригдаж буй орон сууцны чанарын асуудалд МХЕГ-аас ямар хяналт шалгалт хийдэг талаар МХЕГ-ын барилга байгууламж эрчим хүчний хэлтсийн дарга Г.Батбаатараас тодорууллаа.
-Шинээр барьж байгаа барилга байгууламжид ямар хяналт шаардлага тавьдаг вэ?
-Манай байгуулагаас саяхан шинээр барьж буй нийт 48 цогцолборын 100 гаруй барилга байгууламжид хяналт шалгалтыг хийсэн. Шалгалтын үеэр 94 зөрчил илэрснээс 17.8 хувь нь бичиг баримтын, 11.6 хувь нь зураг төслийн, 47.4 хувь нь угсралтын ажилд, 23.2 хувь нь барилгын материалын чанар байдалд илэрсэн зөрчлүүд гарсан. Энэ бүхэнд холбогдох арга хэмжээ авч заавар зөвлөмж хүргэсэн.
-Шинээр барьж байгаа барилга байгууламжийн хувьд бетон цутгалтын хувьд стандарт нормдоо хүрч байгаа юу?
-Ерөнхийдөө сайжирч байгаа. Өмнө нь барилгын гадаа ямар үүсэл марктай нь мэдэгдэхгүй цемент зуураад л цутгадаг байсан. Одоо бол цементийн үүсэл марктай болсон болохоор шаардлага хангахгүй гэх зүйлгүй болсон.
Н.Баасандэмбэрэл